МЭДЭЭ НЭМЭХ  

Манай гарагийн цагийн бүслүүрийн тухай гайхалтай баримтууд

  • 6,756 уншсан
  • 6
  • 2014/08/20

Бид өмнөх мэдээндээ цаг тооллын тухай сонирхуулж байсан билээ. Одоо цагийн бүслүүрийн тухай зарим сонирхолтой баримтуудыг танилцуулъя.

Баримт 1:  3,5 цагийн урттай алхам

Афган-Хятадын хилийг давмагц цаг шууд 3,5 цагаар урагшлана. Ганц алхам нь ийм олон цагтай тэнцэх газар дэлхийд өөр хаана ч байхгүй.


Баримт 2:  Шөнө дунд жаргах наран

Хятад бол дэлхийн хамгийн урт талбайтай орнуудын нэг. Зүүнээсээ баруун хязгаар хүртлээ 5700 км. 1949 оны хувьсгалаас өмнө энэ улс цагийн 5 бүстэй байв. Гэвч Их удирдагч үүнийг өөрчилж улс даяар нэгдсэн нэг л цаг-Бээжингийн цагийг баримтлах зарлиг гаргаснаас хойш зарим газар, жишээ нь Түвдэд 5 цагийн дараа буюу шөнө дунд л нар шингэх болжээ.


Баримт 3:  Ургах нарны орон

Шинэ өдрийн нарыг дэлхий дээр хамгийн түрүүнд япончууд үздэг гэж тооцсоор ирсэн. Тиймээс япончууд өөрийн орныг Наран улс буюу Ургах нарны орон гэж нэрлэдэг. Үнэн хэрэгтээ огт тийм биш аж. Оросын Алс Дорнодын Владивосток хотод нар Гринвичийн цагаарТокиогоос нэг цагийн өмнө манддаг байна.


Баримт 4:  Мушгирсан цаг

Гималайн уулсыг ер бусын, ид шид бүрдсэн газар гэж хэлэлцдэг нь ор үндэслэлгүй яриа биш ажээ.  Гималай өөр өөр цаг тоололтой хэд хэдэн орныг дайран өнгөрдөг. Ингэхлээр энэ уулсын дагуу 1000 км аялахаар шийдсэн жуулчин 6 удаа цагаа тааруулах хэрэгтэй болно. Энэтхэг-Непалын хил дээр 15 минут урагшлуулж, Непал-Энэтхэгийн хил дээр 15 минут ухрааж, Энэтхэг-Хятадын хил дээр 2,5 цаг урагшлуулж, Хятад-Бутаны хил дээр 2 цаг хойшлуулж, Бутан-Энэтхэгийн хил дээр дахин хагас цаг ухрааж, Энэтхэг-Мьянмогийн хил дээр нэг цаг урагшлуулах юм байна.


Баримт 5:  Өнөөдөргүй бүс

Энэ бүс Номхон далайн дундуур 180-р мериданыг дайран гардаг. Цаг хугацааны энэ шугамыг баруунаас зүүн тийш нь огтлон гарвал 24 цагийн өмнөх хугацаанд буюу өчигдөр лүүгээ буцан ордог. Харин зүүнээс баруун тийш дайран гарвал нэг хоногийн дараах үе буюу маргаашдаа очдог гэнэ. Энд одоо цаг байдаггүй гэсэн үг юм.


Баримт 6:  Пүрэв гарагаас лхагва руу

Оросын Ратмановын арал, АНУ-ын Крузенштерны арал хоёр нь ердөө 4 км тэнгисийн усаар тусгаарлагдсан байдаг. Энэ зайг жирийн моторт завиар 15-20 минутанд туулах боломжтой. Гэхдээ нэг учир бий. Гринвичийн цагаар арлуудын хооронд 21 цагийн зөрөө байдаг. Жишээ нь, Ратманов арал дээр пүрэв гарагийн үд дунд болж байхад, Крузенштерн арал дээр лхагва гарагийн 15 цаг болж байдаг гэнэ.


Баримт 7:  Цагаа уруу харуул 

Энэтхэгийн цаг Гринвичийн цагаас 5 цаг хагасын зөрөөтэй байдаг. Британчууд: «Хэрэв чи Англид байгаа бол цагныхаа толгойг доош харуул, тэгвэл Энэтхэгт хэдэн цаг болж байгааг мэднэ» гэж ярьдаг байна.


Баримт 8:  Цагийн 3 бүс учрах цэг

Гурван улсын хил дээр орших Раякоски нэрт бяцхан сууринд цагийн 3 бүс уулздаг гэнэ. Гэхдээ Орост үд дунд болж байхад, Финляндад – өглөөний 11 цаг, Норвегт – 10 цаг болж байдаг ажээ.


Баримт 9:  15-минутын тусгаар тогтнол

Непал хэмээх жижиг боловч омог бардам улс олон зуун жилийн туршид 3 талаас нь хүрээлсэн Энэтхэгээс тусгаарлахыг оролдсоор ирсэн түүхтэй. Тусгаар тогтнолоо батлан харуулахын тулд Непал шуналт хөршөөсөө цагаа зөрүүлж: цагийн зүүг 10 минутаар урагшлуулсан гэнэ. Гэсэн ч Непалын эрхэм дээдсүүд үүнийг бага байна гэж үзээд 1986 онд дахин 5 минутаар “холдуулсан” байна.


Баримт 10:  Дэлхий нийтийн цаг  

Хойд болон Өмнөд туйлд бүх мериданууд нэгэн цэгт нийлдэг учраас аль ч цагийн бүсэд хамруулах аргагүй гэнэ. Иймээс тэнд Дэлхий нийтийн цаг-Гринвичийн цаг үйлчилдэг гэж тооцдог. Гэхдээ яг Өмнөд туйл дээр орших Америкийн “Амундсен — Скотт” гэдэг шинжилгээний станц дээр Шинэ Зеландын цагаар явдаг байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Манай гарагийн цагийн бүслүүрийн тухай гайхалтай баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • --- 2014/10/17
    Гайхалтай сайхан

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/17

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/25
    Непал = Балба ;)

    0 0 Хариу бичих
  • Amba 2014/08/22
    taalagdlaa, tsaashid tanin medehui, surgamjit bolson yavdluud sereg sonirholtoi zuil tavibal saihan l bna. hamgiin gol unen bodit medee, medeeleluud tavij baigaarai. ta buhend amjilt husie.

    20 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/21
    like

    0 0 Хариу бичих
  • uyanga 2014/08/21
    uneheer shn medee bn tanai site mundag shuuu

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох