МЭДЭЭ НЭМЭХ  

Танд амьдралын ухаан суулгаж болох зарим парадокс

  • 8,226 уншсан
  • 4
  • 2014/08/21

Амьдрал дээр байж боломгүй юмс үзэгдлийг парадокс гэж хэлдэг. Гэхдээ хэрэг дээрээ тэд маш үнэн санааг агуулдаг ажээ. Бидэнд бага ч гэсэн сургамж болох заримынх нь тухай дор өгүүлье.

1. Амьдрал дахь хамгийн сайхан бүхэн хүнд үнэгүй олддог.

Үгүй мэт санагдаж байгаа биз? Аливаа юм үнэтэй байх тусам эрхэм гэж бид боддог шүү дээ. Гэтэл бидний амьдралд чухам юу баяр баясгалан авчирдаг юм бэ? Энэ бүхнийг чи худалдаж авдаг уу?

Дүгнэлт: Материаллаг зүйл битгий хөөцөлд!


2. Сонголт хэдийчинээ их байна, бид төдий хэмжээгээр учраа олохоо больдог.

Бид их юмтай болсноороо амьдралаа хөнгөвчилж байна гэж боддог. Гэтэл олон янзын хувилбараас сонгох болбол хэт хичээснээс болоод барьц алддаг.

Дүгнэлт: «ингэчихвэл, тэгчихвэл яана» гэдэг бодлоор өөрийгөө бүү зовоож бай. Шуудхан л тухайн үед яах хэрэгтэй байгаагаа хий!


3. Аз жаргалыг хүсэж байгаа бол түүнийг эрэхээ боль!

Аз жаргал бол “гулсамхай” эд, хайгаад байхад олдохгүй, тэгсэн хирнээ гэнэт хүрээд ирдэг зүйл шүү дээ.

Дүгнэлт: Аз жаргал өөрөө таныг олог!


4. Суут санаанууд шал өөр юм хийж байхад орж ирдэг.

Энэ талаар маш олон жишээ гаргаж болно. Зохион бүтээгч Фило Тейлор Фарнсуорт гэхэд л төмсний талбай хагалж байхдаа телевизор хийх санаагаа олсон гэдэг.  

Дүгнэлт: Толгойд чинь юм орж ирэхгүй бол орхичихоод өөр ажил хий!


5. Бид зарим юмаа алдсан хойноо л үнэ цэнийг нь мэдэрдэг.

Байгаа юмаа үнэлж сурахад хүнээс нилээд хүч шаарддаг, хэцүү асуудал хирнээ, байхгүй болчихоор нь яаж амьдрахаа мэдэхээ больдог.

Дүгнэлт: Өөрт байгаа юмыг эртхэн мэдэрч, баярлаж сур!


6. Нэг дор олон ажил хийх гэж зүтгэх тусам юу ч амжуулж чадахгүй болдог.

Хүн ингэх боломжгүйг шинжлэх ухаан хэдийнээ нотолжээ. Хэрэв та нэгэн зэрэг хэд хэдэн ажил хийж чаддаг гэж бодож байвал үгүй, ердөө л хэдэн ажлыг муухан буюу хагас дутуу амжуулсан л гэсэн үг.

Дүгнэлт: Хамгийн гол ажилдаа л төвлөр!


7. Та юу өгнө, түүнийгээ л авна.

Өглөгч хүмүүс бусдын өгөөмөр сэтгэлийг өөртөө татдаг. Үүнийг олон утгаар дэлгэрүүлж ойлгоорой.

Дүгнэлт: Бусдыг баярлуул, хариуд нь та өөрөө баярлана.


8. Таны сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн зүйл чинь оргүй хоосон юм байж болно.

Хүмүүст урлаг, утга зохиол хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг. Амьдрал дээр огт байгаагүй киноны үйл явдал, гол баатрууд биднийг маш ихээр догдлуулдаг.

Дүгнэлт: Хий санаа бодит амьдралыг өөрчилж мэднэ, хэт бүү шуна!


9. Ухаангүйдэл бол их ухаан.

Сэтгэл мэдрэлийн өвчтэй зарим хүмүүс эрүүл хүмүүсээс илүү сайн бодож сэтгэдэг нь нэгэнт нотлогдсон зүйл.

Дүгнэлт: Өөрөөс чинь ялгаатай хэн нэгнийг дутуу үнэлэх хэрэггүй!


10. Бид өөрсдийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн цагтаа л өөрчлөгдөж чадна.

Өөрийгөө үзэн ядаж, өөрчлөгдөх гэж зовсны хэрэггүй. Хорвоод ганцхан л “чи” байдаг. Яагаад бусадтай адил байх ёстой гэж?

Дүгнэлт: Засах ёстой бяцхан гажиг хүн болгонд байдаг, чи одооноос эхлээд л түүнийгээ хаячихна!


11. Асуудлаас зугтаах тусам амархан гүйцэгдэнэ.

Ихэнх асуудал бидний байгаа газраас биш, биднээс өөрсдөөс болдог тул, хаашаа ч явсан, юу ч хийсэн мөрөн дээрээ ачаатай байна л гэсэн үг.

Дүгнэлт: Шийдвэрлэж чадахаас нь эхлээд шууд зохицуул, тэгэхгүй бол асуудал улам даамжирдаг.


12. Хэдийчинээ удаан хүлээнэ, төдийчинээ зовно.

Уйтгартай лекц хурдан дуусаасай гээд цагийн зүү хялалзан суух тусам цаг удаан яваад байх шиг санагддаг шүү дээ. Гэтэл таатай сайхан байх үед цаг хугацаа нисэх мэт өнгөрдөг.

Дүгнэлт: Дургүй зүйлээсээ ч гэсэн ашиг олохыг бод, тэгвэл цаг хурдан өнгөрнө.


13. Их ярьдаг хүмүүс бараг юу ч ярьдаггүй.

Чалчигчид ярих нь их ч, ярианаас нь авах юм байхгүй, мэдээлэл багатай байдаг. Харин бага ярьдаг хүмүүс голыг нь олж хэлдэг.

Дүгнэлт: Бусдын анхаарлыг татахын тулд биш, санаагаа ойлгуулахын тулд ярьж сур!


14. Муур, тостой талх хоёрын нөхөрлөл

Энэ бол хошин парадокс л доо. Тостой талхыг унагахад дандаа тостой талаараа доош харж унадаг. Муур үргэлж 4 хөл дээрээ буудаг. Тэгвэл муурны нуруунд талхаа бэхлээд  /тосыг нь дээш харуулан/ муурыг шидвэл яах вэ? Зарим хүн муур газар буухаасаа өмнө эргэлдэж эхэлнэ гэдэг. Зарим нь муур тосыг нь долоочихоод бууна, тэгээд туршлага үр дүнгүй болно гэдэг.

Дүгнэлт: Байхгүй. Энэ парадокс танд ямар ч хэрэггүй. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Танд амьдралын ухаан суулгаж болох зарим парадокс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2015/03/04
    яг сүүлийнхийг нь уншиж байхдаа юм ууж байлаа. Золтой л гахсангүй ккккк Үнэхээр хэрэгтэй зүйлс байнаа. Одооноос хэрэгжүүлэхийг хичээнээ

    0 0 Хариу бичих
  • Jay 2014/08/29
    haha suuliihiig ni unshad gaihlasht

    0 0 Хариу бичих
  • Onon 2014/08/25
    saikhan zovlogoo bna. bayarlalaa

    19 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/22
    гоё зөвлөгөө байна

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох