МЭДЭЭ НЭМЭХ  

Охид бүсгүйчүүдийг хүчирхийлэгчдээс хамгаалах шинэ төхөөрөмжүүд

  • 6,990 уншсан
  • 7
  • 2014/08/19

Хүчирхийлэл гэдэг бол эмэгтэй хүнд тохиолдож болох хамгийн аймшигтай зүйлсийн нэг юм. Харамсалтай нь, ийм явдал тохиолдохгүй гэх 100% баталгаа ямар ч эмэгтэйд байдаггүй. Тийм болохоор ээжтэй, эгчтэй, охин дүүтэй хүмүүс бүгд л өөр өөрийн санааг гаргаж байдаг. Тэдгээрийн заримыг танилцуулъя. Зарим нь инээдтэй, тэнэг санагдаж болзошгүй, гэвч сайхан сэтгэлийн үүднээс хийсэн бүтээл гэдгийг нь бодолцоорой.

Автомат мухлаг шиг өнгөлөн далдлах даашинз

2009 онд загвар зохион бүтээгч Ая Цукиока бүсгүйчүүдийг нуух "Хүчирхийллийн эсрэг даашинз" бүтээжээ. Бүсгүй аюулыг мэдэрмэгц автомат мухлаг болон хувирах юм.


Үсэрхэг оймс

Бүсгүй хүний голшиг хөлийг эр хүний үсэрхэг хөл болгон харагдуулах энэ оймсыг жинсэн дотуураа өмсвөл, харсан маньяк эрийн дур гутах болно гэж тооцоолж байгаа юм.


"Аврагч тэнгэр" хүзүүний зүүлт

Хүчирхийлэл бүр гэнэтийн дайралт биш байдаг. Боломжтой үедээ товчийг нь дарахад таны утсанд дуудлага ирнэ. Хэрэв хүчиндэгч зогсохгүй байвал товчийг үргэлжлүүлэн дар. Төхөөрөмж таны ойр дотныхонд SOS дохиог илгээж, байгаа газрыг тань зааж өгнө. Энэ төхөөрөмж 130 долларын үнэтэй гэнэ.


"Үгүй" гэж хэлдэг дотуур хувцас

Канадын оюутан Amulya Sanagavarapu хүчирхийлэгчдийн эсрэг бичигтэй дотуур хувцасны загвар гаргажээ. Эдгээр дотоожин дээр "За гэвэл л за", "Үгүй л гэсэн бол үгүй" гэх зэрэг бичиг байна. Олигтой тус болохгүй ч гэсэн юмыг яаж мэдэх вэ, бодлоготой хүчиндэгч байдаг ч юм билүү.


Эмэгтэй хүний шүдтэй бэлгэвч

2010 онд доктор Соннет Элерс (ӨАБНУ) ийм бэлгэвч зохион бүтээсэн байна. Хүчиндэгч эмэгтэйд  халдсан тохиолдолд энэ бэлгэвч шодойг нь зууран хазаж, эмнэлгийн аргаар л салгахаас өөр аргагүйд хүрдэг байна. Эмэгтэйчүүд ялангуяа шөнө оройн цагаар ганцаараа явах, танихгүй хүнтэй уулзах зэрэг тохиолдолд хийгээд явахад туйлын тохиромжтой эд гэж сайшаагдаж байгаа зүйл гэнэ.


Цахилгаан гүйдэл цохидог дотуур хувцас

Энэтхэгийн инженерүүдийн бүтээл « Хүчирхийлэгчдийн эсрэг дотуур хувцас" нь GPS төхөөрөмж, даралтын хэмжүүрээс бүрдэх бөгөөд хүчиндэгчийг өндөр гүйдлээр цохих хүчин чадалтай аж.


Урагддаггүй хувцас

Өнгөрсөн жил Нью-йоркийн "AR Wear"  компани урж тасдах, тайлах ямар ч боломжгүй ультра бат бөх хувцас болон дотоож бүтээжээ.


Хүчирхийлэгчдийн эсрэг шүгэл

Энэ шүглийг гоёл маягаар зүүгээд явж болохуйц чамин хийцтэй аж. Хүнд байдалд орсон үедээ шүгэлдэж, хүмүүсийн анхаарлыг татах болон хүчиндэгчийг хэсэг хугацаагаар ч гэсэн сааталд оруулах боломжтой.


Хүчирхийлэгчдийн эсрэг бүс

Швецийн 2 охины зохион бүтээсэн энэ бүсний чагтыг тайлах гэвэл 2 хүний 4 гар хэрэг болох учир хүчирхийллийг бараг боломжгүй болгох гэнэ. Энэ бүс нь 50 долларын үнэтэй аж.


Цахилгаан гүйдэл цохидог хүрэм

2004 онд Энэтхэгийн Загварын технологийн дээд сургуулийн 2 оюутан хүчирхийлэгчийг 110 вольтын гүйдлээр цохиулж чадах хүрмийг бүтээжээ. Гэхдээ гүйдэл залгаатай үед л төхөөрөмж ажиллах гэнэ.


Алуурчин тампон

2000 онд 72 настай Яап Хауманн гэгч эр алуурчин тампон гэж нэрлэсэн зүйлийг бүтээжээ. Энэ нь идэвхжүүлэх үед хүчиндэгчийн бэлэг эрхтний үзүүрийг тас хяргах эвхмэл хутга агуулсан тампон юм байна. Харин эмэгтэйчүүдэд энэ санаа туйлын таагүй санагдаж байгааг хэлэх хэрэгтэй. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Охид бүсгүйчүүдийг хүчирхийлэгчдээс хамгаалах шинэ төхөөрөмжүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • xaxa 2015/07/31
    2 3 l hun shig sana bnda

    0 0 Хариу бичих
  • erxeme 2015/05/03
    xaxxa

    0 0 Хариу бичих
  • tsetsee 2014/11/16
    Gar buu ni deerdee.Busd n hudlaa

    0 0 Хариу бичих
  • MG 2014/11/13
    SULIIN HI XAXA ARAI L AIMR YM

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/22
    1ba 2 bol shildeg arga ni yum bnaa kk

    0 0 Хариу бичих
  • cvb 2014/08/21
    Mgl erchuud budaa haha.

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/19
    yoo suuliinh arai l

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох