МЭДЭЭ НЭМЭХ  

Хогийн сав руу яаран хаяж болохгүй зарим зүйлс

  • 8,360 уншсан
  • 14
  • 2014/08/14

Хэрэв та ахуйн хаягдалдаа болгоомжтой хандаж, хүрээлэн байгаа орчноо хамгаалахад бэлэн байгаа бол яаран хогийн сав руу хийж болохгүй дараах зүйлүүдийн нэрийг тогтоож, эдгээрийг хэрхэх тухай зааврыг уншаарай.

Дууссан зай

Дууссан зай дотор ч хөрсний усанд орвол хүрээлэн байгаа орчин болон эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох химийн хорт бодисууд дүүрэн байдаг. Иймээс дахин цэнэглэдэг зайг ойролцоо орших хүлээн авах цэгт тушаа. Харин шүлтлэг зайг аюултай хаягдал хүлээн авах цэгт өгөөрэй.


Чийдэн

Галоген болон улайсах чийдэнгүүд нь хоргүй тул шууд хогийн саванд хаяж болно. Гэхдээ хэн нэгний гарыг эсгэхээс хамгаалж уут саванд хийх нь зүйтэй. Харин люминесцент гэрлийн шилнүүд нь хортой тул хогийн сав руу хийж болохгүй. IKEA зэрэг томоохон дэлгүүрүүд өөрийнхөө зарсан чийдэнгийн шилийг дахин боловсруулалтанд оруулах үйлчилгээ явуулдаг.


Хугацаа нь дууссан болон хэрэглэдэггүй эмнүүд

Эдгээр нь хогоор дамжин хөрс буюу хөрсний усанд орвол маш аюултай химийн хүчтэй бодисууд юм. Ийм төрлийн хог хаягдлыг боловсруулдаг байгууллага байдаг тул тийшээ өгөх хэрэгтэй.


Шүршдэг будагны сав

Эдгээр нь хорт хий, бусад химийн бодисын найрлагатай тул дотроо ямар нэгэн хэмжээгээр үлдэцтэй байдаг. Аюултай хаягдлын цэгт тушаах нь зөв.


Компьютер болон гэр ахуйн цахилгаан хэрэгслэл

Төрөл бүрийн камерууд, компьютер, телевизор, хөргөгч, принтер, айпод, плеер, гар утас ба цэнэглэгчид,  DVD, CD, видео болон аудио хальс, пейджер зэрэг нь мөнгөн ус, тугалга, кадми, берилл, бромжуулагдсан галд тэсвэртэй хайлш зэрэг хорт нэгдлүүдийг агуулж байдаг. Үйлдвэрлэгчдийн санал болгож байгаа хаягдал төхөөрөмж буцаах хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй.


Хүн амьтны үс, ноос

Үсэнд маш их азот байдаг. Үсийг шатааж хямд бордоо хийж болно. Урт үсийг үйлдвэрлэгчид худалдан авдаг.


Өөх, тос

Хэрэглэсэн тосыг хаях арга олдохгүй хэцүү байдаг. Хаягдал тосыг дахин боловсруулж автомашины түлш хийдэг тул хог хаягдлын цэгт тушаах нь зөв.


Будаг

Төрөл бүрийн будаг, будаг шингэлэгч, будагтай багс хүртэл хортой бөгөөд амархан шатах аюултай. Тэдгээрийг мөн л хаягдал боловсруулах төвд өгсөн нь зөв. Гэхдээ тагийг нь аваад будгийг нь бүрмөсөн хатаасны дараа хаягдал төмөр авах цэгт өгсөн ч болно.


Төрөл бүрийн бордоо

Химийн бодисын хольцтой бордоо болон бусад зүйлсийг хэрэглэх нь байгаль орчинд маш аюултай. Хэрэглэдэг бол үлдэгдлийг нь хогийн сав, суултуур, тосгуур руу хийж огт болохгүй. Аюултай хаягдал боловсруулах газар аваачиж тушаагаарай.


Асаагуур

Пластик асаагуурт жаахан ч гэсэн шатахуун үлдсэнл бол хялбар гал авалцах тул хаяхаасаа өмнө хоосорсныг нь сайн шалгах хэрэгтэй. Мөнгөө хэмнэхийн үүднээс дахин цэнэглэдэг Bic асаагуур авч болно. Ер нь бутан асаагуур маш аюултай тул тэдгээрийг аюултай хаягдал хүлээн авах цэгт л өгөх нь зөв.


Усны шүүлтүүр

Усны шүүлтүүрүүд бол яахын аргагүй хэрэгтэй эд боловч ашигласны дараа асуудал үүсгэдэг зүйлсийн тоонд орно. Үүнийг дахин боловсруулах хөтөлбөрийн дагуу өгөх буюу аюултай хаягдлын цэгт тушааж болно.


Халууны шил

Эдгээр хуучны шилэнд 500 мг мөнгөн ус байдаг нь хүнд үхлийн аюултай тун гэж та бүхэн мэдэх байх. Хэрэв та үүнийг аюулгүй шинэ загвараар солихыг хүсвэл аюултай хаягдал хүлээн авах цэгт тушаагаарай.


Целлофан уутнууд

Та даавуун буюу цаасан уут хэрэглэх дуртай байлаа ч целлофан уутнууд ямар нэгэн байдлаар гэрт чинь ороод ирчихсэн байж л байгаа. Эднийг дахин боловсруулж болдог ч ихэнх хөтөлбөрүүд үүнээс яагаад ч юм татгалздаг болохоор их хэцүү.


Ахуйн химийн бодис

Цэвэрлэгч бодисуудад химийн аюултай нэгдлүүд ихээр агуулагдаж байдаг. Суултуур руу юүлж орхих нь усан хоолойг зэврүүлэхээс эхлээд байгаль орчинд маш муу нөлөөтэй. Тэд эцсийн эцэст хөрс, ус руу орно шүү дээ. Иймээс аюултай хаягдал хүлээн авах цэгт тушааж байгаарай.


Гоо сайхны хэрэглэл

Гоо сайхны хэрэгслэлийн найрлаганд химийн олон янзын бодис ордог тул усаар угаагддаггүй. Хоосон сав нь хүртэл хийсэн материалаасаа болж дахин боловсруулалтанд орж болдоггүй. Азаар эдгээр савыг дахин боловсруулах тусгай хөтөлбөр байдаг тул уруулын будаг, энгэсэгнийхээ хайрцгийг тийш нь өгөөрэй.


Дугуй

Хуучин дугуйгаа хог дээр эсвэл зам дээр хаях нь бүдүүлгийн дээд юм. Хуучин дугуй ноцтой хорт хаягдлын тоонд орохгүй ч тэдгээрийг дахин боловсруулалтанд оруулахгүй орхивол байгаль орчинд нилээдгүй сөрөг нөлөө үзүүлж мэдэх юм.


Хэрэглээгүй буюу дэлбэрээгүй салют

Эдгээрийг хогийн сав руу хийж болохгүй шалтгаан нь ойлгомжтой. Харин шөнөдөө усанд хийж хонуулаад өглөө шууд нойтон чигт нь цаасанд боож хогийн саванд хийж болно. Зарим газрын галын албаныхан эдгээрийг цуглуулж аюулгүй болгодог.


Цавуу, лакнууд

Эдгээр нь уусгагч болон бусад химийн хорт бодисуудыг агуулж байдаг тул энэ чигт нь хаяж болохгүй. Эсвэл тагийг нь авч бүрмөсөн хатаа, / цаасан дээр нимгэнээр түрхэж дуусгаж бас болно / эсвэл хорт хаягдал хүлээн авах цэгт аваачиж өг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хогийн сав руу яаран хаяж болохгүй зарим зүйлс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

14 Сэтгэгдэл


  • zoloo 2014/08/16
    uschnii gazruud usee haana shataahvyum be mmm

    0 0 Хариу бичих
    • Sh 2014/08/16
      fuck

  • 2- 2014/08/15
    аюултай хаягдал хүлээн авах цэг, хаягдал боловсруулах газар, автомашины түлш хийдэг газар нар нь хаана бдаг бол?

    6 0 Хариу бичих
  • zochin 2014/08/15
    Mongold haana avdag yum ve?

    0 0 Хариу бичих
  • D 2014/08/14
    Манай Монголд аюултай хаягдлын цэг гэж байдаг юм уу? Зөвхөн эмнэлэгийн аюултай хог хаягдлын машин явж харагддаг шдээ

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/14
    тэгээд тэр аюултай хаягдлын цэг нь хаана байна ааа.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/14
    Бодоод байхад бидний өдөр тутмын хэрэглэж байгаа, бидний амьдралыг хөнгөвчилж байгаа эд зүйлс бидний амьдрах орчныг улам дордуулсаар байна.

    1 0 Хариу бичих
  • zochin 2014/08/14
    bugd l zugeer hog ruu hiigddeg zuils bn

    1 0 Хариу бичих
  • R 2014/08/14
    Teged hayah gazar Manaid bii yu bdag Bol delgerenguig ni ogooch ugui l bolob u da jpnd Bol nudnii shil hiimel shud hayahad zoriulsan gazar bdag yum bn le ene Bol shuud orchuulsan Medee bna gehde yadaj Manaid iim bn geh medeelel bas nemj hiibel buur ashigtai Zobolgoo bolno doo

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/14
    Товчхондоо: Хогийн савандаа битгий хог хаяад бай. :P

    8 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/14
    Манайд төрөлжсөн хогийн төвлөрсөн цэгүүд нь хаана хаана байдаг вэ?. Энэ мэдээлэлээ оруулаад өгвөл хүн бүр "нэг"ийг бодно доо

    2 0 Хариу бичих
  • unshigch 2014/08/14
    ene zowlomj uneheer heregtei medeelel bn ug medeellig olon myangangaar ni hewleed niitin hurteel bolgomoor yum bn manaihan iim heregtei zuild anhaarahgui yawgan heruul baiwal duugui ongorno gej hezee ch baihgui teneg humuusr horwoo duureh yum daa ireedui maani yana daa

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/08/14
    монголд одоохондоо хог хаягдлыг ингэж ялгаж авдаггүй болохоор....яаж хаявал зүгээр юм бол доо...

    1 0 Хариу бичих
  • 123 2014/08/14
    tanai medeelliig unshih durtai shu...amjilt husie! bohir muuhai medeelel bitgi oruulaarai kk

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох