МЭДЭЭ НЭМЭХ  

19-р зууны алдартай «Рапунцелүүд»

  • 3,191 уншсан
  • 3
  • 2014/09/02

19-р зууны үеийн Европт урт үс хэвийн үзэгдэл байлаа. Гэхдээ л онцгой сайхан гэзгээрээ бүхний анхаарлыг татаж, түүхэнд нэрээ үлдээсэн эмэгтэйчүүд цөөнгүй байсан юм. Тэр үеийн бүсгүйчүүд үс гэзгээ задгай тавьдаггүй байсан ч, зарим нь зургаа авахуулахыг зөвшөөрдөг байсан нь одоо бидний шагшран харах гэж буй зурагнуудад мөнхрөн үлджээ.

Бидний сайн мэдэх Сисси буюу Баварын Елизавета хатан. Сисси өдөр бүр үсээ арчлахад 3 цаг шаардагддаг байсан гэнэ.


Ер нь урт үс бол Виттельсбахуудын удмын онцлог байсан бололтой. Европын хамгийн царайлаг хаан болох Баварын Людвигийн сүйт бүсгүй, Сиссигийн эгч  Софи ч бас ийм сайхан гэзэгтэй байжээ.


Сиссигийн охин, Алансоны гүнж Луиза ч эхийнхээ сайхан үсийг өвлөн төржээ.


Грекийн элчин сайдын эхнэр Мэри Спартали хаан угсаагүй ч онцгой сайхан үстэй байсан бөгөөд  викторианы алдарт зурагчин Джулия Маргарет Камерон болон зарим зураачдын өмнө дуртайяа сууж загвар болдог байв.


Францын алдарт зохиолч эмэгтэй Сидони-Габриэль Колетт буюу Colette нь 1,58 см хүрдэг урт гэзэгтэй байгаад 29 настайдаа тайруулжээ. Түүний 15 настай жаахан охин байх үеийн зураг.


Францын зохиолч Эмиль Золягийн эхнэр Жанна Золя өвдгөө хүрсэн урт гүстэй байсан бөгөөд алдарт зохиолч эхнэрийнхээ сайхан гэзгээр тун их бахархдаг байсан гэнэ.


Дээрх бүсгүйчүүд шиг дээдсийн зиндаанд хамаардаггүй ч “ Урт үст хатан хаан” гэж нэрлэгддэг байсан Мило хатагтайн үс 185 см хүрдэг байсан ба энэ бүсгүй циркэд үсээ харуулж мөнгө олдог байсан гэнэ.


1880-аад оны үед ихэд нэрд гарч байсан эгч дүүс Сазерленд гэх эмэгтэйчүүд мөн л циркэд үзүүлбэр үзүүлдэг байжээ. Тэр үед Сара, Виктория, Изабелла, Грейс, Наоми, Мэри, Дора нар 18-36 настай байсан гэнэ. Хэсэг хугацааны дараа тэд эзнээсээ илүү баян болсон гэдэг.

Эгч дүүс тайзан дээр үсээ харуулан зогсоход тэдний үс өндрөөс оргилон буух гайхамшигт хүрхрээ мэт харагддаг байсан гэнэ.

Тэд зав зайгаараа үс ургуулагч тоник болон бусад бүтээгдэхүүнийг зарж борлуулан улам баяжжээ.


“Гурваар дарсан гэзэгтэй” сайхан монгол хүүхнийг дурдахгүй өнгөрч яахин болох билээ? Эрт цагаас эхлэн монголчууд: урт сайхан үстэй, уран голшиг нуруутай, шунхан улаан хацартай, шүр сувдан уруултай, эмийн дээд эхнэр гэж магтан хэлэлцсээр ирсэн билээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
19-р зууны алдартай «Рапунцелүүд»
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2014/11/12
    МОНГОЛ БҮСГҮЙ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ

    1 0 Хариу бичих
  • no-name- 2014/09/02
    aimshigiin kino uzej bgaa ym shig l bn

    1 0 Хариу бичих
    • Зочин 2014/09/04
      haha neeree tiimn bnshu


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох