Уран гулгалтын багийн төрөлд Канад түрүүллээ

Тэргэл

2018-02-12 15:56:00

alternative title

Сочи-гийн олимпийн үеэс нэмэгдсэн шинэ төрөл болох уран  гулгалтын багийн тэмцээн өнөөдөр дуусаж, медалиа гардууллаа. 

Тэмцээд нийт 11 улс өрсөлдсөн ба Канад улс тэргүүлж, дараагаар нь оросын тамирчид удаалж, АНУ-ын тамирчид гуравдугаар байранд орсон байна. 

Эмэгтэй ганцаарчилсан чөлөөт үзүүлбэрт Олимпийн Оросын багийн тамирчин Алина Загитова 158.08 оноотойгоор тэргүүлсэн бол, удаах байрыг АНУ-ын тамирчин Мирай Нагасугаас эзэлжээ.  Мирай Нагасу нь АНУ-ын уран гулгалтын түүхэнд олимпийн наадмын үеэр  анх удаа “triple axel” хийж чадсан хүн болоод байна. Өмнө нь “ triple axel”- ийг олимпийн наадмын үеэр Японы Мао Асада, Мидори Ито нар хийж байсан юм.

Мөн АНУ-ын тамирчин Эшли Вагнер өөрийн твиттер хуудсандаа  Олимпийн оросын тамирчин Алина Загитоваг  “үзүүлбэрийн эхний хагаст дорвитой юм хийлгүй цагаа өнгөрөөж, сүүлийн хагаст тасралтгүй үсрэлт хийлээ. Мэдээж тэмцээн гэдгийг ойлгож байгаа ч энэ бол  үзүүлбэр биш, түүнийг ямар системээр ажилладаг болохыг мэдэхгүй ч зөвхөн үсэрч чаддаг байх нь уран гулгалт биш”  гэж бичжээ.

 Тэмцээний нийлбэр дүн

  1. Канад-73 /Алтан медаль/
  2. Олимпын оросын тамирчид -66 /Мөнгөн медаль/
  3. АНУ-62/Хүрэл медаль/
  4. Итали-56
  5. Япон-50
  6. Хятад-18
  7. Герман-16
  8. Израиль-13
  9. Франц-13

Эх сурвалж: Russia today, ВBC

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

  2018-08-27