МЭДЭЭ НЭМЭХ  

Саудын Арабт бүсгүйчүүд хэрхэн амьдарч байна вэ?

  • 15,655 уншсан
  • 18
  • 2014/01/28

Саудын Арабын эмэгтэйчүүд гэхээр л нэг их дарлагдсан хөөрхийлөлтэй амьтдын дүрх төрх санаанд бууж байна уу? Үнэхээр ч хүний эрхийн төлөө тэмцэгчдийн байр сууринаас хандвал хэцүү зүйл их бий. 2009 оны мэдээгээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгийн их зөрчдөг 134 орны 130-д нь Саудын Араб орж байжээ.

Үнэн хэрэг дээрээ тэндэхийн эмэгтэйчүүдийн амьдрал тийм ч аймаар биш бөгөөд олон бүсгүйчүүдэд тааламжтай байдаг гэнэ. Саудын Арабын эмэгтэйчүүд, европын орнуудын хүүхдүүд хоёрын байр суурь зарим талаар төстэй гэхэд болно. Тэнд эмэгтэйчүүд сонгох, сонгогдох эрхгүй, ганцаараа жуулчлахад нэн төвөгтэй, нөхөр буюу ойр төрлийн эрэгтэй хүний  зөвшөөрөлгүйгээр хилийн чандад ажиллах суралцах боломжгүй боловч амьдралын бусад олон асуудал дээр амар хялбар зүйл их ажээ. Жишээ нь, бүсгүйчүүд машин барьж болохгүй. Энэ бол эм хүний хийх ажил бишээр үл барам бүсгүйчүүд машин унаад эхэлбэл 10 жилийн дараа онгон охид гэж байхаа болино хэмээн баталдаг хүмүүс бий. Хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг шейх Салех Лохайден хүртэл эмэгтэйчүүд жолооны ард сууснаас болж гажигтай хүүхэд төрүүлдэг гэж үздэг байна.

Харин эрчүүд эхнэр, охиддоо жолооч олж өгөх буюу таксигаар хангах ёстой аж. Мэдээж энэ нь мөнгө их шаардсан хэрэг тул сүүлийн үед эмэгтэйчүүдээр жолоо бариулахыг эрчүүд өөрсдөө хаан эзнээсээ шаардах болжээ. Таксины хувьд хөгийн зүйл их гардаг байна. Эмэгтэйчүүд бусад эр хүйстэнтэй харьцах ёсгүй, гэтэл таксигаар явах хэрэг гараад байдаг. Яах вэ?  2010 онд Эзэн хааны хуулийн зөвлөх нэг солиотой журам гаргажээ. Эмэгтэй таксины жолоочид мээмээ хөхүүлж элгэн садан бололцсоныхоо дараа санаа амар үйлчлүүлэх ёстой гэнэ. Сүүлийн үед нэг нааштай зүйл гарсан нь эмэгтэйчүүдийг дугуй унаж болохыг /зөвхөн парк дотор/ зөвшөөрсөн байна.

Саудын Арабт ажил хийдэг бүсгүй хүн цөөхөн. Гаднын эр хүйстэнтэй харьцаж болох бүх ажил мэргэжил тэдэнд хаалттай. Театр, кино ч мөн адил тул, дэлгүүрээр хэсэх л тэдний ганц зугаа нь ажээ. Эрт нөхөрт гардаг тул олигтой боловсрол эзэмшээгүй, сурсан зүйл ч үгүй, юу ч мэдэхгүй амьтад болж хоцордог байна. Иймээс Саудын Арабын эрчүүд гадаадын бүсгүйчүүдтэй хамт байхыг илүүд үздэг болжээ, ядаж л ярих юм олдоно шүү дээ.

Хамгийн таагүй хязгаарлалт бол хувцас хунарын асуудал. Эмэгтэйчүүд хар нөмрөг хөдрөх ёстой бөгөөд үүнийгээ “борооны цув” гэж шоглон нэрлэдэг байна. Ямар ч тохиолдолд толгой нүцгэн явж болохгүй. Заавал ингэх албагүй ч олон эмэгтэйчүүд зөвхөн нүдээ ил гарган нүүрээ битүүлдэг. Заншил тийм учраас л тэр. Гэхдээ орчин үед хүсвэл ингэж явж болно:

Хувцас хунараас болж галзуу солиотой гэмээр зүйл их гардаг гэнэ. 2002 онд Мекке хотын охидын сургууль шатаж 15 сурагч нас баржээ. Гэхдээ эдгээр охидыг гал дундаас амь дүйн гарч ирэхэд нь “хагас дутуу хувцасласан” гэдэг шалтгаанаар буцаан хөөж байсан учраас л амиа алдсан гэдэг. 2010 онд Абдалла хаан галынханд “ Зохих ёсоор хувцаслаагүй” бүсгүйчүүдийг аварч байхыг зөвшөөрсөн  зарлиг буулгажээ.

Ер нь бүх Саудын Араб эр, эм гэсэн 2 хэсэгт хуваагдана. Эмэгтэйчүүдийн талыг “ гэр бүлийн” гэж аятайхнаар нэрлэсэн байдаг бөгөөд харьцангуй том, тохилог байна. Ресторанд орох хаалга, үйлчилгээний танхим, ширээ сандал, касс хүртэл тусгаарлагдсан байдаг ажээ.

Олон дэлгүүрт эмэгтэйчүүдийг гаднын эрчүүдийн нүднээс хамгаалсан тусгай хаалга, хашлага  байдаг.

Мөн олон парк, супер маркет, зочид буудлууд зөвхөн эмэгтэйчүүд буюу гэр бүлд үйлчилж эрэгтэйчүүдийг оруулдаггүй байна.

Сургуульд охид  хөвгүүдийг “ халз мөргөлдөхөөс” сэргийлж хичээлийн цагийг нь зөрүүлдэг. Нийтийн тээвэр, онгоцонд хүртэл хатуу хуваарьт суудалтай. Хэрэв үл таних эрэгтэй эмэгтэй 2 хамт суухаар таарвал эмэгтэйг нь биш, эрэгтэйг нь босгож өөр газар суулгадаг. Ингэхлээр эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ бараг илүү хязгаарлагдмал байдалтай байгаа биз?

Үнэхээр ганц бие эр хүн Саудын Арабт амьдрахад хэцүү. Орж гарах газрын тоо хэмжээ, хязгаартай. Орон сууц олж авах бүр хэцүү.  Ганц бие эрээс бүгд болгоомжилно.

Тэгвэл залуучууд нь яаж хоорондоо танилцдаг юм бэ гэж гайхаж байгаа байх. Хуучны янзаар төрөл төрөгсдөөрөө, эгч дүү нараараа дамжуулж, эсвэл утсаар танилцдаг. Саудад «Who Is There?» гэдэг сүлжээ өргөн тархжээ. Гэхдээ эхлээд тийм ч амар байсангүй. 2007 онд Facebookээр нэг залуутай танилцсаны төлөө эцэг нь охиноо егүүтгэсэн хэрэг гарсан гэдэг. Хуучныг баримтлагчид Facebook-ийг хориглохыг засгийн газраас шаардаж байлаа.

Саудын эмэгтэйчүүдийн хувьд ураг төрлийн биш эрчүүдтэй харьцах нь маш том нүгэлд тооцогдоно. 2009 онд 2 залуу бүсгүйг эр хүнтэй ярилцсан гэж ах нар нь буудан хороожээ. 23 настай нөхөрт гараагүй нэг бүсгүй хүчирхийлэлд өртөж улмаар жирэмсэлсэн бөгөөд “ нүгэл үйлдсэний учир” нэг  жил шоронд хоригдож, 100 ташуурдуулах ял авчээ. Гэвч ийм зүйл улам бүр багассаар байгааг хэлэхгүй өнгөрч бас болохгүй.

Яасан шившигтэй юм бэ? Нүцгэн хүүхний дүрс байна!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Саудын Арабт бүсгүйчүүд хэрхэн амьдарч байна вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

18 Сэтгэгдэл


  • Мгл 2015/06/09
    За аятайхан ч юу юм, хэцүү л газар шүү дээ, хуучны уламжлалаа хатуу барьдаг, хамгийн их шашинлаг улс шүү дээ,

    0 0 Хариу бичих
  • wonder 2014/12/18
    ta nart shuumjlex erx bxguishd.oorsdoo bolj bvl boloo.iim degtei bsnaar onoodor ondor tuvshind xursen bayan bna.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/06/09
      chi tiishee zailaach

  • bold 2014/11/16
    tsus mash tsewer, emegteichuudee mash sain hamgaaldag ym bn. ems buzartwal uls oron muhnu

    5 2 Хариу бичих
  • mongol 2014/11/16
    Tend buh yum bii shoniin klub yanhan geed zovhon laliin shashintan oroh horiotoi busad hund bugd neelttei ih ah duuseg uls

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/16
    Мөнгө олох хамгийн амархан арга гэнээ. зөвхөн интэрнэт байхад л хангалттай. Facebook ухаж байх хоорондоо л амжуулчихна. Туршаад үзээрэй залуусаа http://monthlyyouth.com/?ref=652825 Энэ линкээр ороод бүртгүүл. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300 аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: нээсэн хаягаараа 30 хоногын туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана.

    0 0 Хариу бичих
  • mongolia 2014/09/04
    unen.unen.yaj arabt torchihooogui yum.yaduu ch gesen mongol min yamar saihan geech.iim huvtsas omsoj bsanaas uhsen deer.haluun oron biz dee.yadaj bhad.nad shig duraaraa hun.yaj mongold torson yum.az bolohod.Thank God

    2 0 Хариу бичих
  • xxxooo 2014/09/01
    ymar geechiin lalariin oron be aytaihan shorond bsan n deer ym bishvv

    3 2 Хариу бичих
  • zochin 2014/08/31
    Night club hurtel bdaggui shd. Oorsdoo ta nar hetsuu bdagguinmuu geheer surtsaan gene. Aimshigtai hirnee bas ih deg juram humuujil saitai humus shv de

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/31
    монгол шиг охидоо хүмүүжүүлж дийлэхгүй, гудамж, саун, шөнийн цэнгээний клубууд нь янханаар дүүрсан газарт яг ийм л дүрэм журам байвал таарна. үхсний ардчлал вэ? эцсийн эцэст манайх шиг ард түмэнд ийм л хатуу дүрэм журам хэрэгтэй байх

    26 6 Хариу бичих
    • banana 2014/11/16
      neg talaaraa zuw. zarim zuil deer hatuu huuli, juramtai bh ystoi. ohid nuhurtuu ongon ochdog bh ystoi. taarsan hytadtai suudaggvi baigaasai

    • Banana 2014/09/01
      Haha. Bas Xoid Solongos ch bolox yum bndaaa. Sots.. ioroo baigaa bizdeee

    • Зочин 2014/09/01
      Арабд очиж амьдар. уурлаж бухимдахгүй амар. чамд тохирно

  • Зочин 2014/08/31
    daraachinha nasand iim hotodch torchih ym biluu hen medlee

    0 0 Хариу бичих
  • muslim- 2014/06/05
    ene buruu oilgolt bn aa laliin shashin tai emegtei hun uuriin hohroosn busad hund vs ee bie uzuulj baaohgui bekbolat shi kazak hun bish kazak hun hezeesh iim zuil helehgui uur hun kazak huni neriih ashiglasan bn aa

    3 0 Хариу бичих
  • irgen 2014/03/18
    Mongol oron mandtygai

    4 0 Хариу бичих
  • бекболот 2014/01/30
    lлалийн шашинтангууд лаларийн тэнэг юм байдаг юм байна штэ одоо ойлголоо

    1 2 Хариу бичих
  • Зочин 2014/01/28
    yaj arabt torchihoogui yum. ene laliin orond toroogui n az yum daa

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох