МЭДЭЭ НЭМЭХ  

Нарны тухай сонирхолтой баримтууд

  • 3,831 уншсан
  • 1
  • 2014/08/12

Бид нарыг шар эсвэл улбар шар өнгөтэй гэж боддог. Үнэн хэрэгтээ нар цагаан өнгөтэй. «Атмосферийн сарнил» гэх үзэгдлийн нөлөөгөөр нар шар өнгөтэй болж харагддаг аж.


Нарны спектр G2V ангилалд багтах ба нар өөрөө шар одой одны бүлэгт хамаарч, үндсэн дарааллын төгсгөл хавьд, хүйтэн оддын хэсэгт оршдог байна.


Сүүн замын ихэнх одод улаан одой (харьцангуй жижиг, хүйтэн) бүлэгт хамаарах бөгөөд, галактикийн бүх одны 15% нь манай нарнаас тод гэнэ.



Нар нь манай галактикийн төвийг тойрон эргэх бөгөөд 225-250 сая жил тутам бүтэн эргэлт хийдэг байна.


Дэлхийгээс нар хүртэл 150 сая километр зайтай бөгөөд нарны гэрэл 8 минутын дотор дэлхийд ирдэг ажээ. Харьцуулахад: дараагийн хамгийн ойрын од болох Өмнөд хаалга ордны од /Проксима Центавра/ нь дэлхийгээс 4 гэрлийн жилийн зайтай оршдог байна.



Нарны диаметр бараг 1 392 000 км (дэлхийн диаметрээс барагцаагаар 109 дахин илүү гэсэн үг). Нарны масс нарны аймгийн нийт массын 98%-ийг бүрдүүлдэг.


1640-1700 оны хооронд наран дээр огт толбогүй байсан аж. Маундерын минимум гэж нэрлэгддэг энэ үзэгдэл нь «Бага мөстлөгийн үе» буюу дэлхий дээр эрс хүйтэрч, хэзээ ч хөлддөггүй гол мөрнүүд хөлдөж, бүтэн жилийн турш бүх өргөргөөр цастай байсан тэр үетэй давхцаж байгаа юм. Одоо бол нарны идэвхжил оргил үедээ явж байна.



Нар хамгийн багадаа жилд 2 удаа хиртдэг гэнэ. Нарны хиртэлт нэг газар олон удаа болох нь ховор тохиолдол, учир нь хиртэлтийг Сарны сүүдрийн нарийхан завсраар л ажиглаж болно. Тодорхой нэг цэгээс нарны бүтэн хиртэлтийг 200-300 жилд нэг удаа ажиглаж болох аж.


Мальтад өдрийн гэрэлтэй байх хугацаа – 18 цаг, хойд туйлын гадна орших Шведийн Кируна хотод – 24 цаг байдаг гэнэ. Гэхдээ өвөл Кируна хотод нар огт гардаггүй аж.


 Марокко, Ницца, Брисбан (Австралийн), Монте-Карло болон Уссурийскэд жилийн 300 өдөр нь нартай байдаг гэнэ.


Секунд тутамд наран дээр 700 тэрбум тонн устөрөгч шатаж байдаг. Хэдий тийм ч нарны энерги  дахин 5 тэрбум жилд хүрэлцэхээр гэнэ. Эцэстээ нар цагаан одой од болон хувирч мөхөх жамтай. 


Нарны нягт ердөө л 1,4 г/см. куб   байдаг нь Сөнөсөн тэнгисийн усны нягттай ойролцоо аж. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Нарны тухай сонирхолтой баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • jpoihy 2014/08/12
    piuynl

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох