МЭДЭЭ НЭМЭХ  

Эболын вирусны талаар таны мэдэж байвал зохих зүйлс

  • 4,018 уншсан
  • 6
  • 2014/09/03

2014 оны 8-р сарын эцэс гэхэд Эболын вирусын улмаас 1500 гаруй хүн амь насаа алдсаны ихэнх нь Африк тивд байна. Тус вирусын халдвар нь дэлхий нийтийн хэмжээний гамшиг болж буйг саяхан ДЭМБ-аас зарлалаа.

Үхэл таригч энэ вирус маш хурдацтай тархаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 3069 халдварын тохиолдол илэрсний 1552 нь нас баржээ. Энэ тоо ойрын үед 20 000-д хүрч болзошгүй байгаа бөгөөд эмч мэргэжилтнүүд халдвар тээгчдийн тоо бодит амьдрал дээр 2-4 дахин их гэж сэжиглэж байгаа юм.

Халдварыг зогсооход 490 сая доллар шаардлагатай байгаа гэнэ.

Вирусыг анх 1976 онд Африкийн Эбол голын савд орших жижиг тосгонд илрүүлсэн бөгөөд улмаар Конго, Судан улсуудад өвчний тохиолдол гарч, тухайн үед 280 хүний амь насыг авч одсон гэдэг.

Энэ вирусыг илрүүлсэн цагаас хойш хамгийн их үхэл дагуулсан дэгдэлт нь одоо Африкт болж  байгаа юм байна. Өвчлөлийн тохиолдлууд Гвиней, Сьерра-Леон, Либери, Нигер, Конго улсад гарсаар байна.

Эболын вирус гэж юу вэ?

Эболын вирус нь өндөр халууруулж, цус алдуулдаг үхлийн аюултай вирусын бүлэгт хамаардаг. Халдвар авснаас хойш өвчний нууц үе нилээд урт: 2-21 хоног гэнэ. Дараа нь халуурч, булчин шөрмөс суларч, хоолой болон толгой өвдөх маягаар илэрнэ. Улмаар вирус бие махбодиор бүрэн тархаж дархлааны систем, элэг, бөөрний үйл ажиллагааг хямралд оруулж, дотуур цус алдалт үүсгэнэ. Халдварт өртөгсдийн 50-90% нь нас барах эрсдэлтэй.

Анх илэрсэн газрынхаа нэрээр нэрлэгдсэн Бундибуджио, Судан, Заир, Таи Форест, Рестон гэсэн 5 төрлийн Эбола-вирус бий. Одоогийн дэгдэлт нь Бундибуджио, Судан, Заир төрлийн вируснээс улбаатай юм.  

Таи Форест вирус нь 1994 онд Кот д’Ивуарт зэрлэг шимпанзе сармагчинд задлан хийх үед илэрчээ. Мэс ажилбарыг гүйцэтгэсэн эмч өвдсөн боловч, хожим нь эдгэрсэн байна. 

Рестоны Эбола-вирус Филиппинээс ирсэн сармагчинд илэрчээ. Хүмүүс энэ вирусээр халдварлаж байсан боловч үхлийн тохиолдол гараагүй юм байна.

Эболын вирус яаж халдварладаг вэ?

Вирус нь өвчилсөн хүн буюу амьтны цус, ялгадас, шээс, шүлс, үрийн шингэнээр дамжин халдварлана. Мөн халдварлагдсан эд зүйлс, гадаргуу, тариур, зүүгээр дамждаг. Энэ өвчнөөр өвдөөд эдгэрсэн эрчүүдийн үрийн шингэнд уг вирус 7 долоо хоног хүртэл хугацаагаар амьд байж чадна.

Голдуу л өвчтэй хүнийг асарч байсан буюу оршуулганд оролцож талийгаачид хүрэлцэж байсан хүмүүс өвдөж байна.

Харин урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авч, хамгаалах хувцас болон бээлий хэрэглэж байсан бол аюулгүй.

Өвчний эхний шинж тэмдгүүдийг мэдэрч эхлэх хүртлээ өвчтөн халдвар тараах аюулгүй байдаг гэнэ.

Эболын вирус агаар, ус, хүнсний зүйлээр дамжихгүй.

Өвчний шинж тэмдэг:

Эбола вирусын өвчин эхэн үедээ томуу болон томуу төст өвчнөөс төдийлөн ялгагддаггүй. Халдварласнаас хойш 2-21 хоногийн дараа өндөр халуурах, толгой өвдөх, булчин шөрмөс өвдөх, хоолой өвдөх, тамир тасрах, гэдэс өвдөх, хоолны дуршилгүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Өвчин газар авахад дотуур цус алдалт болохоос гадна нүд, хамар, чихнээс цус гарч эхэлнэ. Мөн цусаар ханиаж, бөөлжиж, суулгаж, тууралт гарч болзошгүй.  

Эмчилгээ:

Эболын цусархаг халууралт өвчнийг эмчлэх баталгаатай арга болон вирус эсэргүүцэх вакцин одоогоор олдоогүй байна. Иймээс өвчлөгсдийг тусгаарлаж, цусны даралтыг тогтворжуулах, уушигны ажиллагааг тэтгэх зэрэг арга хэмжээг авч байна. АНУ, Канад, Япон, Орос зэрэг орнууд туршилтын вакциныг бий болгох ажилд шуурхайлан орсон бөгөөд бусад орнууд ч эмчилгээний төрөл бүрийн аргыг туршсаар байна. Орос улсын вакцин нилээд үр дүнтэй байгаа ч туршилтыг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай байгаа. Япон улс Эболын вирусны эсрэг тэмцэлд Favipiravir томуугийн эсрэг эмийг хэрэглэж болно гэж үзэж байгаа аж.

Эбола вирусын өвчин Африк тивээс халин гарч болзошгүй аюулаас дэлхий нийтээрээ болгоомжилж, тохирох вакцин, эм бэлдмэл хайж олох ажлыг яаравчилж байна.

Либерийн өвчтнүүдийг эмчилж байсан АНУ-ын Кент Брэнтли (Kent Brantly), Нэнси Райтбол (Nancy Writebol) гэх 2 эмч вирусын халдвар авсан тул Mapp Biopharmaceutical компаний бүтээсэн Zmapp нэртэй эсрэг бодисоор хийсэн коктейлийн туршилтын эмчилгээнд оржээ. Энэ 2 эмч эдгэрсэн ч, мөн ийм эмчилгээнд орсон Либерийн эмч Абрахам Борбор (Abraham Borbor) нас барсан байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эболын вирусны талаар таны мэдэж байвал зохих зүйлс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • zochin 2014/10/17
    manai nogoo negdsen vndesnii ajilgaand aywj bga tsergvvd zvgeer baigaa ted nar mini tusaad teegeed orood irehwiidee

    0 0 Хариу бичих
  • zochin 2014/10/17
    Biologiin zevseg Либерийн өвчтнүүдийг эмчилж байсан АНУ-ын Кент Брэнтли (Kent Brantly), Нэнси Райтбол (Nancy Writebol) гэх 2 эмч вирусын халдвар авсан тул Mapp Biopharmaceutical компаний бүтээсэн Zmapp нэртэй эсрэг бодисоор хийсэн коктейлийн туршилтын эмчилгээнд оржээ. Энэ 2 эмч эдгэрсэн ч, мөн ийм эмчилгээнд орсон Либерийн эмч Абрахам Борбор (Abraham Borbor) нас барсан байна. 

    0 1 Хариу бичих
  • sono 2014/10/05
    Dald bodlogo aprak opon uitgartai amidral ...gazar nutgiign awah dald yawuulga tom gurnii.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/09/03
    Shineer uwchin uuselgui yahaw dee. Humuusiin niit inergy, darj doosh hiisen, umhiirsun inergy bugd uwchin bolj gardag shuu dee, hamgiin ehleed hamgiin sul doroi tiw n inergiin huuliaraa urtuj baigaa bolohoos. Humuus IH medemhiireel, zewseg ch geh shig, dain mundahgui baihad te1 yum yriad YWAARAI TEGEED !

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/09/03
    биологийн зэвсэг

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/09/03
    биологийн зэвсгийн туршилт л биз. тэрнээс биш байгаль дээр шинээр өвчин үүсээд байдаг нь сонин?

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох