Залуучуудад 50 хүртэлх хувийн хөнгөлттэй үйлчлэх фитнесс клубүүд

Тэргэл

2018-03-09 13:28:00

alternative title

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” ТББ-тай хамтран өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.

Уг санамж бичгийн хүрээнд нийслэлийн өсвөр үе, залуучууд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” ТББ-ын гишүүн  22 клубт Даваа-Баасан гарагуудад 10:00-17:00 цагуудын хооронд буюу ачаалал багатай үед  50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болсон талаар мэдээлэл хийлээ. 

"Монголын бодибилдинг, Фитнесийн холбоо"-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар: "Монголын бодибилдинг, Фитнесийн холбоо"-ны 22 гишүүн клубүүд нэрсээ өгсөн байгаа. Залуучууд эдгээр газруудад өдрийн цагаар 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо. Бид хөнгөлөлттэй үйлчлэх фитнесс клубууддээ таних тэмдэг байршуулна. Эдгээр газруудад Даваа-Баасан гарагуудад 10:00-17:00 цагийн хооронд үндсэн үнээс 50 хувиар хөнгөлүүлэн үйлчлүүлэх боломж бүрдэж байна." гэлээ. 

Дашрамд дуулгахад, Залуучуудын хөгжлийг дэмжих үйл хэрэгт үр бүтээлтэй оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд залуучуудыг хөгжүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад 1-5 одтой “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллагыг алдаршуулах самбар”-ыг байршуулахаар төлөвлөж байгаа аж. 

Тодруулбал, 10 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа байгууллагад нэг од, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаа байгууллагад таван од байршуулж, олон нийтэд сурталчлан таниулах ажээ. 

Дараах фитнессүүд залуучуудад 50 хүртэлх хувийн хөнгөлттэй үйлчилнэ

  • Хуваалцах:

Сэтгэгдэл