МЭДЭЭ НЭМЭХ  

Ирээдүйг өөрчлөх Топ-10 материал

  • 4,937 уншсан
  • 2
  • 2014/08/19

Хувьсгал хийхийн тулд «яаж?» гэдэг асуултын хариуг мэдээд зогсохгүй бас, «юугаар?» гэдэг асуултын хариуг олох хэрэгтэй. Тухайн үед шинэ материал гараагүй бол компьютер, гар утас, нарны зайг бүтээж чадах байсан болов уу? Тэгвэл ойрын үед ямар шинэ материалууд хорвоог өөрчлөх гэж байна вэ?

Устөрөгчийн нано хоолой: тасчин хуваах боломжгүй

Устөрөгчийн атомуудаас бүтсэн хоолой гэсэн үг. Уртын хэмжээ нь онолын хувьд хязгааргүй боловч, одоогийн байдлаар 20 см-ээс илүүг бүтээсэн нь үгүй. Гэхдээ л энэ нь атомын масштабтай харьцуулахад их гэсэн үг юм. Түүгээр юу хийж болох вэ? Нано хоолойгоор бүх юмыг хийж болно. Энэ нь үндсэндээ нэг л молекул учир түүнийг эвдлэхэд хэцүү. Тооцооноос үзвэл 1 мм зузаантай олон давхаргат нано хоолойн цувимал 15 тонн ачааг даах чадалтай ажээ. Хэзээ нэгэн цагт сансрын лифт баривал үүнээс өөр ямар материал ашиглах билээ. Мөн дулаан дамжуулах онцгой чадвартай тул аккумулятор, усны шүүлтүүр, эд эсийн тарилгын зүү, устөрөгч хадгалах агуулах зэргийг хийж болох юм. Өнөөгийн байдлаар нано хоолойн хольц бүхий спортын дугуйн болон далбаат онгоцны эд ангиуд худалдаанд гараад байна.


Графен: Нобелийн шагналт нүүрстөрөгч

Графен нь нүүрстөрөгчийн атомуудаас бүтсэн хавтгай ялтас бөгөөд удаан хугацааны туршид ийм 2 хэмжээст талстууд байж болох талаар эрдэмтэд эргэлзэж байжээ. Энэ материалд нано хоолойноос ч илүү найдлага тавьж байгаа юм. Цахилгаан дамжуулах өндөр чадвар нь цахиурын хагас дамжуулагчаас илүү өндөр шатанд гарах боломжийг олгоно. Түүнийг задлах бараг боломжгүй бат бэхөөс гадна дулааныг маш сайн дамжуулна. Графен нь өнгөгүй, тунгалаг тул ирээдүйн гаджет, дүрс дамжуулах контакт линз хийх боломжтой.


Аэрогель: хөнгөлсөн матер

Энэ нь цахиур, устөрөгч болон бусад бодисын диоксидээс гаргаж авсан сүвэрхэг, молекулын хөөсөнцөр бөгөөд түүний 99%-ийг бичил хоосонцор бүрдүүлнэ. Нягт нь куб метр тутамд хэдхэн кг байх ба агаараас 1,5-2 дахин хүнд, уснаас 300-500 дахин хөнгөн гэнэ. Ийм хөнгөн чанартай ч аэрогель маш бөх, чүдэнзний хайрцгийн чинээ хэлтэрхий нь тоосго даадаг байна. Энэ бат бөх, хөнгөн, зэвэрч ялзардаггүй, галд шатаж усанд живдэггүй материал дэлхий дээрх хамгийн сайн дулаан тусгаарлагч гэнэ. Аэрогелийг хүчтэй гүйдэл гаргадаг конденсатор, шүүлтүүр хийхэд хэрэглэж болно. Одоогоор сансрын нисгэгчдийн хувцас хэрэглэл хийхэд ашигладаг.


Ухаалаг хайлш: хуучин хэлбэртээ эргэн ордог

Зарим металлыг мушгиж, нугалж болдог. Халаахгүй л бол тэд ийм байдлаа хадгалсаар байна. Харин халаамагц анхныхаа хэлбэрийг олдог гайхалтай чанартай аж. Ийм материалаар хүний оролцоогүй хэлбэрээ өөрчилж болох бүхнийг хийх юм. Энд хөхний даруулгаас эхлээд, хиймэл эрхтэн , автомашин хүртэл хязгааргүй олон төрлийн юмс багтана. 1990-ээд онд энэ материалыг ашиглан алхдаг робот бүтээсэн билээ.


Өндөр температуртай супер дамжуулагч: цахилгааны алдагдалгүй

Үнэмлэхүй тэг цэгт ойртсон температурт зарим металл супер дамжуулагч болон хувирч, тэдгээрээр цахилгаан гүйдэл ямар ч эсэргүүцэлгүйгээр дамждаг. Эрдэмтэд яг ийм чанартай материал бүтээсэн байна. «Өндөр» гэдэг нь харьцангуй ойлголт бөгөөд тухайн тохиолдолд «шингэн азотын температураас өндөр –186 ºС» гэсэн үг юм. Гэхдээ энэ бол маш том дэвшил мөн. Энэ материалыг ашиглаж цөмийн реактор дахь плазмыг удирдаж, хүчирхэг цахилгаан соронзонг бий болгох юм.


Нэмэлт бүтэцтэй шил: бүгдэд лазер

Ердийн шилэн дээр ховор элементүүдийг (жишээ нь, европия) нэмээд лазерийн идэвхтэй орчин буюу гэрлийг бууруулахгүй, харин улам ихэсгэж байдаг материал бүтээжээ. Хүчирхэг, хямдхан ийм лазерийг мэдээлэл дамжуулах, металл гагнах, дулааны цөмийн урвалд хэрэглэж болно.


ДНК-ялтаснууд: өвөрмөгц цоожтой хайрцаг

ДНК нь удмын мэдээлэл тээгч гэдгийг бид мэднэ. Гэхдээ ДНК-ийн утаснуудыг дээр дээрээс нь давхарлан шавж хавтгай ялтас болгож болно. Ингэвэл хосгүй чанартай шинэ материал үүсэх юм. Энэ материалаар тодорхой өвчилсөн эрхтэнд эмийн бодисыг хүргэх, эсвэл өвчин үүсгэгч вирус, хавдрын эсүүдийг устгах бичил хайрцаг хийж болно. Уг хайрцганд уургийн молекулаар хийсэн цоож бүхий таг суулгах юм. Цоож нь тусгай химийн дохиогоор нээгдэнэ.


Метаматериал: далдын хар малгайн эсгүүр

Юугаар хийгдсэн нь чухал биш, яаж хийгдсэн нь анхаарал татах материалууд байдаг. Өөрөөр хэлбэл, химийн найрлага гол биш, бүтэц нь чухал гэсэн үг. Метаматериал нь 2 эсвэл 3 хэмжээстэй нарийн нийлмэл хэлбэр дүрстэй торлог материал юм. Тэдний хугаралтын коэффициент нь сөрөг байдаг. Энэ материалыг ашиглан ямар ч объектыг нүдэнд өртүүлэхгүй байлгах “далдын хар малгай”-г хийж болно. Гэрлийн долгион метаматериалын дотоод бүтцэнд захирагдан түүнийг бүх талаас нь өлгийдөн хүрээлэх болно. Одоогоор малгай нь оёгдоогүй байгаа ч үл үзэгдэх чанар нь илрээд байгаа юм.


Уснаас айдаг гадаргуу: лянхуаны эффект

Энэ нь усыг зайлуулах чадвартай материал юм. Ийм материалтай тулгарсан дусал ус бөмбөлөг хэлбэрийг олж гулсан унах замдаа гадаргуу дээрх бохирдлыг цэвэрлэнэ. Яг л лянхуан дэлбээ мэт. Үүгээр нүдний шил, дуран, лабораторийн сав суулга, гар утасны гэр, хувцас ч хийсэн болно. Нордоггүй, хиртдэггүй хувцас байвал сайхнаа. Бас шатны гишгүүр хийвэл халтиргаа үүсэхгүй. Мөн цахилгаан гүйдлийн утас норж, хөлдөх, тасалдах аюулаас ангижирах нь байна.


Өөрөө задрах материал: зарим зүйлсийн нас богинослоо

Энэ нь нарны гэрэл болон бичил биетүүдийн нөлөөгөөр хоргүй элементүүд болон задардаг материал юм. Удаан хадгалах шаардлагагүй уут сав, туузан наалт, төрөл бүрийн зар суртчилгааны плакатууд, хогийн уут, ундааны сав зэрэг хэдэн арван жилийн турш энд тэндгүй хэвтэж, байгаль орчныг бохирдуулж байдаг бүх зүйлсийг ийм материалаар хийж болно. Хэдэн жилийн дараа дэлгүүрүүд үйлчлүүлэгчиддээ гялгар уут зарахаа больж, 7 хоногийн дараа өчүүхэн жижиг хэсгүүд болон бутрах уут өгөх биз. Түрүүчээсээ эхлээд худалдаанд гарч буй энэ барааны үнийг яаж хямдруулах вэ гэдэг л асуудал болоод байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ирээдүйг өөрчлөх Топ-10 материал
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Naba 2014/08/27
    Gaihaltai ymaa.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/20
    Buh erdemted, hair, huchin charmailt, budged bayarlalaa.

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох