МЭДЭЭ НЭМЭХ  

Ухамсар маань биднээр хэрхэн нааддаг вэ?

  • 6,637 уншсан
  • 5
  • 2014/09/02

Бидний уураг тархи бол хамгийн нарийн бүтэцтэй, хамгийн нууцлаг механизм. Заримдаа биднээр даажигнаж, ор хоосон зүйлийг үзсэн, сонссон мэт, харин байгаа зүйлийг хүлээж авахгүй болгож ч чаддаг. Энэ тухай сонирхуулъя.

 

Үгийн ханасан утга

Энэ нь нэг үгийг олон удаа давтаад байвал сүүлдээ ямар ч утгагүй юм шиг санагддаг үзэгдэл юм. Анх 1919 онд уг үзэгдлийн талаар судалгааны материал хэвлэгдэж, тэр ч байтугай нэг үгийг хэдэн удаа давтаж байж утгаа алддаг болохыг тогтоох гэсэн оролдлого ч хийгдэж байжээ.


Бичсэн зүйлийнхээ алдааг шалгах

Бид юм уншиж байхдаа ганц үсгэн дээр биш, бүтэн үгэн дээр, эсвэл 2-3 үгэн дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Зарим үгийг маш их алдаатай бичсэн байсан ч бид утгыг нь ойлгодог шүү дээ. Гол нь эхний болон эцсийн үсгүүд л байрандаа байх хэрэгтэй гэнэ. Энэ нь хурдан уншихад сайнаар нөлөөлдөг ч гаргасан алдаагаа олж харахад бэрхшээл учруулдаг байна. Текст бидэнд танил учраас тархи маань утгачлаад л өнгөрдөг байна.


Хуурамч ой

Хуурамч ойг суулгахад гайхмаар хялбархан аж. Туршилтанд оролцсон хүмүүст унтлагатай холбоотой ор, амралт, сэрэх... гэх мэтийн үгнүүд өгч уншуулсан боловч яг “нойр” гэдэг үгийг оруулаагүй байна. Дараа нь уншсан үгнүүдээ хэлэхийг хүсэхэд бүгд л “ нойр” гэдэг үгийг байсан гэж итгэн оруулж хэлээд байжээ. Гэмт хэргийн гэрчийн этгээдүүд байгаагүй олон зүйлийг байсан мэтээр эндүүрэн хэлдгийг тусгай албаныхан сайн мэдэх билээ.


Форерын эффект

Энэ үзэгдлийг Бертрам Форер гэгч сэтгэл судлаач анх нээжээ. Хүн өөрийнхөө тухай бусдын дүгнэлтэнд мухраар итгэн хүлээж авдаг араншинтай нь олон тооны туршилтаар нотлогдсон байна. Ийм учраас л зурхайд бичсэн яг үнэн, таарч байх шиг санагдаж тэр дагуу явах гэж чармайдаг гэнэ.


Чихэнд хоногших

Зарим дуу, хөгжим, хүний үг чихэнд хоногшин үлддэг. Үлдэхээр үл барам байнга бодлоос уяатай болоод салж өгдөггүй. Зарим хүн үүнийг тоохгүй явдаг ч зарим хүн дарамтанд орж өөр зүйлд сатаарах гэж хичээдэг байна.


Хий юм үзэх

Байхгүй, байгаагүй зүйлийг үзэх, сонсох үзэгдэл санасныг бодвол элбэг тохиолддог гэнэ. 1996 онд 5000 сайн дурынханд туршилт хийж үзэхэд оролцогчдын гуравны нэг нь унтахаас өмнө, 8 оролцогчийн нэг нь сэрэх үедээ хий юм үзэж / сонсож, үнэрлэж, мэдэрдэг/ нь нотлогджээ. Үнэрлэх, амтлах мэдрэмжтэй холбоотой галлюцинаци хамгийн түгээмэл гэнэ.


Хоолны өнгө нөлөөлөх

Идэж байгаа хоол ундны маань өнгө бидэнд тун хүчтэй нөлөөлдөг байна. Нэг туршилтанд харанхуйд хөх өнгөөр будсан стейк идүүлж байгаад гэрэл асаатал олон хүн суудлаасаа үсрэн боссон бөгөөд заримынх нь дотор муухайрсан байна. Мөн тавганд хийсэн янз бүрийн өнгөтэй чихрээс хүмүүс ихээр идэж байсан хирнээ нэг өнгийн цаастай чихрээс бараг авахгүй байгаа нь харагджээ.


Синестези буюу дагаж өвдөх

Өөр хүний өвчин шаналлыг хараад өөрөө өвдөх мэт болдгийг хүн бүр мэдэх байх. Бусдын өвчнийг харснаар бид уураг тархиныхаа өвчин мэдрэгч эсийг цочроодог гэнэ. Гэхдээ бусдын өвчнийг толины тусгалаар ойлгон хүлээж авч “жинхэнээсээ“ өвддөг хүмүүс бас байдаг.


Харааны төөрөгдөл

Голын ногоон цэг дээр анхаарлаа төвлөрүүл. Одоо шар цэгүүд алга болж байгаа биз? Энэ үзэгдлийг “ хөдөлгөөнөөс үүссэн сохролт” гэдэг. Энэ нь уураг тархины 2 тал бөмбөрцгийн зөрчилтэй холбоотой. Баруун тал бөмбөрцөг нь юмсыг байгаагаар нь харж байдаг бол зүүн тал нь бодит байдлаас өөрөөр хүлээж авдаг ажээ.


Ой тогтоолт алдагдах

Заримдаа хүмүүс бусдын санаа бодлыг өөрийн гэж андуурах үзэгдлийг криптомензи гэдэг. Бидний ухамсрын гүнд нуугдаж, үе үе хөвөн гарч ирэх дурсамжийг бид хэзээ, хаанаас гараад ирэв гэж гайхдаг. Энэ нь эрт үед хэзээ нэгэн цагт сонсож дуулсан түүх байх нь цөөнгүй. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ухамсар маань биднээр хэрхэн нааддаг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • zochin 2014/10/23
    Gaihaltai

    0 0 Хариу бичих
  • Bona 2014/10/07
    Estoi goe.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2014/10/07
      Форерын эффект Ухамсар маань биднээр хэрхэн нааддаг вэ? Энэ үзэгдлийг Бертрам Форер гэгч сэтгэл судлаач анх нээжээ. Хүн өөрийнхөө тухай бусдын дүгнэлтэнд мухраар итгэн хүлээж авдаг араншинтай нь олон тооны туршилтаар нотлогдсон байна. Ийм учраас л зурхайд бичсэн яг үнэн, таарч байх шиг санагдаж тэр дагуу явах гэж чармайдаг гэнэ.

  • tseegii 2014/09/02
    gaihaltai yumaa uneher iim uchirtai bsan bh n ..

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/09/02

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох