МЭДЭЭ НЭМЭХ  

Төвдүүд юу иддэг вэ? Ертөнцийн хамгийн нууцлаг орны хоол

  • 17,832 уншсан
  • 4
  • 2014/08/17

Гималай, Төвд гэхээр нэг л эгэл биш, холын ертөнц санаанд бууна. Үнэхээр тэндэхийн юм бүхэн жирийн хирнээ сонирхолтой. Тэдний иддэг хоолыг сонирхож үзье. Төвдүүд хоол хүнсэндээ голдуу сарлагийн мах, сүү, арвай буюу буудайн гурил заримдаа хонь, ямааны мах хэрэглэх аж. Далайн түвшнээс дээш 4000 метрийн өндөрт байдаг энэ орны хаана ч очсон дээрх бүтээгдэхүүнээр бэлдсэн хоолыг өгнө.


Энэ бол Төвдийн ердийн нэг хоолны газар. Дотроо маш бохир гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Хол явж усаа авчирдаг учир аяга халбагаа сайн угаасан гэх итгэл байхгүй. Арай доогуурхан, 3600-3800 метрийн өндөрт байх суурин газруудад хятадуудын зөөж авчирдаг жимс ногоог амталж болно.


Энд хамгийн их хэрэглэдэг ногоо нь сонгино, улаан лооль хоёр. Томатны шөлийг хаана л бол хаана олж идэж болох боловч газар бүр амт нь өөр байдаг. Энэ шөл маш амттай ч заримдаа махны соус шиг өтгөн байдаг. Халуун ногоотой, ердийн гээд л янз бүр байна. Ер нь Төвдийн хамгийн аятайхан хоол нь гэж жуулчид үнэлдэг.


Өглөөгүүр ямар ч хоолны газар танд өндөг шарж өгнө. 4000 метрийн өндөрт тахиа ер харагдахгүй байж хаанаасаа өндөг олдог байна гэж хүмүүс гайхдаг. Зарим нь жуулчдад зориулж хуурай өндөг хадгалдаг байх гэж таамагладаг. Харин төвдүүд өөрсдөө өглөөгүүр цав иддэг.


Цав бол хамгийн их тархсан хоол юм. Учиргүй сайхан эд биш боловч өөр юм ховор учраас идэхээс өөр аргагүй гэнэ. Энэ нь сарлагийн сүү, тос, арвайн гурилаар хийсэн зуурмаг юм. Төвдүүд арвайг эмчилгээний агуу чадалтай хэмээн шүтэж, эрт цагаас хоол хүнсэндээ хэрэглэсээр иржээ. Зочиндоо гурил, сахар, масло, сүү дөхүүлж өгөх ба идэх хүн өөрөө тохируулж өтгөн, эсвэл шингэн зуурч идэх юм байна. Төвдүүд өөрсдөө өтгөн зуурч, гараараа барьж иддэг ажээ.


Дараагийн түгээмэл хэрэглэдэг хоол бол момо банш гэнэ. Энэ баншийг жигнэж иддэг байна. Харин шинэ оны эхний өдөр момо идэж болохгүй. Учир нь гурил дотор нуусан махтай адил аз хийморь ч нуугдаж болзошгүй гэнэ. Момог хийхдээ дотроо аль болох шөл ихтэй, шүүслэг байхад анхаарна. Махны хажуугаар ногоо хийж болно.


Дараагийн түгээмэл хоол нь тхукпа буюу тхентук шөл юм. Энэ 2 шөл гурилын хэрчилтээрээ л ялгаатай. Тхупка нь урт хэрчсэн, тхентук нь хавтгай хэрчсэн гурилтай. Эдгээр шөлийг сарлагийн мах, ногоо зэрэг төрөл бүрийн хольцтой хийдэг.


Төвдөд ногоотой шөл, тахианы махан шөл хийдэг ч европ хоол идэж дассан хүн идэхийн аргагүй нэг л хачин амттай байдаг гэнэ.


Төвдүүд өөрийн гэсэн онцлогтой төрөл бүрийн боорцог, гамбир хийдэг аж.


Түүнчлэн хоолны газрууд нь Хятадаас орж ирсэн уламжлалт будаатай хуургыг ногоо, сарлагийн мах зэрэг өөр өөр хольцтойгоор дажгүй хийчихнэ. Бас гурилтай шөл янз янзаараа байх аж.


Непалын хилтэй ойролцоох газруудад нь европ маягийн хоол хийх эрмэлзэлтэй. Жишээ нь, шарсан ногоотой хуурга, шарсан төмс, шарсан загас гээд л.

Гэхдээ Төвдүүд төмсийг огт шарж чаддаггүй аж. Бүр цагаанаар нь, бараг л түүхийгээр нь идэж орхино. Гэхдээ тэдэнд энэ нь илүү таалагддаг бололтой.


Зарим сүм хийдүүд өөрийн гэсэн нэрийн хоолтой. Жишээ нь, зураг дээрх шарсан ногоо, будаа нь маш сайхан хоолонд тооцогддог гэнэ.


Цай. Төвдүүд 2 янзын цай ууна. Эхнийх нь ча нгамо буюу амтат цай. Энэ нь сарлагийн буцалсан сүүн дээр масло, сахар, бага зэрэг байхуу нэмээд бэлэн болно. Их амттай. Хоёр дахь нь ча суйма буюу тостой, давстай, нүдсэн цай юм байна. Энэ нь манайхны хийцтэй цайтай тун төстэй.

Сайхан хооллож, сонирхолтой аялал хийгээрэй!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Төвдүүд юу иддэг вэ? Ертөнцийн хамгийн нууцлаг орны хоол
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • tuvd 2015/09/07
    Цав биш замбай зуураж идэх

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/07
    Баян төвд байна.

    0 0 Хариу бичих
  • irgen 2014/12/31
    mongol bas hoolooroo baylag tuuh bhgui ard tumen

    0 0 Хариу бичих
  • zochin 2014/11/09
    Goyo yumaa.

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох