МЭДЭЭ НЭМЭХ  

Хятадын Ханчжоу хотод болсон байгалийн гайхамшиг

  • 5,028 уншсан
  • 11
  • 2014/08/28

Сарны тооллоор жил бүрийн 8-р сарын 18-нд Хятадын Ханчжоу хотын дундуур урсах Цяньтан гол дээр далайн түрлэг болдог. Энэ жил арай эрт, 2014-08-12-нд байгалийн ер бусын үзэгдэл болж түрлэгийн улмаас үүссэн асар том давалгаа босчээ. 

Энэ жил супер сар гарсантай холбоотойгоор түрлэгийн  хүч ихсэж ийм хүчтэй давалгаа үүсгэсэн юм байна. Хэдэн сая кубметр ус жижиг арлуудыг тойрч, голын урсгал сөрөн довтлох сүрт үзэгдэл оршин суугчдын нүдийг хужирлажээ. 

Бусад гол дээр ч далайн түрлэг болдог боловч энд хамгийн хурдан - цагт 40 км, хамгийн өндөр- 8-9 метр давалгаа үүсдэг. Нар, Сар, Дэлхий гурав нэг шулуун дээр зэрэгцэн байрлах үед нар, сарны татах хүч хоршсоны улмаас ийм хүчтэй давалгаа үүсдэг байна.  

Байгалийн энэ ер бусын үзэгдлийг сонирхохоор хэдэн зуун мянган хүн цугларчээ. Давалгаа эрэгт цохих агшин бол хамгийн харууштай үе нь юм. 

Гэхдээ энэ нь тийм ч аюулгүй үзэгдэл бишээ. Зарим үед хүний амь нас эрсдэх тохиолдол гардаг гэнэ. Эрэгт буусан давалгаанд цохиулж олон хүн гэмтэж бэртсэн байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хятадын Ханчжоу хотод болсон байгалийн гайхамшиг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

11 Сэтгэгдэл


  • MONGOL 2014/11/04
    Ashgui 1 ch gsn hyatad uhej baival sn l bainsht tiim bzdee

    0 0 Хариу бичих
    • zuw 2014/11/06
      thh xaxa neg musun bugdiin jiwvvlcheesei

  • Зочин 2014/08/31
    zugaatain bish uu hehe

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/29
    Гайхамшиг биш гамшиг юм биш үү?

    2 0 Хариу бичих
    • Зочин 2014/11/01
      Хятадад болсон болхоор гайхамшиг

    • Зочин 2014/09/02
      Хүмүүст л гамшиг болхоос биш. Энэ байгаль үзэгдэл чинь гайхамшиг шд :))

  • Зочин 2014/08/29
    Ямар муухай шавар шиг ус вэ

    0 0 Хариу бичих
  • hehe 2014/08/28
    zail zail mongolchuudiin tarhi tolgoi uhjee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/28
    Яах нуу дээ Эд нар чинь бүгд хүн Хужаа гэх үндэстэнээс илүү хүн гэж харах хэрэгтэй юм шиг

    1 0 Хариу бичих
    • Зочин 2014/08/28
      Chich hun boloh udii bainda, Undesten undestneereel baidag

  • Зочин 2014/08/28
    bugdiig ni ursgaad awaad ywku

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох