МЭДЭЭ НЭМЭХ  

“Бөгжний эзэн” киноны тухай сонирхолтой бөгөөд сонсогдоогүй баримтууд

  • 15,573 уншсан
  • 15
  • 2014/08/23

Назгулын хяхтнасан муухай дууг Питер Жексоны эхнэр Фран Уолш салхинд цохиулж, өвдсөн хоолойгоороо орилж гаргажээ. Энэ дуунд хүч нэмж гахайн чарлаан, морины янцгаалт оруулсан нь тун ч сүртэй болсныг та бүхэн үзэж мэдсэн шүү дээ.


Киноны зураг авалт Шинэ Зеландын эдийн засагт 200 гаруй сая долларын орлого оруулжээ. Тухайн үед Шинэ Зеландын засгийн газар зураг авалттай холбоотой эдийн засгийн асуудлыг түргэн шуурхай шийдэж байх үүрэгтэй «Бөгжний эзэн»-ий асуудал эрхэлсэн сайдыг томилон ажиллуулж байжээ.


Киноны төгсгөл хэсгийн зураг авалтын үеэр маш халуун байсан учир урукхайчуудад тоглож байсан олон жүжигчин наранд цохиулж зураг авалтын талбайг орхиж байсан гэнэ.


Бильбо Бэггинсийн байшинг 2 янзаар бүтээсэн байна: эхнийх нь ердийн хэмжээстэй, 2 дахийг нь Иэн МакКелленын (Гендальф) нуруунд тохируулж түрүүчийнхээсээ 3 дахин бага хэмжээтэй босгожээ.


Элрондын өргөө хавиар үргэлж навчис хийсэн унаж байдаг. Зураг авалтын талбайд тодорхой хугацаанд навч цацах 5-6 хүн ажилладаг байлаа. Олон ч шуудай навч цуглуулсан байв. Гэвч навч хурдан харлаад байсан тул будахад хүрч байжээ.


Питер Жексоны хүүхдүүд– Билли, Кейти нар киноны 3 ангид гурвууланд нь олны хэсэгт гардаг.


Зураг авалтын баг 3000 хүнтэй байв.


Эхлээд төслийг «Miramax» кино компани сонирхож байсан ч ганц ангид багтаах хүсэлтэй байжээ.


Кристофер Ли (Саруман) багийнхан дотроосоо Толкиентой биеэр уулзсан цорын ганц хүн бөгөөд эх зохиолыг нь хэвлэгдэн гарсан цагаас нь эхлэн жил бүр алгасахгүй уншдаг байсан гэнэ.


Вигго Мортенсен (Арагорн) Фродог зугтаалгахын тулд урукхайчуудыг хоббитуудаас холдуулан тулалдаж байдаг хэсэг дээр эвгүй унаж, үүдэн шүдээ эмтэлсэн байна. Түүнийг эмнэлэг рүү яаралтай хүргэх гэсэн боловч, Вигго жинхэнэ эр зоригтны ёсоор шийр зааж зураг авалтыг үргэлжлүүлжээ. Питер Жексон дараа нь түүнийг шүдний эмч руу явуулсан байна.


Гэндальфын өндөр 210 сантиметр. Хоббитуудынх 90-120 сантиметр байх ёстой. Энэ их зөрөөг гаргахын тулд Элайж Вудыг (Фродо) бодвол Иэн МакКелленыг (Гэндальф) үргэлж камерт ойрхон байрлуулдаг байв. Гэхдээ энэ техник нь жүжигчид хөдөлгөөнгүй байгаа үед л үр дүнтэй. Харин хөдөлгөөнт үзэгдлийн үед камер жүжигчдийн хамт хөдөлж байх тусгай тавцанг зохион бүтээжээ.
Вигго Мортенсен (Арагорн) тулааны бүх үзүүлбэрийг орлон тоглогчгүй өөрөө гүйцэтгэжээ.


Британы жүжигчин Жон Рис-Дэвисээс (Гимли) дахиад иймэрхүү кинонд тоглох эсэхийг нь асуухад эрс татгалзсан гэнэ. Түүнийг маш ихээр зовоосон будагны харшил, хүнд хуяг дуулга нь хичнээн их мөнгө амласан ч хууртах зүйл биш гэж тэр шийдсэн бололтой.


Орландо Блум (Леголас) бүх үзүүлбэрийг мөн л орлон тоглогчгүйгээр хийжээ. Зураг авалтын явцад тэр нэг удаа хавиргаа хугалсан байна.


Гэндальф Бильбогийн байшинд үзэж байдаг газрын зураг нь Толкиен өөрөө «Хоббит» номондоо зурсан зургийн зөрөөгүй хуулбар ажээ.


Гимлид тоглосон 185 см-ийн өндөртэй Жон Рис-Дэвис бол “Бөгжний ахан дүүс”-ээс хамгийн өндөр нь гэнэ.


Киноны нээлтэнд зориулж Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотыг “Средиземье” буюу “Дундад газар” гэж нэрлэх болсон байна.


Лив Тайлер (Арвен) нэг удаа эльф чихээ машинд мартаад орхичихжээ. Иртэл чих нь хайлаад дуусаж байсан гэдэг.


Ихэнх жүжигчид зураг авалтын чөлөөгөөр серфингээр хичээллэдэг байлаа. Нэг удаа Вигго Мортенсен нүүрээ шархдуулсан байна. Нүүр будгийнхан яаж ч хичээгээд хөх няц болсныг нь засаж чадсангүй. Морийн агуйгаар явж, Гимлигийн үеэлийн шарилыг олдог хэсэгт Арагорны нүүрний тал л харагдаж байдаг.


Пиппин 2 дахь өглөөний цайны тухай асуугаад алимаар шидүүлдэг хэсгийг санаж байна уу? Вигго Мортенсен Билли Бойд руу алим шидэх их сонирхолтой байсан бололтой. Энэ хэсгийг 16 дублээр авчээ. Биллигийн хэлснээр Вигго энэ үзэгдэл дээр ёстой бах нь ханаж байсан гэнэ.


Фродо цасан дээр ойчихдоо бөгжөө унагадаг хэсэгт цасан дээр байгаа бөгж маш томоор, цаана нь Фродо байгаа харагддаг. Энэ хэсгийг тодруулан гаргахын тулд диаметрээрээ 6 дюйм (15 см орчим) аварга бөгж хийжээ.


Андуин голыг гаталдаг хэсэгт Орландо Блум, Жон Рис-Дэвис хоёр завинаасаа унаж сандарсан гэдэг.  
Вигго Мортенсен дүрдээ маш сайн орсон тул Питер Жексон нэг удаа түүнийг Арагорн гэж дуудахад Вигго огт анзаараагүй хариулжээ.


Гэндальф Бильбогийн байшингийн таазанд толгойгоо цохидог үзэгдэл зохиолд байгаагүй бөгөөд зураг авалтын үеэр огт санамсаргүй ийм юм болжээ. Иэн МакКеллен толгойгоо цохисон ч тоосонгүй зураг авалтыг цааш үргэлжлүүлсэн байна. Энэ дубль Питер Жексонд маш таалагдсан тул тэр хэвээр нь оруулжээ.


Хоббитууд кадрт гарахдаа үргэлж дэлгэцний зүүн талаас баруун руу хөдөлж байдаг.
Эхлээд Питер Жексон Галадриэлийн дүрд Люси Лоулессийг, Арвенд Ума Турманг тоглуулах хүсэлтэй байжээ. Гэсэн ч эдгээр жүжигчид жирэмсэн байсан учир Кейт Бланшетт, Лив Тайлер нар тоглосон байна.


Питер Жексон зөвхөн кино бүтээгчдийн дунд биш, харин зурганд дүрээ мөнхлөх боломжийг алдаагүй юм. Киноны 3 ангид гурвууланд нь Питер Жексон өөрөө хальт гардаг. «Давхиж буй Пони» зуушны газрын гадаа лууван идээд зогсож байдаг хүн бол Питер Жексон. Эхлээд тэр гартаа гаанстай тамхи барих байсан ч хэд сороод дотор нь муухайрсан тул гаансыг луувангаар сольжээ. Мөн Хельма агуйн хамгаалагч, усан онгоц дээрх Умбарын дээрэмчдийн нэг нь эрхэм найруулагч өөрөө юм санж.


Гэндальф, Барлог хоёрын тулалддаг хэсэгт Иэн МакКеллены өрсөлдөгч нь теннисний бөмбөг байсан гэнэ.  


Орландо Блум жүжигчний сургууль төгсөөд дөнгөж 2 хоносныхоо дараа л Леголасын дүрд батлагджээ.


Хельмийн агуйд болсон үзэгдлийг 4 сарын турш, зөвхөн шөнөөр л авсан гэдэг.


Гурван ангийн төрөл бүрийн жижиг үзэгдлийг авахад л 988 өдөр зарцуулсан байна.


Леголас, Арагорн, Гимли гурав оркуудын араас мөшгөдөг хэсгийн зураг авах үеэр 3 жүжигчин гурвуул бэртсэн байна. Орландо Блум хавиргаа, Вигго Мортесен хөлийн хуруугаа хугалжээ. Бретт Битти (Жон Рис-Дэвисийн орлон тоглогч) өвдгөө гэмтээсэн байна.


Фродо Сэм хоёр Осгилиатад байдаг хэсэгт Сэм: «Бид энд байх ёсгүй» гэж хэлдэг. Кино, ном хоёрын үйл явдал бага зэрэг зөрчилдсөн учир зориуд энэ үгийг оруулсан байна. Номонд нь  Сэм Фродо хоёр Осгилиатаар явсан тухай огт байдаггүй юм.


Хельма цайзын дэргэдэх тулааны үеэр тоо томшгүй олон оркууд орлилдох чимээг Питер Жексоны цэнгэлдэх хүрээлэнд цуглуулж, тодорхой заавар өгч байж хашгируулсан 25 000 хүн гаргажээ.


Барри М. Осборном (туслах продюсер) Хельмийн цайзад урукхайчууд руу чулуу шиддэг Роханы цэргийн дүрд тоглосон байна.


Вигго Мортенсен оркуудыг шатаасан галын дэргэд төмөр дуулга өшиглөхдөө хөлийнхөө 2 хурууг хугалжээ. Гэхдээ яг энэ дубль нь кинонд орсон байна.


Энди Серкис Голлумын хоолойг гаргахын тулд «Голлумын шүүс»-ийг (зөгийн бал, лимон, имбирийн холимог) литр литрээр нь ууж байжээ.


Арагорн голоор хөвж явдаг хэсгийн зураг авалтын үеэр Вигго Мортенсен усан дор дэндүү удсанаас болж золтой л живж үхээгүй гэнэ. Гэхдээ тэр уснаас өөрөө гарч чадсан байна.


Бернард Хилл хөгшин Теодены дүрд хувирахын тулд нүүр будагчны өмнө 8-9 цагаар суудаг байжээ.


Гэндальф: «Роханы тулалдаан дуусч, Дундад газрын төлөөх тулалдаан эхэллээ» гэж хэлдэг нь 1940-06-18-нд Уинстон Черчилль: «Францын төлөөх тулалдаан дуусч, Британийн төлөөх тулалдаан эхэллээ» гэж хэлснийг өөрчлөн найруулсан байна.


Киноны 3 бүлгийн зураг авалт зэрэг явагджээ.


«Бөгжний эзэн» кино нь Оскарын шагнал гардуулах ёслол дээр хамгийн олон номинацад шалгарч 30 Оскар авчээ. Энэ нь «Загалмайлсан эцэг» (28), «Оддын дайн» (21) зэрэг мундгуудийг ардаа орхисон гэсэн үг юм.


Бусад тоо баримтууд:

- зураг авалтанд нийт 900 км кино хальс зарцуулжээ;

- 48 000 ширхэг илд, сүх, бусад зэр зэвсэг, хуяг дуулга хэрэглэсэн байна;

- 20 600 жүжигчид олны хэсэгт оролцон тогложээ;

- арын албанд (нүүр хувиргалт, монтаж, тусгай эффект, дуу гэх мэт) 2400 хүн ажиллажээ;

- нэг үзэгдэлд 250 морь оролцуулсан байна;

- 114 туслах дүр (киноны туршид ганц үг хэлсэн ч байсан хамрагдана);

- 30 жүжигчин байдаггүй хэлээр ярьж сурсан гэнэ;

- киноны нийт ангийг бүтээхэд 7 жилийн хугацаа оржээ.

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“Бөгжний эзэн” киноны тухай сонирхолтой бөгөөд сонсогдоогүй баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

15 Сэтгэгдэл


  • Prodo Baggins 2016/01/18
    Uneheer tasarhai kino.3 angiig n uzeh gj 3 odor hicheelee tasalj uzej bilee.Dontood USA d bdg egchdee kino n deer gardag bogjiig n zahij awhuulj bilee.

    0 0 Хариу бичих
  • Fan 2015/05/26
    Uneheer uneheer uneheer aguu kino.Hed ch uzsen uiddaggui.Bi odoo 30 nastai zaluu gehed 3 angiig ni bas togloomiig ni com-doo suulgachihsan bainga togloj uzej bdag oyunii bolood delgetsiin suut buteel

    5 0 Хариу бичих
    • KNineteen Monk 2015/09/21
      Comd chine ymar togloom n bga we ho LOTR 1 n vv 2 n uu

  • LOTR 2015/05/26
    Бөгжний эзэн кинотой ярих юм байхгүйлдээ. Үнэхээр нөр их хөдөлмөр, оюуны сор болсон кино.

    6 0 Хариу бичих
    • LOTR 2015/05/26
      Бас холливуудын киноны хөгжилд ахиц авчирсан 10 киноны нэг

  • Edward Ffedward 2015/05/26
    Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч С.Должинсүрэн haha

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/08
    ene kinogoo uzeed uidahgui shig tanai ene viva.g uzeed uidahgui bn kkk

    2 0 Хариу бичих
  • NABA 2014/08/27
    AGUU KINO

    3 1 Хариу бичих
  • z 2014/08/25
    yostoi goe medeelel bn thanks :))

    26 0 Хариу бичих
  • 123 2014/08/25
    goy medee bn a bayarlalaa viva team!

    0 0 Хариу бичих
  • oyuk 2014/08/24
    sonirholtoi ymaa goy kino uzeed uidhaargui dahin2 uzmeer :)

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/23
    нийт кино зураг авалтыханыг хооллохын тулд өдөрт 2400 өндөг хэрэглэдэг байсан. нийт 2 л бөгж ашигладсан бөгөөд зураг авалт дуусаад Сэм . Фродо хоерт найруулагч нь нэг нэгээр нь өгсөн.

    8 19 Хариу бичих
  • muugii 2014/08/23
    hun turulhtunii suut kino urlagiin buteeluudiin neg

    5 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/23
    uneheer gaihaltai kino zuragtaar garah bolgond ni uzdeg uidhaargui harin odoo garch bui kininuud neg uzeel boloo.dahij uzeh hereggui

    9 0 Хариу бичих
  • zays 2014/08/23
    uzeed uidamgui aguu kino

    9 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох