МЭДЭЭ НЭМЭХ  

Гаргахыг хориглосон 7 кино

  • 23,867 уншсан
  • 4
  • 2014/08/28

«Нүцгэлэгч»

Найруулагч: ЛАРС ФОН ТРИЕР

Дүрүүдэд: ШАРЛОТТА ГЕНСБУР, Стеллан Скарсгард, ШАЙЯ ЛАБАФ, Кристиан Слейтер, Стейси Мартин

Энэ киног Турк, Румын улсуудад гаргахыг хоригложээ. Мөн Кубаны кино театруудад шөнө дундаас өмнө үзүүлж болохгүй юм байна. Киноны төгсгөлд гардаг эрчүүдийн шодой, гол баатар эмэгтэйн ой гутам сексийн амьдрал зэрэг нь киног хориглоход нөлөөлжээ. Гэхдээ жүжигчдийн толгойг орлон тоглогчдын их биед “суулгаж” монтаж хийсэн болохыг найруулагч өөрөө ч баталж байгаа гэнэ. 


«Ной»

Найруулагч: ДАРРЕН АРОНОФСКИ

Дүрүүдэд: РАССЕЛ КРОУ, Дженнифер Коннелли, Рэй Уинстон, Энтони Хопкинс, ЭММА УОТСОН, Логан Лерман

Галав юүлэхийн өмнө том усан онгоц хийж гэр бүл болон амьтан бүрээс нэг хосыг аварсан Нойн тухай библийн домгоос сэдэвлэн бүтээсэн энэ киног Арабын нэгдсэн вант улс, Бахрейн, Катар, Индонез улсад хориглосон нь гайхах зүйл биш. Аллахын бошиглогчид болон элч нарыг кинонд гаргах нь мусульманы уламжлалт ёсонд нийцэхгүй. Тэр тусмаа секс харуулсан байвал бүр том нүгэл. 


«Уолл гудамжны чононууд»

Найруулагч: Мартин Скорсезе

Дүрүүдэд: ЛЕОНАРДО ДИ КАПРИО, Джона Хилл, Марго Робби, Кайл Чандлер, Роб Райнер

Энэ киног Малайз, Балба, Энэтхэгт хориглосон бөгөөд Ливанд товчлон гаргадаг. Сингапурт 21 нас хүрээгүй хүмүүс үзэхийг хатуу хориглодог байна. Ажил дээрээ бүхний нүдний өмнө янхантай учир ургуулах, лифтэнд аман секс хийх, мансууруулах бодис замбараагүй хэрэглэх зэргийг ил тод үзүүлснээрээ найруулагч ийнхүү буруутаад авчээ.


«Шиндлерийн бүртгэл»

Найруулагч: Стивен Спилберг

Дүрүүдэд: ЛИАМ НИСОН, Бен Кингсли, Рэйф Файнс, Кэролайн Гудолл, Эмбет Дэвидц, Йонатан Сэгаль

Энэ бол Спилбергийг амьд бурхан болгосон, Лиам Нисон, Бен Кингсли нарт шилдгийн шилдэг дүр бэлэглэсэн кино. Ган төмөр мэт сэтгэлтэй биш л бол үзсэн бүхэн уйлдаг кино. Мянга гаруй еврейчүүдийг үхлийн аюулаас аварсан Оскар Шиндлерийн гавьяаны тухай өгүүлдэг энэ киног Индонезид хориглосон гэнэ. Албан ёсны шалтгаан нь: эротик агуулгатай. Бодит шалтгаан нь: еврейчүүдийг  өмөөрсөн.


«Төрөлхийн алуурчид»

Найруулагч: Оливер Стоун

Дүрүүдэд: Вуди Харрельсон, Джульетт Льюис, РОБЕРТ ДАУНИ-МЛАДШИЙ, Томми Ли Джонс, Том Сайзмор, Родни Дейнджерфилд

Ирландад хоригложээ. Микки Мэллори хоёр 90-ээд оны Америк орноор хэсүүчилж, аллага үйлдэн яваагаа байдаг л жирийн зүйл мэт ойлгодог хосууд. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл эдгээр алуурчдыг бараг л супер од болтол нь зарлах аж.


«Механик апельсин»

Найруулагч: Стенли Кубрик

Дүрүүдэд: Малкольм МакДауэлл, Патрик Мэги, Майкл Бейтс, Уоррен Кларк, Джон Клайв, Эдриенн Корри

Ирландад 29, Сингапурт 40 нас хүрсэн хүмүүс л үзэх эрхтэй.  Их Британи, Малайз, Өмнөд Солонгос, Испанид хоригложээ. 
Алекс хэмээх толгойлогчтой бүлэг дээрэмчид «Ультра хүчирхийлэл» (хулгай, дээрэм, хүчин, зодоон) үйлдэж буйг харуулсан энэ кино маш олон бодит дагагсад төрүүлсэн гэдэг үндэслэлээр хориглогдсон байна. Гэтэл кино нь «Оскар»-т 4 номинацаар нэр дэвшиж байсан нь гайхалтай. 


«Парисын сүүлийн танго»

Найруулагч: Бернардо Бертолуччи

Дүрүүдэд: Марлон Брандо, Мария Шнайдер, Мария Мики, Джованна Галлетти, Джитт Магрини, Катрин Аллегре

1972 онд гарсан энэхүү эротик киног Итали (1972–1986), Португал (1973–1974), Шинэ Зеланд, Сингапур, Өмнөд Солонгос улсуудад гаргахыг хориглосон байна. Хэрвээ энэ киног хайлтын системээр хайж үзвэл «онлайнаар үзэх» гэдгийн дараа «цөцгийн тостой үзэгдэл» гэсэн хайлт их тааралдана. Марлон Брандо, Мария Шнайдер хоёрын баатрууд цөцгийн тос ашиглан аналь секс хийдэг. Энэ үзэгдэл маш том шуугиан дэгдээж, кино урлагийн түүхэн дэх мартагдашгүй үйл явдлын нэг болж үлдсэн ба үүнээс болж Мария Шнайдер цөцгийн тосыг насаараа үзэн ядах болсон гэдэг.  

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Гаргахыг хориглосон 7 кино
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Ж. Санчир 2015/08/30
    clockwerk orange eniigl uzchimer bn

    0 0 Хариу бичих
  • hey-admin-aa 2014/11/11
    russia site copy hiij bolno l doo gehdee buren orchuulaad jujigchdiinh ner etriig mongoloor bichee taviul yadiin , Ажил хийвэл дуустал .... РОБЕРТ ДАУНИ-МЛАДШИЙ энийг болдгүйн бол Robert Downey Jr гээл тавичих л даа Бага Роберт Дауни гэсэн ч яаадийн

    6 6 Хариу бичих
    • Зочин 2015/05/15
      harin tiim. orchuulsan site eh uusveriin link zaaval tavij baigaach. oyuni umchig deedelj sur

    • Зочин 2015/05/07
      хөөрхий өөрийн нь бичсэнийг дээ. бөөн алдаа тэгээд бас хүн шүүмжлээд байгаа юмаа ийм хүнд текстийг орчуулсан сэтгүүлч ямар тэр ганц үгийг л мэдэхгүй байв гэж харалгүй орхио л биз хахаха


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох