МЭДЭЭ НЭМЭХ  

Манай үеийн тулааны урлагийн домогт мастерууд

  • 5,348 уншсан
  • 7
  • 2014/08/13

Брюс Ли, Кун-фу

Даян дэлхийд алдартай энэ жүжигчний тулааны урлагийг түгээн дэлгэрэхэд оруулсан хувь нэмэр нь үнэлж баршгүй их билээ. Брюс Ли 1940 онд АНУ-ын Сан-Франциско хотод төржээ. Багаасаа ер бусын авьяас нь илэрсэн тул кун-фугаар хичээллэж эхэлсэн байна. Брюс Ли Америкт кунфугийн сургууль нээн, тодорхой шалгуурыг давсан хүмүүст өөрийн эрдмийг заах болов. 1967 оноос эхлэн кинонд тоглож удалгүй бүх дэлхийд танигдсан од болжээ. Брюс Ли “вин чун” стилийг голлон баримталдаг байснаа хожим нь өөрийн жит кун до буюу «Сөрөх нударганы зам» стилийг боловсруулсан гэдэг.


Жет Ли, Ушу

Жинхэнэ нэр нь – Ли Лянцзе, 1963 онд Хятад улсад төрсөн. Бүр 11 настайдаа БНХАУ-ын олон төрөлтийн аварга болж байжээ. 1979 он гэхэд Ли ушугийн 4 удаагийн аварга болж амжсан байлаа.  17 настайд нь түүний спортын амжилтыг анхаарсан найруулагчид кинонд тоглохыг урьж 2 дахь Брюс Ли болгоно гэж амлажээ. Түүний тоглосон анхны кино “«Шаолинь сүм» маш амжилттай болж дараагийн ангиуд нь гарсан билээ. Энэ үеэс Ли «Jet» буюу «тийрэлтэт» хоч авчээ. Өнөө үед Жет Ли нь тулааны урлагийг төгс эзэмшсэн Хятадын хамгийн алдартай жүжигчдийн нэг юм.


Федор Емельяненко, Холимог тулаан /Дүрэмгүй тулаан/

1976 онд Орос улсад төрсөн. Холимог тулааны хүнд жингийн 4 удаагийн аварга. “Дүрэмгүй тулааны эзэн хаан” хочтой энэ хүн рингэн дээр бараг 10 жил ялагдашгүй тэссэн нь ийм төрлийн спортын түүхэнд гарч байгаагүй үзэгдэл ажээ.


Мухаммед Али, Бокс

Боксын ертөнцийн амьд домог болсон энэ хүн хүнд жингийн Дэлхийн олон удаагийн аварга юм. Жинхэнэ нэр нь Кассиус Клей, 1960 оноос тоглож эхэлжээ. Мухаммед Али гэдэг нэрийг «Ислам үндэстэн» байгууллагад элсээд авсан гэнэ. 1999 онд «Зууны тамирчин» болсон. Тоглолтын өмнө өрсөлдөгчөө элдвээр доромжлон, бүдүүлэг зан гаргаж, сэтгэл зүйн дайралт хийдгээрээ цууд гарчээ. Түүний Чак Вепнертэй хийсэн тулаан хожим нь «Рокки» киноны тулаантай хэсгийн эх загвар болсон юм.


Александр Карелин, Сонгодог барилдаан

Олимпийн 3 удаагийн аварга энэ хүн 130 кг жинд барилддаг. «Хариу бүс» гэдэг дуртай мэхээ хэрэглэж олон удаа ялалт байгуулсан бөх ажээ.


Масутацу Ояма, Каратэ

10-р дантай / зэрэг/, каратэгийн шилдэг мастеруудын нэг. Масутацу нь Кёкусинкай каратэг үндэслэгч, Кёкусинкай байгууллагыг үүсгэн байгуулагч бөгөөд 1994 онд нас барах хүртлээ уг байгууллагыг толгойлж байжээ. Энэ хүн бухын эврийг алгаараа цохин унагаж чаддаг байснаараа зард гарчээ.


Буако Пор Прамук, Муай Тай бокс

Буако бол К-1 МАХ тэмцээний 2 удаагийн аварга болсон цорын ганц тамирчин юм. Тайландад төрж, 15 настайдаа «Пор. Прамук» клубын нэрийн өмнөөс тоглох болжээ. «Буако» хоч нь «Цагаан лянхуа» гэсэн үг юм байна. К-1-д тоглохоос өмнө Буако Муай Тай төрлөөр хэд хэдэн удаа аварга цолыг хүртэж байжээ. Зөвхөн 2011 онд л 8 тулаан хийж, бүгдэд нь ялсан байна.


Бенни Уркидес, Кикбоксинг

Кикбоксингийн Америкийн аварга Бенни 1952 онд Лос-Анжелес хотод төржээ. 3 настайгаасаа боксоор хичээллэж эхлээд, 5 настайдаа рингэн дээр гарч байсан гэдэг. 14 настай байхдаа хар бүс хүртжээ. Спорттой холбогдсон 27 жилийн дотор 66 удаа тулалдахдаа нэг ч ялагдаж байгаагүй гэдэг.


Уолли Жей, Жиу-Житсу

Брюс Лигийн дотнын анд, хамтран зүтгэгч, Бага тойргийн жиу-житсуг үндэслэгч. Энэ чиглэлийн гол онцлог нь бугуйг бага тойргоор хөдөлгөн мэх хийж, өрсөлдөгчөө сайтар барьж авах арга юм. Уолли жиу-житсугийн 10-р дантай бөгөөд, тулааны урлагт хамгийн нөлөөтэй 100 хүний тоонд ордог юм байна. «Бага тойргийн 10 онол» номыг зохиосон нь үүнийг аль ч стильтэй хослуулан хэрэглэх боломжийг олгожээ.


Харлампиев Анатолий, Самбо

Самбо бөхийг үндэслэгчдийн нэг Харлампиев 6 настайгаасаа эхлээд спорттой хувь заяагаа холбосон гэдэг. Эхлээд циркэд гимнастикийн үзүүлбэр хийдэг байснаа 16 настайдаа нилээдгүй сайн тулаанч болохоо харуулж чаджээ. Түүнийг мэргэжлийн боксчин аав, нударган зодооны мастер өвөө хоёр нь дасгалжуулдаг байсан гэнэ. Мөн франц барилдаан, англи, франц бокс, жудог төгс эзэмшжээ. Оросын Самбо бөхийн холбоог тэргүүлж, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйл хэрэгт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн юм. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Манай үеийн тулааны урлагийн домогт мастерууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • unen-ug 2014/11/01
    Масутацу яагаад ийм доор байгаа юм бол гараар эвэр хугалда биш алдаг байсан. Түүхийг нь дутуу уншсан байнадаа

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/01/26
      Дээр доор орсон хамаагүйшдээ тэнэгээ

  • 1 2014/08/25
    benny gardag shd jackie-giin neg kinon deer hoinoo usee bootson novshiin tsaraitai gar bdag sanagdaj bna

    0 0 Хариу бичих
  • kadafi 2014/08/17
    Буако Пор Прамук - manai amaraag budaa bolgosondoo

    0 0 Хариу бичих
  • kick 2014/08/15
    Бенни гэж Жаки Чаны нэг кинон дээр гардаг билүү

    0 0 Хариу бичих
  • bataa-justice 2014/08/14
    Buakaw Por. Pramuk aimar gar da. Amarbayasgalan g buulgaj awsan noxor do.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/09
      Buakaw bol aimar gar shdee. Narantungalagiig hurtel buulgaj awsan. Bi yalagdaj bhiig ni haraagui


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох