МЭДЭЭ НЭМЭХ  

Бидний хэрэглэдэг араб цифр хэрхэн үүссэн бэ?

  • 2,633 уншсан
  • 2
  • 2014/08/25

Араб цифр нь голдуу шулуун хэрчмүүдээс тогтдог бөгөөд тэдгээрт байх өнцгийн тоо нь цифрийн тоон хэмжээстэй тохирч байдаг гэнэ. Дор өгөгдсөн араб цифрийн эх бичээсийг ажиглаарай.

0 — бичих үед нэг ч өнцөг үүсээгүй

1 — нэг тэгш өнцөгтэй

2 —  хоёр өнцөгтэй: нэг тэгш, нэг хурц

3 — гурван хурц өнцөгтэй (жинхэнэ зөв араб цифр нь шуудангийн дугтуйн индекс бичдэг хэсэгт 3-ын тоо бөглөхөд гарч ирдэг)

4 — дөрвөн өнцөгтэй: 2 хурц, 2 тэгш (цифрийн дор зурагддаг “сүүл” ийм учиртай байх нь)

5 — таван тэгш өнцөгтэй (доод талын сүүл нь 4-ийн тоотой адил сүүлийн өнцгийг гүйцээх зурлага гэнэ)

6 — зургаан тэгш өнцөгтэй

7 — долоон тэгш болон хурц өнцөгтэй (жинхэнэ араб 7 тоо нь дээд хэрчмийн үргэлжлэл болж, босоо хэрчмийг хөндлөн огтолсон зураастай байдгаараа бидний бичдэгээс ялгаатай)

8 — найман тэгш өнцөгтэй

9 — есөн тэгш өнцөгтэй (доод талын сүүл мөн л өнцгийг гүйцээн зурах үүрэгтэй)

Яваандаа өнцгүүд нь “тэнийж” бидний нүдэнд дассан хэлбэрийг олсон байна. Олон зуун жилийн турш дэлхий даяараа араб цифрийг ашиглан тоон утгыг гарган бичиж байгаа билээ.  «Цифр» гэдэг үг ч араб хэлнээс иржээ. Арабын математикчид энэтхэгийн «сунья» гэдэг үгийг өөрийн хэлэнд хөрвүүлж «сифр» буюу «цифр» гэж хэлж хэвшсэн байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бидний хэрэглэдэг араб цифр хэрхэн үүссэн бэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2014/09/02
    Хэрэгтэй мэдээлэлvvд бичсэн байна. Та бvхэнд ажлын амжилт хvсье

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/25
    1-9 хүртэл тоог энэтхэгүүд зохиогоод арабууд 0 тоог нэмсэнээр араб тоо гэдэг болсон

    20 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох