МЭДЭЭ НЭМЭХ  

Гаальчдын илрүүлсэн санаанд оромгүй зөрчлүүд

  • 37,915 уншсан
  • 9
  • 2014/01/28

Гаальд хураалгаж байсан зүйлсүүдийн дотроос хамгийн хачирхалтайг нь 2007 онд Станстед нисэх буудалд илрүүлсэн гэнэ. Энэ нь чанамал жимсний саванд хийсэн хүний 10 ширхэг нүд байжээ.


Гаалийн ажилтнууд нэг удаа Ковентри нисэх буудалд Фредди Крюгер маягийн хумс болсон хачин янзын хос бээлийг хураасан гэдэг.


Мюнхений нисэх буудалд гаалийн ажилтнууд 2 итали эмэгтэйн ачаанаас хүний толгой болон араг яс илрүүлж ихэд цочирдсон гэнэ. Эмэгтэйчүүд Бразилд нас барсан хамаатныхаа хүсэлтээр цогцсыг нь Италид оршуулахаар авч яваа гэж өчжээ. Зохих бичиг баримтыг нь шалгуулсны дараа бүсгүйчүүд аялалаа үргэлжлүүлсэн байна.


Гарвардын их сургууль төгссөн Африкийн нэгэн орны ханхүү Хитроу буудалд сонгинын булцуу дотор нуусан 163 000 евроны үнэтэй кокаиныг нууцаар авч гарах гэж оролдоод баригджээ.


2012 онд мөнгө угаахтай ид тэмцэж байсан үед немцийн гаальчид жигнэмэг дотор нуусан их хэмжээний мөнгийг илрүүлжээ. Дэвсгэрт болгоныг кремтэй шагшуурган дотор нямбайлан хийсэн байв.


Коринфийн орчим, Грекийн хууль бус наймаачдаас нэг удаа эртний баримлуудыг хурааж авч байсан гэнэ. Эдгээр ер бусын олдворууд нь манай эриний өмнөх 6-р зуунд хамаарна гэж эрдэмтэд үзжээ.


Гатвик нисэх буудалд гаалийн ажилтнууд хатаасан төөлүүр хорхойнуудыг илрүүлсэн байна. Гялгар уутанд хийж шуудайлсан хэдэн арван мянган шавжнуудыг Африкийн баруун хэсэгт орших Буркин-Фасогоос ирсэн 22 настай залуугийн ачаанаас олжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Гаальчдын илрүүлсэн санаанд оромгүй зөрчлүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • Зочин 2014/11/22
    Super ymaaaaaa :))))

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/22
    Hataasan tuuluur horhoi yadiin bol? Bas horiotoi ed yum bh daa?

    0 1 Хариу бичих
  • hmmmm 2014/11/22
    bataarjn yas oldson gj garku ymaa. yern yaj avch garsan bnaa

    0 0 Хариу бичих
    • gm 2014/11/22
      Hyatadiin hileer bagonoor huvtssan dotor nuuj avch garsan gjiilee

  • Зочин 2014/11/22
    Saaral nudtei hun bdiishdee mddegumu

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/22
    Nud hudlaa

    0 0 Хариу бичих
  • aaaa 2014/11/22
    nud ni law hudlaa saaral nudtei hun baihuu?

    1 0 Хариу бичих
  • Hulan- 2014/11/22
    Ene jinhene nud yum bhdaa yahjissin bol

    2 0 Хариу бичих
  • osohoo 2014/11/22
    dandaa niseh buudal dr barigdasan bna shde ted nar uneheer t1 garuud ym a

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох