МЭДЭЭ НЭМЭХ  

Тайган буюу хөнгөлүүлсэн хүмүүсийн тухай нэгэн түүх

  • 24,941 уншсан
  • 9
  • 2014/08/25

Эрт дээр үеэс эр хүйстний тодорхой нэг хэсэг балар бүдүүлэг ёс заншлын дагуу хөнгөлүүлж, тайган нэрийг зүүх тавилантай учирдаг байв. Гэхдээ зарим хүмүүсийн ойлгодгоор тэд эр хүний тооноос бүрмөсөн хасагддаг юм бишээ. Үр удам төрүүлэх чадваргүй л болохоос биш, зарим тайганууд маш эрчимтэй сексийн амьдралтай байсан баримт олон бий.  

Эфиопийн олон овогт одоо хүртэл гэсгээн шийтгэх журмаар эрчүүдийг засдаг гэнэ. Мөн олзны дайчдыг хөнгөлж, үр удам төрүүлэхээс сэргийлдэг байна.

Дундад зууны үед эмч нар ухаан самуурах, эпилепс, тулай өвчнийг анагаахдаа энэ аргыг хэрэглэдэг байжээ.

Италид XVI зуунаас эхлээд энэ практик өргөн дэлгэрч, сүм хийдэд дуулах нарийн сопрано-альт хоолойтой дуучдыг бэлтгэдэг байлаа. Дурын нэгэн тосгоны үсчин ийм төрлийн мэс ажилбарыг хялбархан хийчихдэг байжээ. Гудамжинд “ Хөнгөлнө, хямдхан, цэвэрхэн” гэсэн зарлал хаа сайгүй байдаг байв.            

7 нас хүрээгүй, 12 нас өнгөрсөн хөвгүүдийг хөнгөлөх нь маш ховор байлаа.

Хөнгөлүүлсний дараа хүүхдийн хоолой бүдүүрдэггүй, нарийн хэвээр үлддэг байсныг хожим нь альт сопрано хоёрын завсрын хоолой болгон суулгаж, дуулах урлагт сургадаг байв. Тэдний хоолой эмэгтэй хүнийх шиг уян, нарийн ч маш хүчтэй байдаг. Мөн амьсгал нь уужим тул насанд хүрсэн мэргэжлийн нэг ч дуучны дуулж чадахааргүй урт бадгийг нэг амьсгаагаар огт түүртэлгүй дуулах чадвартай. Бас багадаа ямар хоолойтой байсан, насан туршдаа тэр л хэвээр нарийн цээл хоолойгоо хадгалан үлддэг байжээ.

Хүн төрөлхтөний түүхэнд хувь заяаны эрхээр тайган болсон ч олонд алдаршсан суут хүмүүс цөөнгүй байдгийн дотор гайхалтай дуучид олон бий. Хамгийн хачирхалтай нь, урлагийн тайзнаа хамгийн ааш муутай, эрх дураараа одууд нь эмэгтэйчүүд биш, харин тайганууд байдаг гэнэ.

Италийн дуучин, тайган Луижи Маркези  ( 1754 - 1829 )

Жишээ нь, дуучин Маркези дуурийн утга санааг үл харгалзан эхний үзэгдэл дээр улаан, цагаан өдөөр чимсэн хуяг дуулга өмсөж, гартаа илд бариад уулын орой дээр зогсож : «Dove son io?» («Би хаана байна?») гэсэн үгээр жүжиг эхлүүлэх гэж зүтгэдэг байжээ. Мөн дуучин Ферриг Шведийн хатан хаан Кристинагийн өмнө дуулуулахын тулд  Швец, Польш улсууд 2 долоо хоногийн эвлэрэл зарлаж байв.

Италийн дуучин, тайган Фаринелли ( 1705 - 1782 )

Алдартай тайган дуучид асар өндөр үнээр дуулдаг байлаа. Дуучин ла Габриелли ганц дуулахын төлөө II Екатеринагаас 5000 дукат нэхжээ. Хатан хаан ихэд унтууцаж, түүний нэг ч фельдмаршал ийм хэмжээний мөнгө авдаггүй болохыг хэлэхэд ла Габриелли тоосон шинжгүйгээр: «За яахав, эрхэм дээдсээ, тэгвэл тэд нар чинь танд дуулж өгнө биз!» гэжээ. Екатерина шаардсан мөнгийг нь өгсөн гэдэг.

Тайгануудын хоолойг дууриах ямар ч боломжгүй. 1994 онд Жерар Корбьогийн  «Суут тайган Фаринелли» кинонд дуучин Фаринеллийн зүйрлэшгүй хоолойг хиймлээр бүтээх оролдлого хийжээ. Ингэхдээ контр тенор хоолойн дээр сопраног бичиж, дараа нь энэ 2 хоолойг нэг болгон сонсогдохоор компьютерээр засварласан гэдэг. 

Farinelli киноны дуу:

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Тайган буюу хөнгөлүүлсэн хүмүүсийн тухай нэгэн түүх
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • Зочин 2015/09/28
    azgui amitad whahaha delhiin buh humuusiig taigan bolgoh heregt tgvl delhiin hun am tsuurnuduu yalanguya hujaag

    0 2 Хариу бичих
  • Medleggui 2014/08/27
    Alto saprano gedeg chin emegtei hooloi...Tenor gedeg chin eregtei hooloi shuu dee...

    1 2 Хариу бичих
    • Зочин 2014/08/27
      hsrin tegeed yagaw.emegtei hooloitoi bolgoh gej l hunguldug gej bgaazdee. sain unshaaj

  • Zora 2014/08/25
    Gaihaltai

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/25
    tumsuggui bj genuu?? naadah chini yg emegtei hun tumsuggui bj sex hiih husel turdug yum uu gej baigaa yum shig sonsogdoj bna haha

    0 0 Хариу бичих
    • hehe 2014/08/27
      sexiin husel serel gedeg chin tomsognoos yalgardag yum

  • Зочин 2014/08/25
    2 янзын тайган байдаг гэсэн. нэг нь үргүй л болохоос эр хүн, нөгөө нь бүр эр эмийн ажил хийж чаддаггүй гэсэн

    20 0 Хариу бичих
  • zochin 2014/08/25
    tegeed erhten ni bosdog yumuu? sex husel turdug yum bhdaa tumsuggui bj

    0 0 Хариу бичих
    • C 2014/08/25
      Bvvr boowgui boliishde


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох