6 настнуудад зориулсан харандаа зөв барих ДАСГАЛ

Гэрэл

2018-03-13 09:37:00

alternative title

Хүүхэд бүр зурах дуртай байдаг. Зургаар дамжин хүүхдийн сэтгэхүй хөгждөг. Бага насны хүүхдийн хувьд орон зай, өнгө дүрсний сэтгэлгээ хөгжөөгүй байдгаас аливаа юмсыг дууриалган зурна гэдэг түүний хувьд бэрх ажил байдаг. Тэгээд ч хүүхэд адил зурж чадаагүйгээсээ болон өөрийгөө голох, өөртөө үл итгэх, зурах сонирхолгүй болох гэх мэт олон асуудлууд үүсдэг. Тэгвэл энэ асуудлыг шийдэх эхний алхам нь харандаа зөв барьж сурах юм. 

Хүүхэд харандаагаа буруу барьж, хэт удаан бичиж, зурснаас хуруу муруй болох, зурах сонирхолгүй болох эрсдэлтэй тул анхнаас зөв зааж сургаарай. Харандаагаа буруу барих бүрт нь тэвчээртэйгээр буцаан зөв барьж сурахад туслах хэрэгтэй. Хэрэв буруу бариад сурчихвал буцаан зөв бариулж сургах хэцүү байх болно.

Ингээд хүүхдийн тань гарыг зүгшрүүлэхэд туслах харандаа зөв барих дасгалыг хүргэж байна.  

 

Эх сурвалж: Network.mn 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл