МЭДЭЭ НЭМЭХ  

Сперматозоид буюу эр эсийн тухай сонирхолтой баримтууд

  • 7,139 уншсан
  • 0
  • 2014/09/01

Эр эс гэхээр л хүмүүсийн дунд бөөн асуудал үүсдэг цаг үе ирээд байна. Хэн нэг нь устгах гээд л, хэн нэг нь авах гээд л, зарим нь зарах гэж ч байх шиг, зарим нь санаагаа зовоогоод л... Эцсийн эцэст эр эсгүй ертөнц гэж юу байх билээ дээ? Тэгэхлээр зарим нэг сонирхолтой зүйлийг мэдээд авах нь бүгдэд хэрэгтэй.

Гажигтай эр эс бол хэвийн зүйл

Хүмүүсийн эр эс үйлдвэрлэх механизм нь маш залхуу гэж хэлж болохоор аж. Эрчүүдийн үрийн шингэн дэх эр эсийн  90% нь гажигтай байдаг гэнэ. 2 толгой, 2 сүүл, том толгой, зээрэнцэг хэлбэрт сүүл гээд л олон төрлийн гажиг бий. Үнэнийг хэлэхэд энэ нь моногами /хосоор амьдрах /заншлын уршиг юм. Полигами /олон эхнэр, эсвэл нөхөртэй байх / төрлийн амьтдын эр эс  харьцангуй нэг төрлийн байдаг гэнэ. Хүмүүсийн хувьд нэг эмэгтэйд 2 эрэгтэйн сперматозоид нэгэн зэрэг байх боломжгүй аж.


Цайны халбаганы дундуур

Нэг удаагийн дур тавилтаар ердөө ийм л хэмжээний үрийн шингэн ялгардаг. Энэ нь их биш ч гэсэн эр эс ажлаа хийхэд бүрэн хүрэлцээтэй.


Эр эс маш бөх дуулгатай

Яг ч дуулга биш л дээ. Акросом гэж нэрлэгдэх зууван бүрхэвч бий. Түүнд агуулагдах хүчтэй химийн бодисууд нь эр эс өндгөн эсээс зууран бэхлэгдэх үед гадагшилж өндгөн эсийн гадна бүрхүүлийг хайлуулан нүх гаргадаг ба түүгээр эр эс дотогш ордог байна.


Үрийн шингэн ба эр эс 

Анагаах ухааны хэллэгээр сперм ба сперматозоид. Зарим хүмүүс энэ хоёрыг адилтган ойлгодог. Гэвч сперм гэдэг нь үрийн шингэн, харин сперматозоид нь үрийн шингэн доторх гол бүрэлдэхүүн хэсэг буюу эр эс юм. Үрийн шингэн дотор түрүү булчирхайн бодис, нимбэгний хvчил, жимсний хvчил, цайр, уураг, кали, хvхэр, зэс, магни, кальци зэрэг олон төрлийн бодис байдаг гэнэ. Эд бүгд эр эсийг сүүлээрээ хурдан шалмаг хөдөлж өндгөн эстэй нэгдэхэд нь туслах “шатахуун”-ыг бэлддэг байна.


Нэг төмсөг хангалттай

Хэрэв эрэгтэй ямар нэгэн шалтгаанаар өрөөсөн төмсгөө алдвал нөгөөх нь үр тогтооход хангалттай хэмжээний эр эсийг боловсруулан гаргаж чаддаг. Хамгийн алдартай жишээ бол Америкийн нэрт дугуйчин Лэнс Армстронг юм. Тэр өрөөсөн төмсөггүй болсон ч 5 хүүхдийн эцэг болж чадсан билээ.


200 сая өрсөлдөгч

Эмэгтэйн өндгөн эсэд үр тогтоохын тулд ганц л эр эс хэрэгтэй боловч үүний төлөө ширүүн тэмцэл явагддаг. Учир нь үрийн шингэнд дунджаар 200 сая эр эс агуулагддаг ажээ.


Хэзээ ч хаалгаа барьдаггүй үйлдвэрлэл

Эмэгтэй хүн тодорхой тооны өндгөн эстэй төрдөг. Харин эрчүүдийн хувьд байдал шал өөр. Эр хүн бүхий л амьдралынхаа туршид, өдөр бүр эр эсийг үйлдвэрлэж байдаг. Хүн хөгшрөхийн хирээр эр эсийн хөдөлгөөн удааширч, ДНК нь хуваагдмал шинжтэй болох боловч үйлдвэрлэл хэзээ ч зогсдоггүй байна.


Өчүүхэн жижиг эр эснүүд

Эр эсийг энгийн нүдээр харах боломжгүй. Хир жижигхэн бэ гэж үү? Толгойноосоо сүүл хүртлээ 0,05 мм. Тэд хэмжээгээр шалихгүй ч тооны олноор авч болох юм. Хэрвээ нэг удаагийн дур тавилтаар гарсан эр эсүүдийг цувуулан тавибал 9,5 км болох гэнэ.


Тэднийг хамгаалах хэрэгтэй

Эр эс нь бидний бие организмын энгийн эс боловч төмсгийг орхин гарсан цагаасаа эхлээд  ДНК нь 2 дахин багасаж ирдэг. Энэ нь дархлааны эсүүдийн дайралтаас болдог аж. Үүнээс хамгаалахын тулд төмсөг дахин тусгай эсийг боловсруулан гаргадаг байна.


Үхсэн эр эс ч үр тогтоох чадвартай

Өндгөн эсэд уламжлалт ёсоор үр тогтоохын тулд эр эс маш хурдан хөдлөх чадвартай байх ёстой. Гэхдээ хиймлээр үр тогтоох явцад эрдэмтэд бичил шилэн савх ашиглан эр эсийг өндгөн эс рүү  түлхэн оруулдаг. Эр эс хөдлөхөө больсон ч энэ процессийг үргэлжлүүлдэг. Гол учир нь доторх ДНК-д байгаа юм.


Яаж хөдөлдөг вэ?

Эр эс өөрөө хөдлөх чадвартай ч олонх нь нэг чиглэлд явж чаддаггүй. Үнэндээ тэдний бараг тал нь барианд хүрдэггүй аж. Нэг хэсэг нь тойрон хөвж, зарим нь үрийн шингэний хөдөлгөөнөөр урсаж байдаг. Барианд хүрч очсон эсүүдийг бас нэг саад хүлээж байдаг нь умайг өндгөвчтэй холбосон хоолойд байх жижигхэн үслэг эсүүд юм. Та хулд загас урсгал сөрөн хөвж явахыг харсан уу? Харсан бол үүнийг ойлгох байх.


Эр эс хэдхэн хоногийн настай

Эмэгтэй хүний биед орсон эр эс ердөө 2-3 хоног л амьд байж чадна.


Y-хромсомтой эн зэрэгцэх нь үгүй

Эр эс өндгөн эстэй нийлмэгц хромсомууд ДНК-ийн хэсгээ солилцоно, өөрөөр хэлбэл эцэг, эхийн ДНК-ийн холимог үүснэ. Гэхдээ нэг зүйл бий. Өндгөн эсийн ДНК дотор Y хромсомтой адил хромсом байдаггүй тул энэ хромсом эцгээс хүүд ямар ч өөрчлөлтгүйгээр шууд дамжина. Иймээс хүүгийн Y хромосом эцгийнхээ, өвөг эцгийнхээ... гэх мэт олон үеийнхний хромсомтой яг адил байдаг байна.


Сэрүүн газар хадгална

Секс хичнээн халуухан байлаа ч эр хүний төмсөг сэрүүн газар / биеийн халуунаас арай бага температурт / байвал эрүүл эс үйлдвэрлэхэд сайнаар нөлөөлнө. Эрчүүдийн шодой халуун бууруулагч тусгай венийн тусламжтайгаар төмсгийг өргөж, эсвэл буулгаж дулааныг зохицуулж байдаг аж.


Эр эс 2 сарын дотор үйлдвэрлэгддэг

Эр эсийн үйлдвэрлэл зогсолтгүй явагддаг ч эхнээс нь авахуулаад төгсгөл хүрэхэд бас хугацаа хэрэгтэй. Судалгаанаас үзвэл энэ нь 2 сарын процесс байдаг гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сперматозоид буюу эр эсийн тухай сонирхолтой баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох