МЭДЭЭ НЭМЭХ  

Чиний машины эмблем ямар учиртайг мэдэх үү?

  • 6,097 уншсан
  • 2
  • 2014/08/24

Машиныг чинь чимэглэж буй эмблем зүгээр нэг “уран бүтээл” биш гэдгийг гадарлаж байгаа байх. Эмблем болгон нь тухайн компанийн эзэмшигчийн гэр бүлийн өв уламжлалаас авахуулаад бусад  чухал мэдээллийг агуулсан олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм.

Alfa Romeo

Миланы цуутай герцогуудыг багтаасан Висконтийн сурвалжит гэр бүлийн сүлдээс санаа авчээ. Улаан хэрээс нь гэр бүлийн гишүүдийн оролцож байсан Загалмайтны 1-р дайныг бэлгэджээ. Харин 5-р зууны үед анхны Висконти  догшин лууг устгаж баатарлаг гавьяа байгуулсан гэсэн домог байдаг.


BMW

1917 онд гарсан анхны эмблем нь эргэлдэж буй сэнсийг дүрсэлсэн байжээ. 1920 онд энэ эмблем өөрчлөгдөж, сэнснээс зөвхөн дугуй дүрс л үлдсэн ба үүнийг 4 хувааж Баварийн уламжлалт цагаан, хөх өнгөөр буджээ.


Citroёn

Андре Ситроен инженер байхдаа автомашины хурдны хайрцаг үйлдвэрлэж эхлээд л хөл дээрээ боссон гэдэг. Сайтар барьцалдуулахын үүднээс тусгай шүдтэй араануудыг хийдэг байсан нь компанийн эмблемд үлдэж одоо хүртэл өөрчлөгдөөгүй байна.


Ferrari

Хойд хоёр хөл дээрээ цоройн боссон морины дүрс анх удаа Италийн алдарт нисгэгч Франческо Баракийн сөнөөгч онгоцны бөөрөн дээр тавигдсан гэдэг. Энэ нисгэгч 1918 онд нас барсан боловч эх нь дээрх бэлгэдлийг Энцо Феррарид санал болгосон байна. Шар суурь нь уг машиныг үйлдвэрлэдэг Моден хотын өнгө юм байна.


Nissan

Эхлээд эмблемийн гадуур хүрээ нь ургах нарыг бэлгэдсэн улаан өнгөтэй, хөх өнгийн тэгш өнцөгт нь тэнгэрийг бэлгэдэж байжээ. Яваандаа улаан, хөх өнгөнүүд хүйтэн металлд шахагдсан байна.


Mitsubishi

Эмблем дэх 3 алмаз нь үүсгэн байгуулагч Ятаро Ивасакийн гэр бүлийн сүлднээс гаралтай юм. Нэр нь ч ялгаагүй: «мицу» японоор «гурав», «биси» — алмаз. Эдгээр алмаз нь үнэнч шударга зан, хариуцлагатай байх, харилцан ойлголцол гэсэн 3 ойлголтыг бэлгэдэж байгаа гэнэ.


Mercedes-Benz

1926 онд Карл Бенц, Даймлер Готлиб нар компаниудаа нийлүүлжээ. Даймлерын од нь газар, ус,  агаар гэсэн 3 орчныг бэлгэдэж байгаа юм байна. 1937 онд одыг дугуй дотор хийжээ. Үүнээс өмнө «Бенц»-ийн лаврын навчин титэм байжээ.


Peugeot

Арслан нь бүтээгдэхүүний хүч чадлыг илэрхийлнэ. Peugeot компаний заводууд Францын Бельфор хотод байх алдарт Арслангийн хөшөөтэй ингэж холбогджээ.


Porsche

Фирм нь Штутгарте хотод байрладаг тул хотын сүлдийг эмблемийнхээ голд байрлуулсан байна.  (Хот морин заводын ормон дээр боссон гэдэг). Харин эвэр бүрээ болон судлууд нь Вюрттембергийн гүнлэгийн сүлд юм байна. Штутгарт нь тус гүнлэгийн нийслэл ажээ.


Renault

32 жил эмблемгүй явсны эцэст 1922 онд доторх сараалжин дээрээ “Renault” гэсэн бичигтэй дугуй  дүрс бий болжээ. 1924 онд сараалжин торыг ромбо хэлбэртэй болгосноор эмблемийн хэлбэр ч өөрчлөгджээ.


Rover

Бамбай хэлбэртэй эмблем анх унадаг дугуйн дээр тавигдаж байснаа 1904 оноос компанийн машинууд руу шилжжээ. Хөлөг онгоц нь англичуудын эртний өвөг болох викингчүүдийн тухай дурсгал гэнэ.


Subaru

Энэ эмблем дээрх одод нь монголчуудын 6 мичид (японоор Subaru) одыг бэлгэджээ. Арай том од нь толгой компаниа, 5 жижиг од нь салбар компаниудаа төлөөлдөг байна.


Toyota

Гурван эллипс дүрс 1989 онд бий болжээ. Босоо ба хөндлөн эллипсүүд «Т» дүрс үүсгэж «сэтгэх ба бүтээх» гэсэн санааг агуулна. Эдгээрийг хүрээлсэн хоосон зай ч утга учиртай. Энэ нь «Технологийн цаашдын хөгжил ба боломж»-ийг бэлгэдсэн байна.


VolksWagen

Эхлээд компаний эмблем дээр Volkswagen-ны заводоос холгүй орших Вольфсбургийн шилтгээний сүлд дүрслэгдсэн байжээ. Хожим нь сүлдийг өөрчилж маш том V, W үсгүүдийг тойрог дотор байрлуулсан байна.


Volvo

Анхны Volvo Jakobийг радиатор дээрээ диагональ зураастай, тойрог дотор сум бүхий эмблемтэйгээр гаргаж байжээ. 1975 онд тойргийг өөрчилж VOLVO гэсэн бичээсийг л үлдээжээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Чиний машины эмблем ямар учиртайг мэдэх үү?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • unen-medeelel-bicheech- 2014/08/25
    Zarimiig ni hudlaa zaljee

    0 0 Хариу бичих
  • Gangs 2014/08/25
    VolksWagenii VW hoer useg bga shu naana chin....

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох