МЭДЭЭ НЭМЭХ  

Эмэгтэйчүүдийг наснаасаа хөгшин харагдуулдаг зарим зүйлс

  • 33,942 уншсан
  • 9
  • 2014/08/29

Эрт бууралтах

Залуугаасаа бууралтах нь удамшлын гаралтай байж болох ч, голдуу дотрын өвчинтэй холбоотой байдаг тул шалтгааныг нь тодруулж эмчлүүлэх хэрэгтэй.


Үрчгэр хүзүү

Хүзүүний арьс маш нимгэн тул хамгийн түрүүнд хямралд өртдөг. Дэрээ тохируулж унтахаас эхлээд хүзүүгээ маш сайн хамгаалж, нүүртэйгээ л адил арчилж сурах шаардлагатай.


Арчлаагүй гар

Эмэгтэй хүний насыг гараар нь мэдэж болдог. Иймээс эмэгтэй хүн нэн тэргүүнд гартаа санаа тавьж, арчилж сурах хэрэгтэй. Аяга таваг угаахдаа резинэн бээлий өмсөөд сурчихвал маш том асуудал чинь бараг л шийдэгдэнэ дээ.


Тохироогүй хувцас

Ямар ч тохиолдолд хээгүй, хамаагүй хувцаслахаас татгалзаж хэвш. Ямар ч үед тэр шүү. Бүр хар ажил хийсэн ч донжийг нь олоод гангалж болно.


Хэт ихээр будаж, шунхдах

Нилээд нас тогтсон хойноо л нүд, уруулаа тод будаж болно. Одоохондоо уруул өнгөлөгч, бага зэрэг сүүдэр мэтхэн байхад л хангалттай.


Хурц үнэртэй ус

Үнэртэй усанд хүртэл насны ялгаа байдаг. Та үнэрлэж үзээд л зөн совингоо дагахад алдахгүй.


Үрчлээс

Үрчлээснээс хамгаалах нь гарсан хойно нь арилгах гэж тэмцэхээс хамаагүй хялбар. Залуу эмэгтэйчүүдэд нар, салхинаас улбаатай үрчлээс суух гээд байдаг. Үргэлж нарнаас хамгаалах тос түрхэж, арьсаа байнга чийглэг байлгах хэрэгтэй. Мөн нүүрний хөдөлгөөндөө залуугаасаа хяналт тавиад сурчихвал зүгээр.


Батга

Энэ бол залуу эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог гамшиг боловч зөв хооллолт, спорт, массажны хүчээр арилгаж болох зүйл. Ер нь амьдралын чинь дүр төрхөөс л ихээхэн шалтгаалдаг эд дээ. Батга гараад л эхэлбэл “би буруу амьдарч байна” гэж ойлгох хэрэгтэй.


Хэт борлох

Ер нь бор арьс ганц хоёр нас нэмдгийн дээр хэт түлэгдсэн арьс хуурайшиж, амархан хөгширч үрчийдэг юм шүү.


Хэт ядрах

Гал цоггүй, уйтгартай харц бүр ч хөгшин харагдуулдгийг байнга санаж баяр хөөртэй амьдарч сур. Өчүүхэн жаахан зүйлд ч баярлаж, өөрөө өөрийгөө өөд татан амьдарч яваарай.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эмэгтэйчүүдийг наснаасаа хөгшин харагдуулдаг зарим зүйлс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • Зочин 2015/10/28
    Бор арьс, борлосон арьс 2 ялгаатай. Энд наранд борлосон арьсны тухай ярьж байна.

    0 1 Хариу бичих
  • Nandingerel 2015/07/15
    vneheer vnen shvv

    0 0 Хариу бичих
  • дагиймаа 2015/07/08
    Энэ үнэн шүү. Эм.хүн цаг ямагт өөртөө анхаарал таьж байх ёстой. Хүний нас богино шүү. Цоглог явцгаая.бүсгүйчүүд ээ.

    7 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/25
    Shivsen homsog

    3 1 Хариу бичих
  • Зочин 2014/09/01
    лэл болидоо бор арьстай охидуууд тэгээд хөгшн үүтэ шааалдаа битги

    3 2 Хариу бичих
  • Зочин 2014/08/30
    baij l dna shdee. sain harj guitsed unshaach!

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/30
    Gol zuilee martjee. Sportoor hicheelle.

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/30
    uhhh

    0 0 Хариу бичих
  • tseegii 2014/08/29
    bayarlalaa heregtei medee bn

    23 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох