Манай тамирчид дэлхийн чансааг тэргүүллээ

Н.Марал

2018-03-09 16:18:00

alternative title

Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо нь Красноярскийн “Алтан Гранпри”, Африкийн АШТ,  Шведэд болсон “Клиппан Опен” олон улсын тэмцээнүүдийг харгалзан үзэж эрэгтэй, эмэгтэй бөхчүүдийн дэлхийн чансааг гаргажээ. Манай улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй долоо, эмэгтэй найман бөх багтсанаас тав нь дэлхийн чансааг тэргүүлж байна. Үүнээс Дэлхийн аварга, Азийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон маань 22 оноотойгоор 62 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүллээ.

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Цэвээнсүрэнгийн Цогбадрах 32, 74 кг-д Ганзоригийн Мандахнаран 32, 92 кг-д Лувсандоржийн Төртогтох 27, 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо 35 оноотой жингийнхээ чансааг тэргүүлсэн бол 86 кг-д “Бишкек-2018” Азийн АШТ-д мөнгөн медаль хүртсэн ОУХМ Оргодолын Үйтүмэн 22 оноотой гуравдугаар байр, 79 кг-д Азийн АШТ-д хүрэл медаль хүртсэн Ганболдын Төрболд 20 оноотой тавдугаар байрт бичигджээ.

Тамирчдын нэр Жин Оноо
1 Нацагсүрэнгийн Золбоо /ОУХМ/ 125 кг 35
2 Цэвээнсүрэнгийн Цогбадрах 57 кг  32
3 Ганзоригийн Мандахнаран 74 кг 32
4 Лувсандоржийн Төртогтох 92 кг 27
5 Оргодолын Үйтүмэн /ОУХМ/ 86кг  22
6

Ганболдын Төрболд

79кг 20

 

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд энэ жилийн Азийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон 22 оноотой дэлхийн чансааг тэргүүлж байна. Түүнээс гадна 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл 20 оноотой тав, 53 кг-д Э.Сумъяа 20 оноотой хоёр, 55 кг-д Э.Даваачимэг 17 оноотой гурав, 57 кг-д А.Батцэцэг 18 оноотой дөрөв, 59 кг-д Б.Шоовдор 18 оноотой дөрөв, 68 кг-д Ш.Түмэнцэцэг 19 оноотой гурав, 72 кг-д О.Насанбурмаа 16 оноотой дэлхийн чансааны гуравдугаар байрт бичигджээ.

Эмэгтэйчүүдийн 10 жингийн зургаад нь БНХАУ-ын бөхчүүд тэргүүлсэн байна. Үлдсэн дөрвөн жинд П.Орхоноос гадна Японы Саки Игараши, БНАСАУ-ын Пак Ён Ми, Финландын Петра Олли нар чансааг өнгөлжээ.
Эрэгтэйчүүдийн чансааг гаргахдаа Красноярскийн “Алтан Гранпри”, Азийн АШТ болон Африкийн АШТ-ийг оролцуулсан байна. Харин эмэгтэйчүүдийн чансааг насанд хүрэгчдийн Азийн АШТ болон Шведэд болсон “Клиппан Опен” эмэгтэйчүүдийн ОУТ-ийг харгалзан гаргажээ.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл