МЭДЭЭ НЭМЭХ  

Топ 10 хачирхалтай гэрээслэл

  • 10,139 уншсан
  • 2
  • 2014/08/14

10-р байр:

Засаршгүй тамхичин Самуэль Братт эцсийн хүсэлтээрээ гайгүй сайн өшөө авсан гэнэ. Тэрээр тамхи татахыг огт зөвшөөрдөггүй байсан эхнэртээ нэг болзолтойгоор 330 000 фунтыг гэрээслэн үлдээжээ. Энэ мөнгийг авья гэвэл эхнэр нь өдөрт 5 ширхэг тамхи татах ёстой гэнэ.


9-р байр:

Саятан Леона Хемсли ач нартаа 5 сая, нохойдоо 10 сая доллар гэрээслэн үлдээснээрээ нэрд гарчээ. Нохойг үхсэний дараа эзэгтэйнх нь дэргэд сая хагас долларын өртөгтэй тансаг бунханд оршуулах ёстой байсан гэнэ.


8-р байр:

Хамгийн нууцлаг гэрээслэлийг тэрбумтан Мишель Ротшильд үлдээжээ. Түүний гэрээслэлд : «…миний өмч хөрөнгийг ямар нэгэн байдлаар тооцоолон гаргах, нийтэд зарлан мэдээлэх болон шүүхийн байгууллагын аливаа оролцоог хатуу хориглож байна...» гэжээ. Одоо хүртэл өмч хөрөнгийн хэмжээг хэн ч мэдэж чадаагүй байна.


7-р байр:

Хамгийн урт гэрээслэлийг АНУ-ыг үндэслэгчдийн нэг болох Томас Джефферсон үлдээжээ. Энд өмч хөрөнгийн зохицуулалтын тухай заавар нь Америкийн түүхийн талаарх мэдээлэлтэй холилдож хутгалдсан байсан гэнэ. Энэ гэрээслэл ёсоор Джефферсоны өв залгамжлагчид боолчууддаа эрх чөлөө олгосон цагт л өөрт оногдох хувийг авч чадах байжээ.


6-р байр:

Генри Форд 500 сая долларыг сургалт ба халамжийн үйл ажиллагаа эрхэлдэг 4157 байгууллагуудад хуваан өгөхөөр гэрээсэлсэн байжээ. Энэ нь урьд хожид хэн ч хандивлаж байгаагүй их мөнгө юм байна.


5-р байр:

Ойлгож уншихад хамгийн хэцүү гэрээслэлийг алдарт физикч Нильс Борын лаборант үлдээсэн гэдэг. Гэрээслэл нь маш олон тооны мэргэжлийн нэр томьёо, ойлгоход бэрх хэлц үгнүүдээр дүүрэн байсан тул тусгай хэлний мэргэжилтнүүдийг хөлслөхөд хүрчээ.


4-р байр:

«СтарТрек»-ийн зохиолчдын нэг Жене Роденберри өөрийнхөө чандрыг задгай сансарт аваачихыг хүссэн байна. Иймээс 1997 онд Испанийн хиймэл дагуул талийгаачийн чандрыг дэлхий орчмын тойрог замд гаргаж илгээжээ.


3-р байр:

Пуэрто-Рикогийн Анжел Пантойг хэн алсан нь оньсого болон үлджээ. Ах Карлосынх нь хэлж буйгаар Анжел аз жаргалтай амьдарч, хөл дээрээ бат зогсохыг хүсэж байсан гэнэ. Энэ хүслийг ар гэрийнхэн нь биелүүлж түүнийг босоогоор нь занданшуулж, гэрт нь үлдээсэн ажээ.


2-р байр

1930 онд нас барсан, эм хүйстнийг үзэн ядагч нэгэн өмгөөлөгчийн гэрээслэлийн дагуу зөвхөн эрчүүдэд зориулсан номтой номын сан байгуулж, тэнд зөвхөн эрэгтэй хүнийг л ажиллуулах болжээ. Энэ ажилд тэр 35 000 доллар үлдээсэн атлаа төрсөн охиндоо 5 доллар өгөхөөр гэрээслэсэн байжээ.


1-р байр

Яруу найрагч Генрих Гейне 1841 онд гутлын дэлгүүрийн худалдагч, мэдлэг боловсролгүй, бүдүүлэг, ухаан муутай Евгения Мираттай гэрлэжээ. Гейне гэрээслэлдээ Евгения дахин хүнтэй суусан тохиолдолд л бүх өмч хөрөнгөө өвлөн авахаар заажээ. Ингэж тэр хорвоод ганц хүн ч гэсэн түүний үхэлд харамсах байх гэж найдсан гэнэ.  

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Топ 10 хачирхалтай гэрээслэл
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • njh 2014/08/17
    l;l';l'

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/17
    sda

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох