МЭДЭЭ НЭМЭХ  

Хүний тайлагдаагүй мөн чанарууд

  • 7,362 уншсан
  • 3
  • 2014/08/18

Бидний бие махбодийн болон сэтгэл зүйн зарим нэг онцлогууд орчин үеийн шинжлэх ухааныг “барьц алдуулдаг” ажээ. Эдгээрийн талаар зөвхөн таамаг төдий л тайлбар байдаг.

Ичихээрээ улайх

Хүмүүс эвгүй байдалд орж ичсэндээ, эсвэл худал хэлээд баригдахаараа улайдгийн учрыг эрдэмтэд ямар ч хувьслын онолоор тайлбарлаж чадахгүй байгаа юм. Ер нь, хүн улайснаараа би худал хэлчихсэн юм, би худалч, мэхлэгч гээд өөрийгөө бариад өгчихдөг. Яах гэж?

Эрдэмтдийн таамаглал: Байгаль ээж хүнийг улайдаг болгосноороо худал хэлдгийг нь болиулах гэсэн байх. Нүүр улайх нь бусдаас уучлалт гуйхад бэлэн гэсэн дохио тэмдэг ч байж магад. Ингэснээр эргэн тойрны хүмүүсийн уур хилэнг намдааж, буруутныг өршөөн хэлтрүүлэх хандлагыг бий болгоно. Улайх чадвар нь иймэрхүү маягаар эрт үеэс түрэмгийллийг намдаахад тусалж байсан болов уу.  Одоо ч тусалдаг юм бил үү, хэн мэдлээ!


Инээх

Хүн яахаараа инээж хөгждөг нь ойлгомжгүй. Хүн бүр хошин шогийн өөр өөр мэдрэмжтэй шүү дээ. Эрдэмтдийн таамаглаж буйгаар, инээх нь сэтгэл зүйн процессуудыг тэнцвэржүүлэх үүрэгтэй гэнэ.  Жишээ нь, хэт хөөрөл, хүчилсэн байдал, уй гашууг дардаг байна. Яагаад гэвэл, инээх процесс нь жинхэнэ “биохимийн шуурга”-ыг үүсгэдэг аж. Биеэс мансууруулах үйлчилгээтэй эндорфи, антидепрессант зэрэг бодисууд ялгардаг гээд бод доо. Англичуудын «Намайг инээлгэж, сүнсийг минь авраач!» гэдэг хэллэг оргүй хоосноос үүдэлтэй биш байхаа.


Нууц газар байх үс

Хувьслын явцад хүн бараг бүх үсээ гээсэн шүү дээ. Гэтэл яагаад эмзэг газраа бүр өтгөн үстэй байдаг байна? Яг энд шимэгчид паразитлах туйлын дуртай гэсэн. Эрдэмтдийн таамаглалаар энэ үс сексийн үед хэрэг болдог байх. Умдагны үс нь булчирхай хамгийн ихээр бөөгнөрсөн, ийм ч учраас тодорхой үнэр ялгаруулдаг хэсэгт ургадаг шүү дээ. Тэгэхлээр энэ хавийн үс тэр үнэрийг тараах, хадгалах арга байж болох юм. Ийм маягаар алга дарам үс өвөрмөгц “реклам”*ны үүрэг гүйцэтгэдэг байх нь.


Урлагийн бүтээл туурвих

Хүн нүд баясгасан сайхан зүйл бүтээхгүйгээр амьдарч чадахгүй. Гэхдээ эдгээр нь ямар нэгэн хэрэглээний ач холбогдолгүй зүйлүүд шүү дээ. Тэгвэл ямар хэрэгтэй юм бэ? Эрдэмтдийн таамаглал: гоо сайхан нь илүү чанартай хэрэглээний объектуудыг бүтээхэд шууд бус байдлаар  хүнд нөлөөлдөг гэнэ. Урлагийн бүтээлүүдийг туурвиснаараа хүн уураг тархиа дасгалжуулж, илүү хэрэгцээт хүнд асуудлуудыг шийдвэрлэх хүч чадлыг олж авдаг байж болох юм. Мөн бие биедээ дотоод сэтгэлээ нээн илчлэх арга хэрэгсэл байж болно.


Сүсэг бишрэл

Сүсэг бишрэлд бодит утга байхгүй ч сүсэг бишрэл өөрөө оршин тогтнодог. Таамаглал: хүн азтай тохиолдлоо удаанаар санаж байдаг бол азгүй явдлаа хурдан мартдаг учраас бэлгэдлийн шинж тэмдэгт итгэдэг байна. Ялангуяа бэрхшээлтэй тулгарсан цагт хүн маш сүжигтэй болдог. Хар бараан бодлоос болж бид үйл хөдлөлөө хянаж чадахаа больж, шинэ шинэ алдаа гаргаж эхэлдэг. Дараа нь энэ бүхнийг ямар нэг лай ланчигт тохдог. Энэ үед хүн өөрийгөө жолоодож чадвал бүх зүйл хэвийн болно. Энэ бол плацебо буюу манайхны “ Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг” гэдэгтэй нийцэх үзэгдэл юм.


Тусч зан

Хүний энэ чанар бол төрмөл гэж хэлж болохоор үзэгдэл гэнэ. 18 сартай нялх хүүхдүүд хүртэл ийм төлөв гаргаж эхэлдэг. Өөрт ямар ч ашиггүй хирнээ бусдын төлөө санаа тавих энэ үзэгдэл ямар учиртай юм бэ? Таамаглал: тусч зан эсрэг хүйсний хосоо олж авахад хэрэгтэй. Эр, эм ялгаагүй, бусдад тусалж, санаа тавьж байгаа хүн эсрэг хүйстэндээ илүү таалагддаг байна. Хүний уураг тархи хөгжлийнхөө явцад хүүхдийн хүмүүжлийг гол зүйл болгон үзсээр иржээ. Иймээс өвөг дээдэс маань сайн ээж, аав болох хосоо зөв сонгох шаардлага гендээ хадгалан үеэс үед дамжуулсаар ирсэн байх магадлалтай.


Хамраа ухах

Ил, далд л гэхээс хамраа ухдаггүй хүн гэж байхгүй биз. Уг нь маш буруу зуршил юм. Бидний хамраараа сорж буй агаараас тоос шороог шүүж цэвэрлэдэг үс энэ үед олноор зулгаран унадаг. Таамаглал: хэргийн учир уг процесстоо биш, үр дагавартаа байж болох юм. Олон хүүхэд / зарим томчууд ч гэсэн / нусаа иддэг. Муухай сонсогдож байгаа ч нэг учир бий. Энэ нь дархлааны системийг сайжруулах нэг арга гэнэ. Хамарт олон тооны бактер шүүгдэн үлддэг. Эдгээрийн зарим нь ходоодонд орсноор олон өвчнөөс сэргийлэх өвөрмөгц “вакцин” болдог аж. Түүнчлэн зарим эрдэмтдийн үзэж байгаагаар хамраа ухах нь нэг төрлийн массаж болж тархины үйл ажиллагааг сайжруулдаг байж болох ажээ. Гэхдээ хэтрүүлчихгүй л бол тэр шүү!


Үнсэлцэх

Хүмүүс яагаад ч үнсэлцдэг болсон юм, зарим үнсэлт яагаад сексийн “уур амьсгалтай” байдаг юм, бүү мэд. Эрдэмтдийн таамаглал: үнсэлт бол эхэн үедээ байгаль эхийн бодож олсон “вакцин” байжээ. Шүлсэнд олон төрлийн бактер агуулагдаж байдгийн 80% нь бүх хүнд адилхан, 20% нь хүн болгонд өөр байдаг гэнэ. Үнсэлцэх үед бактер дамжина. Тэдгээр нь аманд ороод бусад бичил биетүүдийг идэвхжүүлэн, дархлааны системийг цочроож, эсрэг биет үүсэх процессийг эхлүүлдэг ажээ.


Удаан үргэлжлэх өсвөр нас

Манай ойрын хамаатан - хүн дүрст бичнүүд хүртэл том болохын тулд ингэж удаан хүлээдэггүй. Шимпанзе сармагчны бэлгийн бойжилт 5 настайдаа дуусаж, үүний хамтаар хүүхэд нас нь ч дуусгавар болдог. Харин хүмүүс 11-20 жил хүлээнэ. Яагаад энэ вэ? Эрдэмтдийн таамаглал: өсвөр нас гэдэг бол хүн төрөлхтний нилээд хожуу анхаарсан түүхэн бүтээл юм. Өсвөр нас үргэлжлэх хугацаа нь тухайн нийгмийн хөгжлийн түвшингээс шалтгаална. Хөгжил хэдийчинээ өндөр байна, өсвөр нас, том хүн хоёрын хооронд төдийчинээ өргөн зай байна.


Зүүдлэх

Эрт цагт өвөг дээдэс маань хүн унтаж буй үед сүнс нь биеэс гарч хорвоо ертөнцөөр тэнүүчлэн оддог, түүний үзэж харсан зүйл нь бидэнд зүүд болон ирдэг гэж итгэдэг байв. Эрдэмтдийн таамаглал: бидний уураг тархинд эмх цэгцгүй цахилгаан идэвхжил үүсэхэд бид зүүдэлдэг. Тархины төв хэсэг 90 орчим минутын зайтайгаар тархины бусад бүх хэсэгт цахилгаан импульс түгээж байдаг. Задлан ялгах үйл ажиллагааг хариуцдаг их тархи энэ дохиоллын учрыг олохоор мэрийдэг. Ингээд тэдгээрийг цэгцлэхийн тулд үздэг /зүүдэлдэг/ байна. Гэвч эдгээр импульсанд ямар ч мэдээлэл байдаггүй аж. Харин их тархи тасралтгүй урсах зурагнуудаас чухам алийг нь сонгон авч байна гэдгээр хувь хүний мөн чанар илэрдэг гэнэ. Түүнээс гадна зүүд нь хүн өдрийн олж авсан мэдээллийг ой санамжиндаа хийх нэг үе шат бололтой.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүний тайлагдаагүй мөн чанарууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • tsegii 2014/08/18
    hun bol hun shdee kkk :)

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/18
    Нусаа идээд байж дээ, хэ хэ

    6 0 Хариу бичих
    • Зочин 2014/11/08
      Kk nusaa ideel unseltseel bhad ovchin tusahguin bishuu


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох