МЭДЭЭ НЭМЭХ  

Гадаадад явж байхдаа хийж болохгүй дохио зангаанууд

  • 24,381 уншсан
  • 7
  • 2014/01/28

Хэрэв та хэлийг нь сайн мэдэхгүй улс орноор аялах гэж байгаа бол дохио зангаа мэдээж хэрэг болж л таарна. Харин нэг оронд байнга хэрэглэгддэг жирийн  дохио зангаа нөгөө оронд огт хэрэглэгддэггүй, тэр ч байтугай таныг бүдүүлэг, соёлгүй мэт харагдуулж болохыг анхаараарай.

 

Эрхий хуруугаа гозойлгох: Зөвшөөрөх, санаа нийлэх , сайшаах утга бүхий энэ дохиог авто зам дээр машин барихад бас хэрэглэдэг. Харин Тайландад буруутгасан утгатай дохио юм байна. Хэлээ гаргахтай  адил, хүүхдүүд голдуу хэрэглэдэг дохио боловч та хийгээгүй нь дээр шүү. Иранд дунд хуруугаа гаргахтай утга нэг, доромжилсон үйлдэл болох юм байна.


Хоёр хуруугаа гозойлгох “ Ялалт “ дохио: Дунд ,долоовор хуруугаар V үсэг дүрсэлдэг “Виктория “ дохио дэлхийн олон оронд ялалт,энх тайвны билэгдэл болдог. Ингэхдээ гарын алгыг өөр хүн рүү хандуулбал, Их Британи, Ирланд, Австралид “ тонил!” гэсэн доромжилсон утгатай болох юм байна.


Гарын алга “ Мунца “: “Боль!, Зогс!” гэсэн утгатай гарын алгаар дохих хөдөлгөөн Грект шал өөр агуулгатай болдог гэнэ. Тэнд энэ дохиог “мунца” гэж нэрлэдэг бөгөөд ярилцагч этгээддээ маш их дургүй хүрч, хөөж явуулахдаа хэрэглэдэг юм байна. Византийн үед гэмт этгээдүүдийг шившиглэхийн тулд нүүрэнд нь хөө тортог түрхдэг байсан заншлаас үүдэлтэй ажээ.


Долоовор хуруугаар дуудах дохио: “ Нааш ир!” гэсэн утгатай энэ дохиог Азийн орнуудад хэрэглэж хэрхэвч болохгүй. Филиппинд зөвхөн нохойг л ингэж дууддаг бөгөөд хүнд хэрэглэвэл маш том доромжлол болж та баривчлагдахад хүрнэ.


Толгой илэх: Голдуу хүүхдийн толгойг илж энхрийлж, элэгсэг байгаагаа илэрхийлдэг. Харин буддийн шашинд зулай нь хүний биеийн амин чухал хэсэг, сүнс байрладаг газар гэж үздэг. Иймд толгойд хүрэх нь хүүхдийн ч, насанд хүрэгсдийн ч биед маш зэрлэгээр халдаж буй хэрэг болно. Буддийн шашинт орнуудад энэ үйлдлийг хийхгүй байсан нь дээр.


“Ok” дохио: Эрхий долоовор хурууг дугуйруулж “ Зүйтэй!”, “ Бүгд хэвийн” гэсэн утга илэрхийлдэг бол Францад энэ нь “Юу ч биш”, “Хэрэггүй амьтан” гэх мэт утгатай гэнэ. Грек, Туркэд бол бүр бүдүүлэг, хүний биеийн нүх сүвийг орлож, гомосексуалист гэсэн утгатай болдог байна. Ойрх Дорнотын зарим орнуудад, жишээ нь Кувейтэд “ Oк” нь муу ёр гэсэн утгатай ажээ.


Салаавч: Энэ нь тэр болгон муу муухай утгатай байдаггүй бөгөөд үл зөвшөөрөх, татгалзах утгаар их хэрэглэгддэг гэнэ.  Бразилид амжилт хүсэх, муу зүйлээс хамгаалах гэгээлэг гэсэн  утгатай. Харин Туркэд дунд хуруу гаргахтай адил бүдүүлэг, түрэмгий утга агуулдаг юм байна.


Зүүн гарын хэрэглээ: Дэлхийн олон орны хүмүүс аль гараараа хүнд юм өгч байгаагаа огт тоодоггүй. Гэвч Энэтхэг, Шри-Ланка, Африк, Дундад Азид зүүн гарыг жорлонд бөгс арчдаг  “бохир” гар гэж үздэг. Солгой хүн ч байсан баруун гараараа хоолоо идэх ёстой гэнэ. Хүнд юм өгөх, гар барих зэрэг ч энд хамаарна. Японд 2 гараараа хүнд юм өгдөг бөгөөд нэг гараараа өгвөл үл тоомсорлосны шинж гэнэ.


Хуруугаа солбих: Барууны олон оронд хүмүүс хуруугаа солбиж амжилт хүсч, эсвэл хэл амнаас хамгаалахыг билэгддэг. Вьетнамд хүн рүү харж байгаад энэ дохиог хийвэл маш их доромжилсон хэрэг болно. Солбисон хуруу нь эм бэлэг эрхтнийг төлөөлдөг гэж үздэг гэнэ.


“ Ямаа” дохио: “Ямаа”, “Эвэр” гэх мэт олон янзын нэртэй энэ дохиог хөгжимчид ба тэдний шүтэн бишрэгчид их хэрэглэдэг. Харин энэ дохиог Италид, тэр тусмаа эрэгтэй хүнд үзүүлж огт болохгүй. Эхнэрийг нь өөрт нь үнэнч биш гэж нотолж  байгаа тэмдэг гэнэ.


Дунд хуруу гаргах: Энэ бол дэлхийд хамгийн их тархсан, хамгийн бүдүүлэг дохио болно. Мөн хамгийн эртний улбаатай нь ч байж болох. Үүнийг эртний грекчүүд, ромчууд хэрэглэж байсан ба одоо сармагчингууд  бас хэрэглэдэг гэнэ. Дунд хуруу гаргаснаар хүнд эр бэлэг эрхтэн үзүүлж байна гэсэн үг. Мөн хүний гуйлтанд бүдүүлгээр татгалзаж байгаагийн илэрхийлэл. Харин Азийн орнуудад юм заахдаа зарим тохиолдолд дунд хуруу хэрэглэдэг ажээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Гадаадад явж байхдаа хийж болохгүй дохио зангаанууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • Зочин 2015/10/25
    Дунд хуруу гозойлгохыг монголчууд саяхнаас, өөрөөр хэлбэл америк кино үздэг болсон үеэс л бүдүүлэг муухай зүйл гэж үзэх болсон. 90 оноос өмнө энийг мэддэг хүн нэг ч байгаагүй юм шүү. Харин салаавчийг соц үед ч цээрлэдэг байсан.

    0 0 Хариу бичих
  • datmo 2015/06/23
    Bi turk surguulid surdag tegeed sanamsargvi [ok] iig gargasan chin zaginuulsan iim utgatai baisan yum bn

    0 0 Хариу бичих
  • xaliun 2014/11/23
    Salaadch dund xuruu chini buduuleg xereg yax gej ene xoyriin zurgiig tabisan ym. Zabaan ym xn

    0 3 Хариу бичих
  • Зочин 2014/08/16

    1 0 Хариу бичих
  • PainEO 2014/08/16
    Яг үнэн үнэн юмнууд байна GooDLuck : VIVA

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/01/31
    Heregtei yum bn

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/01/28
    hn

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох