МЭДЭЭ НЭМЭХ  

Могой-хүү 41 хоногт нэг удаа гуужиж арьсаа сольдог ажээ

  • 6,939 уншсан
  • 0
  • 2014/09/27

 

Ари Вибово гэх индонез хүү ховор тохиолдох удамшлын гаралтай эритродерм өвчнөөр шаналж байна. Энэ азгүй жаал 41 хоногт нэг удаа гууждаг тул «могой-хүү» нэр авчээ. Аймшигт өвчний улмаас арьс нь байнга хуурайшин, гуужиж, том томоороо ховхорч унадаг гэнэ.

16 настай Ари цаг тутамд биеэ усаар шүршиж, 3 цаг тутамд чийгшүүлэгч лосьон хэрэглэж байхгүй бол хэт хуурайшсан арьс амь насанд нь аюул учруулах гэнэ.

Энэ хүү амьд явахыг эрмэлзэж, өдөр бүр бүх биеийг нь цоргин өвтгөх өвчинтэй тэмцэлдэн байна. Бас нэг асуудал гарч ирсэн нь: баруун нүд нь юм харахыг больж байгаа гэнэ. Хүүг хальт харвал айхтар түлэгдэж гэмтсэн мэт харагддаг ажээ. 

«Хүү арьсаа тогтмол чийглэж байхгүй бол, арьс нь хатуурч хөдөлж, ярьж ч чадахаа болих юм байна» гэж зурагчин Нурколи Ахари Лубис The Daily Mail сэтгүүлийн редакцид мэдээлжээ.

Хэдийгээр ийм бэрх амьдралтай ч Ари тосгондоо хэвийн амьдралаар амьдрахыг хичээж байна. Нутгийн мухар сүсэгтнүүд түүнийг бараг л амилсан чөтгөр лугаа үздэг байжээ. Хүн-гүрвэлийн эрлийз түүнтэй ойртон нөхөрлөвөл үхнэ гэсэн цуурхал ч таржээ. 

«Одоо Ари бусад хүүхдүүдийн нэгэн адил тоглож, суралцаж байгаа. Гурилтай шөлөнд тун дуртай юм байна билээ. Тэр удаан хугацааны туршид бусдын доромжлол, доог тохууны бай болж явсан. Эцсийн эцэст одоо л түүнд дасацгааж, байгаагаар нь хүлээн авч сурч байх шиг байна.» хэмээн зурагчин өгүүлсэн гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Могой-хүү 41 хоногт нэг удаа гуужиж арьсаа сольдог ажээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох