МЭДЭЭ НЭМЭХ  

DNS ГЭЖ ЮУ ВЭ? DNS СЕРВЕРТ ХААГДСАН САЙТУУД РУУ ХАНДАХ АРГА

  • 3,237 уншсан
  • 7
  • 2014/08/21

Юуны өмнө энэ заавар нь хууль зөрчихийг уриалаагүй. Зөвхөн ийм боломж байдаг талаар мэдлэг түгээх зорилготой болохыг анхаарна уу. Мөн танд хэрэг болсон бол шэйрлэж түгээгээрэй.  

DNS - Domain name server гэдэг нь интернэт дахь вэб хуудсуудын байрлаж буй серверийн хаягийг хэрэглэгчийн компьютертай холбож чиглүүлж өгдөг үүрэгтэй тусгай сервер компьютерыг хэлдэг. Интернэт дэх сервер, төхөөрөмж бүр өөрийн гэсэн IP хаягтай байдаг. Энэ нь цээжлэхэд хэцүү тоо байдаг ба компьютерууд хоорондоо энэ IP хаягаар холбогддог. Үүнийг хүнд ойлгомжтой хандах зориулалтаар домэйн хаяг байдаг. Жишээ нь dusal.net вэб сайтын IP хаяг нь 69.60.111.100 юм. Харин үүнийг компьютерт ойлгуулж өгдөг зам заагч нь DNS сервер юм.
Хэрэв DNS сервер худлаа хаяг өгвөл хэрэглэгч буруу сервер рүү хандана. Ийм зарчмаар Монгол улсаас зарим вэб сайтуудыг хаадаг.
Тэгэхээр бид компьютер, рүүтэр төхөөрөмждөө Монголын DNS серверээс асуух биш Америкийн Google, Norton, Comodo зэрэг нийтэд нээлттэй DNS серверээс асуухаар тохируулбал та доорх дэлгэцийг биш яг тухайн вэб сайтыг нээж үзэх боломжтой юм.

Мөн DNS серверээс гадна hosts файлд шууд домэйн нэр ба IP хаягийг зааж өгч хандуулах боломж бас байдгийг мөн доор заах болно.

1. Хэрэв та рүүтэр дээрээ тохиргоо хийх боломжтой бол рүүтэртээ энэ тохиргоог хийх нь хамгийн тохиромжтой. Рүүтэрийн удирдах хэсэг рүү нэвтрэн орж WAN хэсэгт DNS буюу Nameserver хэсэгт 8.8.8.8 ба Secondary DNS дээр 8.8.4.4 гэсэн Google-ын серверийг тохируулж болно. Эсвэл эндээс өөр DNS серверүүдийг сонгон тохируулж болно: 

Service: OpenDNS Google Public DNS Norton DNS Comodo DNS
Primary IP: 208.67.222.222 8.8.8.8 198.153.192.1 156.154.70.22
Secondary IP: 208.67.220.220 8.8.4.4 198.153.194.1 156.154.71.22

2. Хэрвээ та рүүтэр дээрээ тохиргоо хийх боломжгүй бол компьютер, гар утас, төхөөрөмж тус бүр дээрээ DNS тохируулж болно. (Зарим рүүтэр дээр энэ тохиргоо ажилахгүй байх тохиолдол байдаг)
Энд өргөн хэрэглэгддэг үйлдлийн системүүд дээр хэрхэн DNS тохируулах талаар заая:

Windows 7, Windows 8, Windows 8.1, Windows Vista системд:

Ерөнхий хайлт дээр Network and Sharing Center гэж хайгаад олж нээнэ.Эсвэл Control Panel нээгээд Network and Internet хэсгээс дамжин нээж болно.

Энд интернэт холбогдож буй холболтоо олоод хулганы баруун товч дарж нэмэлт цэснээс Properties нээнэ.

Нээгдсэн цонхонд Internet Protocol Version 4 (TCP/IPv4) гэснийг сонгоод доор нь буй Properties товч дарж нээнэ.

Нээгдсэн цонхонд доорх байдлаар тохируулаад ОК дарж гараад хэсэг хүлээгээд Вэб хөтөч програм (Firefox, Chrome) нээн хуудаснууд руу орж үзэх боломжтой болно. (Энд 8.8.8.8, 8.8.4.4 гэсэн Google-ын IP хаягны оронд дээрх хаягнуудаас мөн сонгож болно)

Хэрэв DNS солих арга амжилтгүй бол та hosts файлд зааж өгөх боломжтой:

Ингэхдээ:

  • Эхлээд http://mxtoolbox.com/DNSLookup.aspx хаягаар орж тухайн сайтынхаа IP хаягийг мэднэ
  • Notepad дээр баруун дарж Run as administrator дараад Yes дарж нээнэ. (Ингэхгүй бол хадгалж чадахгүй)
  • File->Open дараад File name: нүдэнд \Windows\System32\drivers\etc\hosts гэж бичээд Enter дарахад дараах байдалтай файл нээгдэнэ. Шинэ мөр нэмээд эхэнд авсан IP хаягаа бичээд араас нь зай аваад домэйн нэрээ бичнэ. Ингэхдээ давхар www-тай бас дангаар нь хамт бичиж өгөөд файлаа хадгалаад гарна. Хэрэв ингээд сайт тань шинэ IP руу зөв холбогдохгүй бол. Компьютераа унтрааж асаагаарай. (Мөн DNS cache-тай холбоотойгоор болохгүй бол 72 цаг хүртэл хугацааны дотор холбогддог.)

Хавсралт: 

DNS серверүүд:

Provider Primary DNS Server Secondary DNS Server
Level31 209.244.0.3 209.244.0.4
Google2 8.8.8.8 8.8.4.4
Comodo Secure DNS 8.26.56.26 8.20.247.20
OpenDNS Home3 208.67.222.222 208.67.220.220
DNS Advantage 156.154.70.1 156.154.71.1
Norton ConnectSafe4 199.85.126.10 199.85.127.10
GreenTeamDNS5 81.218.119.11 209.88.198.133
SafeDNS6 195.46.39.39 195.46.39.40
OpenNIC7 216.87.84.211 23.90.4.6
Public-Root8 199.5.157.131 208.71.35.137
SmartViper 208.76.50.50 208.76.51.51
Dyn 216.146.35.35 216.146.36.36
FreeDNS9 37.235.1.174 37.235.1.177
censurfridns.dk10 89.233.43.71 89.104.194.142
Hurricane Electric11 74.82.42.42  
puntCAT12 109.69.8.51  
Эх сурвалж: http://dusal.blogmn.net/106235/dns-gej-yuu-ve-dns-
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
DNS ГЭЖ ЮУ ВЭ? DNS СЕРВЕРТ ХААГДСАН САЙТУУД РУУ ХАНДАХ АРГА
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • ugin-bolohgui-arga 2014/10/09
    ugin bolohgui arga tsaad isp engineer-d chamaas iluu!!!!!!!!

    0 0 Хариу бичих
  • ZOchin 2014/09/06
    bolno alnuda

    0 0 Хариу бичих
  • qqqq 2014/08/23
    https://s3.amazonaws.com/0ubz-2q11-gi9y/en.html uuniig suulgaad ajilluulchih tegeel boloo

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/22
    tiin bn univisiond boloxgui bn eswel wifi-r uur toxirgoo xiiximu medku2

    0 0 Хариу бичих
  • MoNGoL 2014/08/22
    ene arga chine Univisiond boldguin bn

    0 18 Хариу бичих
    • zochin- 2014/09/06
      ter hamagu alaa

    • Зочин 2014/08/23
      Univision 1 ip=tai bdag gesen


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох