МЭДЭЭ НЭМЭХ  

Хэт хөлрөхөөс яаж хамгаалах вэ?

  • 4,599 уншсан
  • 1
  • 2014/09/05

Биеэс хөлс гарах нь биологийн хэвийн үзэгдэл бөгөөд организмыг хэт халахаас хамгаалж, дулаан  солилцоог зохицуулах гол арга юм. Хүн биеийн тамирын дасгал хийж байхдаа ихээр хөлрөх нь байх ёстой л зүйл. Харин ажил дээрээ ч юм уу бусад цагт хэт ихээр хөлс ялгаруулаад байвал асуудал үүснэ. Энэ процессийг гипергидроз гэх бөгөөд зарим нэг өвчний шинж тэмдэг байж болзошгүй тул эмчид хандах хэрэгтэй.

Гипергидрозыг хэрхэн эмчлэх вэ?

Өөрт тань мэдрэгдэж, бие болон сэтгэл санаанд чинь зовиуртай болоод ирвэл шууд тэмцэж эхлэх

Нэн тэргүүнд биедээ дезодорант авч явах, байнга усанд орох, хувцсаа сольж байх

Царсны ханд бүхий бүлээн усанд орох

Ер нь алга болон суганы хөлстэй тэмцэх их хэцүү. Байгаа ганц арга бол хөлс дарагч /антиперспирант/ бөгөөд түүнийг хэт ихээр хэрэглэх нь сөрөг нөлөөлөл ихтэй. Энэ шүршлэгт агуулагдах хөнгөн цагааны хлорт устөрөгч гэх химийн идэвхт бодис нь хөлстэй холилдон хатуурч булчирхайг зангируулдаг. Үүнээс улбаалсан таагүй өвчлөл үүсэж болзошгүйг анхаараарай.  

Зарим хүмүүс мэс заслын аргаар хэт хөлрөлтийг эмчлүүлдэг.

Сүүлийн үед хэт хөлрөлттэй тэмцэх энгийн бөгөөд үр дүнтэй арга гарч ирсэн нь ботулотоксин тариа юм. Ялангуяа олны танил, нэрд гарсан хүмүүс их хэрэглэж байна. Ботулотоксин нь хөлсний булчирхайд очих мэдрэлийн импульсийг түгжиж өгдөг аж. Ингэснээр хэт хөлрөлтийг 8 сар хүртэл хугацаагаар зогсоодог байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хэт хөлрөхөөс яаж хамгаалах вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • - 2015/03/21
    за энэ худлаа мэдээлэл байна шүү.

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох