МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн хамгийн ер бусын номнууд

  • 13,673 уншсан
  • 4
  • 2014/08/13

Хүмүүс номыг өдөр бүр уншиж, цуглуулж, бэлэглэж, худалдан авч байдаг. Та бүхний барьж үзээгүй байж болох хачирхалтай номнуудыг танилцуулж байна.

Дэлхийн хамгийн том ном

«The Codex Gigas», заримдаа «Чөтгөрийн Библи» гэж нэрлэгддэг энэ номыг хэн ямар зорилгоор бичсэн нь тодорхойгүй. Домогт өгүүлснээр түүнийг алдас хийсэн нэгэн лам хоригдож байхдаа бичсэн гэдэг бөгөөд тэрээр ганц шөнийн дотор хамгийн том ном бичихээр ам алдсан гэнэ. Дараа нь ингэж чадахгүйгээ ухаармагц чөтгөрийг өөртөө туслуулахаар дуудаж тэр нь хүслийг нь биелүүлсэн гэдэг.


Хамгийн жижиг ном

Энэ номонд юу бичигдсэнийг энгийн нүдээр харах боломжгүй бөгөөд 600 дахин томруулж харвал, Шинэ гэрээний хамгийн бяцхан хуулбар болох нь мэдэгдэнэ.


Барбара Йейтсийн модон ном

Барбара Йейтс нь байгалийн зураг зурдаг зураач юм. Тэр өмхөрсөн моддыг боловсруулж бүтээлээ туурвидаг байна.


Мартин Фростын зурган ном

Энэ номын хуудасны захаар байх зураг нь ном дэлгээтэй байх үед бүтэн тодорч, хаалттай байх үед хэлбэрээ алдахгүйгээр агшин жижгэрдэг гэнэ.


Цаган ном

3 ширхэг ном нийлж цагны үүргийг гүйцэтгэнэ. 3 ба 9 гэсэн тэмдэг нь цагийн баримжааг өгнө.


Френсисийн гар хийцийн ном

Зураач бүсгүйн цэцэрлэгт ургадаг цэцэгнүүд болон цэцэрлэгийн аж ахуйн сэдэвт хуучин сэтгүүлүүдээр энэ номыг бүтээжээ.


Брайан Деттмерын баримлан номнууд

Номын нэрс: «Анагаах ухааны физиологийн онолын үндэс» болон «Уинстон»


IKEA-гийн хоолны ном

Номын бүх зурагнууд компанийн тавилгыг угсрах заавар хэлбэртэйгээр өгөгдсөн байна.


Робертын баримлан ном

Энэ зураач баримал хийхдээ үнэ хямдарсан болон хогийн саванд хаягдсан хуучин номнуудыг ашигладаг гэнэ. Ингэснээр эдгээр номнууд өөрсдийг нь хог гэж үзсэн тэр хүрээнээс өөр ертөнцөд хоёр дахь амьдралаа олж, дахин амилж байгаа нь энэ гэж Роберт итгэдэг байна.


Дональд Липскийн ном

Ганц хувь энэ ном одоогоор Канзас-ситийн номын санд хадгалагдаж байна.


Шарж байж уншдаг хоолны ном

Энэ номыг Хорватад бүтээжээ. Түүнд бичигдсэн аль нэг жорын дагуу хоол хийх гэвэл эхлээд номыг шарах хэрэгтэй болно, ингэсний дараа л номын хуудсан дээр бичсэн зүйл тодорч ирдэг байна.


Нүхтэй ном

Зохиолч Д. С. Фоер гипер текст гэж юу болохыг үзүүлэх зорилгоор энэхүү номыг бүтээжээ.


Үхлийн ном

Швейцарын график-дизайнер Пьер Менделль нас барахынхаа өмнөхөн өөрийн амьдралын гол үйл явдлуудыг бичсэн ном хэвлүүлж, эцсийн хуудсан дээр нь нас барах сар өдрөө тавьсан гэнэ.


Тим Бейкерын ном

Тим Бейкер нь нэрд гарсан график-зураач, уран барималч хүн юм.


Такеши Исигурогийн гэрлэн ном

Энэ нь бага хүчдэлийн цэнэглэгчээс тэжээл авдаг гэрэл хэлбэрт ном юм байна.


Шөнийн гэрэл үү, ном уу?

Үнэн хэрэгтээ энэ нь ном биш, ном шиг хэлбэртэй шөнийн гэрэл юм байна. Гэхдээ тавиур дээр байсан ч, ширээн дээр байсан ч адилхан тансаг харагддаг аж.


Хонгил-ном

Компьютерийн ард удаан хугацаагаар суудаг ямар ч хүн “хонгилийн синдром” гэгч эмгэгтэй болдог байна. Тийм нэг хүн Нью-Джерси, Нью-Йорк хоёрыг холбосон хонгил хэлбэртэй ном бүтээж, түүндээ эрт эдүгээгийн түүхийг бичжээ.


Бенжамин Лакомбын 3 хэмжээст ном

Францын нэрт зураач Бенжамин Лакомб жинхэнэ 3 хэмжээст номнууд бүтээжээ. Одоогоор «Алиса гайхамшгийн оронд», «Пиноккио», «Хатагтай Батерфляй» зэрэг бүтээлд зориулсан дизайныг зохиогоод байна.


Цаасан дээрх википедия

Википедийн багтаамж хамгийн зузаан тайлбар толиноос ч илүү тул түүнийг цаасан дээр хэвлэн гаргах санаа бодит биш мэт санагдаж болно. Гэхдээ дизайнер Роб Мэттьюс 5000 хуудастай, Английн википедийн хамгийн их ордог хуудаснуудыг багтаасан гайхалтай номыг бүтээжээ.


Амтлагч-ном

Хоол амтлагчийг голдуу зориулалтын саванд хадгалдаг. Гэтэл дизайнер Ник Бамптон тэдгээрийг номон дотор хадгалахаар шийджээ. Хэрэглэхдээ, тухайн хуудсыг урж аваад хайруулын таваг дотор хийнэ. Чийг, дулааны нөлөөгөөр номын хуудас хайлан алга болно.  

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн хамгийн ер бусын номнууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • tseegii 2014/08/18
    mash sonirholtoi medee bolloo bayarlalaa :))

    1 0 Хариу бичих
  • Kadafi 2014/08/17
    Voynich script iin code iig tailsan hund 1 say dollar ogii

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/08/14
    Өөрсдөө даалимба өмсдөг ч номоо торгоор баринтагладаг манай ард түмний бүтээл цул мөнгөн хуудсан дээр алтаар шарсан ном хамгийн эхэнд нь бичигдэх ёстой гэж бодож байна.

    18 1 Хариу бичих
  • Зочин 2014/08/14
    hehe

    0 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох