МЭДЭЭ НЭМЭХ  

Та эх дэлхийнхээ тухай эдгээр зүйлсийг мэдэх үү?

  • 5,987 уншсан
  • 1
  • 2014/08/14

Кармагийн шугам гэж нэрлэгддэг дэлхий ба сансрын орон зайг албан ёсоор тусгаарласан хил нь манай гарагийн гадаргуугаас дээш 62 милийн өндөрт оршдог гэнэ. Африк тивийн дээр ташуу өнцгөөр авсан зурагт дэлхийн агаар мандлыг харуулжээ.


Дэлхийн эрчим хүчний томоохон эх үүсвэр болох нүүрсээр 2001 онд нийт эрчим хүчний 35%-ийг үйлдвэрлэж байсан бол 2025 он гэхэд энэ тоо 31% болж өсөх хандлагатай байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлаараа дулааны цахилгаан станцууд 1-р байранд, усан цахилгаан станцууд 2-р байранд, цөмийн станцууд 3-р байранд ордог гэнэ. Хиймэл дагуулаас авсан дэлхийн шөнийн зураг.


Дэлхийн гадаргуу дээр мэдэгдэж байгаа 540 галт уул бий. Далай тэнгисийн ёроолд дахин хэд байгааг одоогоор мэдэх боломжгүй. Өнөө үед тэдний 20 орчим нь оргилж байгаа аж. Зураг дээр: Аляскийн Кливленд уул үнсэн нурам цацаж байна.


Сүүлийн 50 жилийн дотор Антарктикийн жилийн дундаж температур 1 хэмээр дээшилж, мөс нь тооцоолж байснаас илүү хурднаар хайлж байгаа аж. Антарктикийн арлуудын мөсний багасалтыг жилийн зайтай авсан 2 зургаар харьцуулан үзүүлсэн байна.


Дэлхий дээр шинжлэх ухаанд мэдэгдээд байгаа 4000 орчим эрдэс бодис бий. Тэдгээрээс 200 орчим нь хүн төрөлхтөнд чухал ач холбогдолтой. Зураг дээр: Хэт улаан туяагаар авсан зэсийн орд харагдаж байна. Тод ягаан хэсэг нь зэсийн судлыг заах ажээ.


Эрдэмтдийн таамаглаж байгаагаар манай дэлхий 1000 жил тутамд томоохон сүүлт од буюу солиртой мөргөлддөг аж. «Том» гэдэг нь 10 мегатонн бөмбөгтэй тэнцүү хэмжээний хүчтэй гэсэн үг юм. Зураг дээр: Австралийн Спайдер тогоог үзүүлсэн байна. Үүнийг 600-900 сая жилийн өмнө дэлхий дээр унасан солирын мөр гэж үздэг юм байна.


Дэлхий дээр шинжлэх ухаанд мэдэгдээд байгаа 2 сая гаруй төрлийн амьтан байдаг бөгөөд мэдэгдээгүй 5-100 сая гаруй төрөл бий гэж үздэг ажээ. Зураг дээр: Саарал өнгөөр огт судлагдаагүй мужуудыг тэмдэглэжээ. 


Элс, тоос нь Атлантын далайг гатлан Африкаас Америк руу, Ази тивээс Номхон далайгаар дамжин мөн Америкт хүрдэг болохыг хэдийнээ мэдэцгээжээ. Зураг дээр: 2001 оны 4-р сард Хятадад хүчтэй  шороон шуурга дэгдээж, улмаар АНУ-ын Мэриленд муж хүрсэн циклон.


Хэрвээ таталцлалын хуулийн үүднээс авч үзвэл, ууланд авирах нь далайн ёроол руу шумбахаас хамаагүй хүнд гэнэ. Газрын татах хүчин ууланд тал газраас илүү хүчтэй байдаг бол далайн ёроолд бүр сул байдаг ажээ. Зураг дээр: Гималаин нурууны Эверест оргил.


Дэлхийн гадаргын гуравны нэг хувийг элсэн цөл эзэлдэг. Зураг дээр: Дэлхийн хамгийн том элсэн цөлүүдийн нэг болох Руб-эль-Хали. Энэ цөл хэмжээгээрээ Франц улсын нутаг дэвсгэрээс том бөгөөд Оман, Арабын нэгдсэн вант улс, Йемен улсуудын зарим хэсгийг багтаасан байдаг.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Та эх дэлхийнхээ тухай эдгээр зүйлсийг мэдэх үү?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • lol 2014/12/13
    ENE BUGD HUDLAA BI MEDEJ BGAA ged onigo shgd ch yhav

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох