МЭДЭЭ НЭМЭХ  

Та учир мэдэх хүн мөн үү?

  • 9,340 уншсан
  • 15
  • 2014/08/30

Боловсон байх гэдэг нь өдөр бүр усанд орж, сайхан хувцаслаад явснаар хязгаарлагдахгүй. Гол нь өөрийгөө ч, өрөөлийг ч хүндэтгэж сурах хэрэгтэй. Гэхдээ, ялангуяа залуу хүмүүс гарцаагүй мэдэж байвал зохих зарим нэг зүйл бий. Харин та үүнийг мэдэх үү?  

1.

Урьдчилж мэдэгдэлгүйгээр айлд бүү оч. Танайд ч гэсэн гэнэтийн зочин ирвэл та байдгаараа л байж байхад (гэрийн хувцастай) буруудахгүй. Европ хатагтай нар урилгагүй зочны бараагаар гутал, малгайгаа өмсөж, шүхрээ бариад авдаг гэнэ. Ирсэн зочин тааламжтай хүн байвал: « Өө, юун азтай юм. Би дөнгөж сая орж ирж байна!», тааламжгүй бол: « Өө, яанаа, би чухал ажилтай болоод гарах гэж байна» гэдэг гэнэ.


2.

Шүхрийг ажил дээрээ ч , айлд ч дэлгэж хатааж болохгүй. Зориулалтын хатаагч байхгүй бол өлгөөд л орхих хэрэгтэй.


3.

Цүнхээ өвөр дээрээ тавих, сандал дээрээ тавихын аль аль нь буруу. Жижиг гоёлын цүнхийг ширээн дээр тавьж, том үүрдэг цүнхийг сандлын түшлэгнээс өлгөх буюу шалан дээр тавьж болно. Томоохон зоогийн газруудад цүнхний тавиур өгдөг болоод байгаа. Эрэгтэй хүний цүнхийг шалан дээр тавьдаг.


4.

Целлофан /гялгар/ болон цаасан уутыг дэлгүүрээс ирж байгаа тохиолдолд л хэрэглэнэ. Дараа нь цаг үргэлж цүнхнийхээ хажуугаар барьж явах нь тун ч бүдүүлэгт тооцогддог ажээ.


5.

Эрэгтэй хүн хэзээ ч эмэгтэй хүний цүнхийг авч явах ёсгүй. Харин гадуур хувцсыг нь өлгүүрт аваачиж өгч болно.


6.

Гэрийн хувцас гэдэг бол биенд эвтэйхэн, үзэмжтэй өмд цамц юм. Харин халат болон унтлагын хувцас нь өглөө, оройдоо унтлагын өрөө, угаалгын өрөөнд л өмсдөг хувцас гэдгийг хэзээ ч бүү мартаарай.


7.

Хүүхдээ тусдаа өрөөтэй болмогц хаалгыг нь тогшиж орж сур. Тэгвэл хүүхэд чинь ч та нарын унтлагын өрөөнд орохдоо тогшиж орж сурна.


8.

Эмэгтэй хүн өрөөнд ороод шляп, 5 хурууны бээлийг тайлахгүй байж болно. Харин өөр төрлийн малгай буюу хуруугүй бээлийг заавал тайлна.


9.

Нэг дор зүүх гоёл чимэглэлийн зүйлсийн тоо нь гоёлын товчийг оролцуулаад 13-с хэтрэхгүй байвал зүгээр гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Бээлийн дээр бөгж зүүдэггүй боловч, бугуйвч зүүх нь түгээмэл. Цаг орой болох тусам гоёл чимэглэл үнэтэй болох ёстой. Очир алмазыг зөвхөн нөхөрт гарсан хатагтай нар оройн цагаар зүүдэг ч сүүлийн үед өдөр ч зүүх болжээ. Гэхдээ залуу эмэгтэйчүүд хэт үнэтэй гоёлыг ялангуяа өдрийн цагаар зүүх нь зохимж муутай.


10.

Рестораны төлбөрийг урьсан хүн хийх ёстой. Эмэгтэй хүн ажил төрлийн шугамаар эрэгтэйг урьсан тохиолдолд эмэгтэй төлбөр тооцоогоо хийнэ. Харин албан газраараа, эсвэл найз нөхдүүд цугтаа орвол төлбөрийг дор бүрнээ хийдэг.


11.

Эрэгтэй хүн лифтэнд заавал түрүүлж орох боловч, гарахдаа хаалганд ойрхон байгаа нь эхэлж гарна.


12.

Эмэгтэйчүүд машинд жолоочийн арын суудалд суух ёстой. Харин эрчүүд хаана ч суусан бай,  заавал түрүүлж гараад хаалга онгойлгож өгч сурах хэрэгтэй.


13.

Айлд очоод хоолны дэглэм барьж байгаагаа хүн бүрд дуулдахаар ярих нь бүдүүлэг занд тооцогдоно. Заавал амсаж үзээд, хоолыг нь магтах хэрэгтэй. Мөн яагаад архи ууж болохгүй байгаагаа ярих албагүй. Бага зэрэг амсаад л болно.


14.

Улс төр, шашин, эрүүл мэнд, мөнгө гэсэн сэдвээр үдэшлэг дээр ярьдаггүй. Бас хүний өмссөн хувцас хунарын үнэ цэнийг асуух нь маш бүдүүлэг алдаа болно.


15.

Ойр дотныхон, найз нөхдөөсөө бусад 12 нас хүрсэн хүн болгонтой “та” гэж харьцаж сур. Үйлчлэгч, жолооч нартай ч ялгаагүй шүү.


16.

Байхгүй байгаа хэн нэгнийг муучлах, тэрчлэн төрсөн эх орон, үндэс угсаа нэгтнээ муучлан ярих нь өөрийн мэдлэг боловсролгүй, бодлогогүйг харуулж байгаа хэрэг.


17.

Кинотеатрт эсвэл концертын танхимд ороод суудал руугаа явахдаа сууж байгаа хүмүүс рүү нүүрээ харуулж, эрэгтэй нь эхэлж яваарай.


18.

Эцэст нь өөрийн нас, эд хөрөнгө, гэр орны байдал, шашин шүтлэг, уудаг эм, хайр сэтгэлийн асуудал, авсан бэлэг сэлт, нэр хүнд, тохиолдсон гутамшигт явдал гэсэн 9 зүйлийг хэзээ ямагт маш нууцалж яваарай.

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Та учир мэдэх хүн мөн үү?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

15 Сэтгэгдэл


  • Зочин 2016/04/05
    Сайхан зөвлөгөө залуу гэлтгүй мэдэрч сураасай

    0 0 Хариу бичих
  • OOO 2015/05/06
    ЗА ЕР НЬ ДУУГҮЙ БАЙСАН НЬ Л ӨЛЗИЙТЭЙ ЮМ БАЙНА.

    0 0 Хариу бичих
  • Bolor-Erdene 2015/05/06
    setgegdel deer uluw doliv hiisen ymnuud ih bx ymaa. Awax ymiig ni awaad, xayax ymiig ni dugai xayj sur!

    0 0 Хариу бичих
  • 8 2015/05/06
    Хаанахын соёлыг орчуулаа вэ?, тэр шүхэр хатаагч, өлгүүр энэ тэр нь байхгүй шдээ, манай албан тасалгаанд. Тэгээд дэлгээд л хатаадаг.

    1 3 Хариу бичих
  • ? 2015/05/06
    Кинотеатрт эсвэл концертын танхимд ороод суудал руугаа явахдаа сууж байгаа хүмүүс рүү нүүрээ харуулж, эрэгтэй нь эхэлж яваарай. genu? hoishoogoo harchaad uragshaa yavna gesen ugu :D

    1 2 Хариу бичих
    • Зочин 2016/04/05
      Egnee hoorond yavj suudalda suuhda l humuusru bogsoo haruulahgui yavah eronhiidoo hondlongoroo l yavkuyu. Eregtei n turuulj yavdag n suudalaa olood busguigee suulgah gj bh

  • Зочин 2015/05/06
    Цаг агаар л яриад байхиму, тэхээр дэлхийн дулаарал байгалийн гамшиг руу хазайх болно, тэр нь улс төр бизнестэй холбоотой гээд явж өгнө дөө, ккк, бусдыг хүндлэх, маргаан, таагүй уур амьсгал үүсгэхгүй байх нь л чухал болохоос ийм тийм сэдвээр ярина ярихгүй гэсэн дүрэм байхгүй шдэ

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/10/22
    Эмэгтэй хүний цүнхийг найз залуу эсвэл нөхөр нь барьж явах ёстой муухай харагддаг шүү. Ойлгодоггүй юм ямар хэдэн кг том юм байгаа биш заавал эрэгтэйдээ бариулж үүрүүлж явах ямар шаардлага байнаа. Зүгээр л харахад шууд л тэнэг харагддаг.

    13 0 Хариу бичих
  • Yag-bna 2014/10/21
    Yag minii barimtaldag zarchimuud bna. Aav eej maani bagaas mini ih humuujildeg baijee.

    1 0 Хариу бичих
  • Hjkl 2014/09/08
    Odoo tegeed yamar sedveer gan gun geneeee. Bugdiig xoriglochixlooshd

    2 1 Хариу бичих
  • Khaliunaa 2014/09/06
    mash heregtei zuvulguu bna thanks and good luck

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/09/04
    taalagdlaa bayarlalaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/09/03
    Үнэхээр хүн бүр мэддэг болох хэрэгтэй сэдэв тул, би дүүгээс авч шэйрэллээ.

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/09/01
    uneheer heregtein bn bayarlalaa

    0 0 Хариу бичих
  • tseegii 2014/08/30
    bayarlalaa taalagdlaa :))

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох