МЭДЭЭ НЭМЭХ  

Цусанд шунагч амьтад

  • 9,825 уншсан
  • 5
  • 2014/08/27

Та бүхэнд сонирхуулах эдгээр амьтдын зарим нь жинхэнэ цус сорогч бол зарим нь зүгээр л цусанд дуртай гэнэ.

Минога буюу нүд загас

Минога загасны аманд аймшигтай олон тооны шүд бий. Энэ шүдээрээ ойртож ирсэн амьтныг тас зуугаад авдаг. Маш их өлсөөгүй л бол хүнд халдах нь үгүй.


Урин жиргээ шувуу

Энэ шувууны номхон дүр төрхөнд хууртах хэрэггүй. Урин жиргээ бусад шувууны шархыг хармагц хурдан нисэж очоод ухаж төнхөж цусыг нь ууж эхэлдэг. Ялангуяа цахлай шувууд ихээр өртдөг аж. Гайхалтай нь, хохирогчид огт эсэргүүцэж чаддаггүй гэнэ. Та Галапагосын арлын шувуу биш юм чинь  айгаад байх юмгүй.


Кандиру буюу цус сорогч загас

Энэ нь бусад загасны биед шимэгчлэн амьдарч, дотроос нь идэж байдаг амьтан гэнэ. Амазонк мөрний усанд орж болдоггүйн нэг шалтгаан нь кандиру ажээ. Ховор боловч хүнд довтолсон тохиолдол байдаг. 1997 онд хүний шээсний сувгаар нэвтэрч биед ороод мах цусаар нь хооллон өвчлүүлсэн явдал гарчээ. 


Үнсдэг бясаа

Эдгээр шимэгчид нь хүнийг унтаж байх үеэр нүүрийг голдуу хаздаг тул ийм нэр авчээ. Бясаа бол хүмүүсийн заналт дайсан юм. Их хэмжээгээр хазуулсан тохиолдолд нүд, нүүр хавдаж, амьсгал боогдон, таталт өгдөг байна.


Шооч шувуу

Энэ шувуу нь урин жиргээтэй яг адил аргаар хооллодог бөгөөд харин хүнээс огт айдаггүй, нилээд догшин амьтад гэнэ. Гэхдээ яг дайрч ч бас зүрхэлдэггүй ажээ.


Цус сорогч эрвээхэй

Энэ эрвээхэй хүшуугаа яг л шумуул шиг ашиглан бүлээн цуст амьтад руу дайрдаг байна. Тэр тусмаа хүний цусыг сорох туйлын дуртай гэнэ. Малайз, Зүүн Европын орнуудаар нутагладаг байсан эдгээр  эрвээхэй амьдрах орчноо улам бүр тэлсээр байгаа нь аймшигтай.


Волоклюй шувуу

Энэ шувууны нүдийг хар даа. Жинхэнэ цус сорогчийн нүд байгаа биз. Дээрх шувуудын нэгэн адилаар амьтдын шархан дээр найрладаг. Волоклюй нь одос үхэр мэт томоохон амьтдыг ангуучлахаас ч буцдаггүй аж. Харин хүнд халддаггүй.


Madrilenial эрвээхэй

Тамын амьтан гэж нэрлэвэл зохих энэ эрвээхэй нь шинэхэн хүүрний цусыг сордог гэнэ. Амьд амьтан руу дайрах нь ховор ч шөнийн зүүдэнд орж магадгүй муухай амьтан ажээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Цусанд шунагч амьтад
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • zzz 2015/08/27
    pujiimmaa enenii bichseniig eroosoo oilgosongui

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/06
    шумуул гэж байгаам блгүй дээ

    0 0 Хариу бичих
  • Pujiimmaa 2014/10/16
    Shuu uul yagaad baih guy Baigal yum be ????

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/27
      Яадаг тэнэг вэ. Шуу гэж амьтан байхгүй ш дээ. Зодоод алчмаар хүүр вэ хаха

    • Зочин 2015/03/14
      yuge tenegted bgan shuu gej ymar amitan bsin


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох