МЭДЭЭ НЭМЭХ  

Хүмүүст амьдаараа идүүлдэг 10 амьтан

  • 19,905 уншсан
  • 4
  • 2014/10/04

Зарим улс оронд дээд зэргийн тансагт тооцогддог хоол нь бидний ширээн дээрээ харж дассанаас шал өөр. Гэхдээ л бидний иддэг хоол зарим талаар арай л хүнлэг, энэрэнгүй юм шиг. Яагаад? Доорх мэдээг уншаад үзээрэй.

Наймаалж

Солонгост энэ хоолыг «саннакчи» гэдэг. Энэ нь кунжутын тосоор амталсан амьд наймаалж юм. Яг хооллохын өмнө хэдэн хэсэг болгон хуваагаад арваганан хөдөлж буй тэмтрүүлүүдийг шууд иднэ. Наймаалжны хөлийн булчин хэсэг хугацаанд агшиж сунах чадвартай байдаг тул идэж байхдаа амь тэмцэн “тийчлэх” амьтан буй соруулаараа хэл, тагнайд наалдах, амьсгалын замыг бөглөхөөс болгоомжлох хэрэгтэй байдаг аж. Ийм хоолноос болж хүн хахаж үхэх тохиолдол гардаг байна.


Мэлхий

Хятад, Япон, Вьетнамд амьд мэлхийгээр хийсэн хоол өргөн тархжээ. Турьхан япон бүсгүй энэ хоолыг хэрхэн сурмагаар “цааш харуулж” байгаа бичлэгийг үзэж болно. Гэхдээ хоолны цагаар бол хэрэггүй шүү, хоол идэх дур хүсэл чинь үгүй болох магадлалтай. Мэлхийний арьсыг хуулж, гэдэс дотрыг нь аваад, зүсэж хачирлан өгнө. Хоолны гол “хужир” нь амьд толгой гэнэ. Зарим үед хачир болгож цохилсоор байгаа зүрхийг нь тавьдаг байна.


Тэмээн аалз

Гаж хоолонд дуртай хүмүүс бухын засаа, бугын чив зэргээр хэнийг ч гайхашруулж чадахаа больжээ. Гэвч Британы иргэн Луис Коулын зуршил элдвийг үзсэн хэн бугайг ч цочролд оруулам гэнэ. Коул амьд аалз, хилэнцэт хорхой зооглох тун дуртай аж. Эдгээр бөөлжис хүрэм бичлэгүүдийг  youtube.com.-оос үзээрэй. Гэхдээ хэрэггүй л гэж зөвлөх байна.


Сарьсан багваахай

Дахиад л Ази, дахиад л харгис хэрцгий гэмээр өвөрмөгц хоол. Далавчит хөлтнүүд бол Азийн гал тогоонд өндөр үнэлэгддэг амттан. Индонез, Сингапур, Таиланд, Вьетнам болон Ази-Номхон далайн бүс нутгаар эдгээр амьтдыг чанаж, шарж, давслан дарж иддэг байна. Гэхдээ Гуам арал дээр эдгээр амьтдыг амьдаар нь иддэг гэнэ. Тэднийг барьж аваад угааж цэвэрлэсний дараа (ашгүй дээ, эдгээр амьтад ихэнх цагт толгойгоо уруу харуулан унжиж байдаг тул бие нь ялгадсаар хучигдсан байдаг!) үс ноос далавчтай чигээр нь буцалсан устай хувинд хийж орхино. Гэхдээ ширээнд тавих үед тэд амьд байх ёстой аж. Дараа нь төрөл бүрийн ногоотой хольж  наргил модны сүүгээр даруулан иддэг байна.


Могой

Амьд могой дэлхийн олон оронд тансаг хоолонд тооцогддог. Ялангуяа энэтхэгчүүд ийм хоолонд туйлын дуртай гэнэ. Тэдний дундаас Орисс мужийн фермер Сутари Наяк амьд могойд гойд дурладгаараа зард гарчээ.


Өт, авгалдай

Касу марцу бол Италийн Сардини арлын нэрийн хуудас болсон зоог юм. Энэ нь амьд өт язганасан хонины сүүний бяслаг юм байна. Өвөрмөгц “хольцынхоо” ачаар бяслаг маш зөөлөн, амтлаг болдог аж. Гадаадынхан амьд хачраас нь салгаж байж идэхийг эрхэмлэдэг ч, нутгийнхан өт болгоныг таалан тамшаалж хүртдэг гэнэ.


Шоргоолж

Та учиргүй сэжигч нэгэн биш байгаад, Дани улсаар аялах завшаан тохиолдвол нийслэлд байх Noma ресторанаар ороод үзээрэй. Тэнд хөргөсөн (удаахан шиг мөлхүүлэхийн тулд) шоргоолжнуудыг салатны навчин дээр тавьж өгдөг өвөрмөгц зоог байдаг гэнэ. Бас хөөрхөн үнэтэй, порц нь 300 доллар. Идэж үзсэн хүмүүсийн яриагаар шоргоолж нь имбирь, кориандр, эсвэл нимбэгэрхүү амттай гэнэ.


Сам хорхой

Японы «одори эби» буюу («Бужиглэж буй сам хорхой»), Хятадын «Согтуу сам хорхойнууд» хоёр ямар ялгаатай юм бол? Хоёулаа л сам хорхойг амьдаар нь зооглодог. Гэхдээ Японд зулзаган хорхойг арай үхүүлэхгүйгээр зөөлөн гал дээр хагас болгоод сакед дүрж иддэг гэнэ. Харин Хятадад нас гүйцсэн хорхойг халуун байцзю буюу Хятадын догшин хар архиар даруулж иддэг аж. Алийг нь ч идсэн та тун анхааралтай байх хэрэгтэй. Эс тэгвээс гавшгай шалмаг хорхойнууд мөч савраараа “эсэргүүцэл үзүүлэх” буюу таваг дотроос чинь зугтан гарахаар санаархаж байж мэднэ. Бас сайн зажилж байж залгихгүй бол ходоодонд орсон хойноо ч хөдлөөд байдаг “ярвигтай” хоол аж.


Жоом

АНУ-д янз бүрийн хоолыг хурдан идэх тэмцээн болдгийг та нар харсан байх. Зарим тэмцээн нь ой гутмаас гадна хүний амь насанд аюултай байдаг аж. 32 настай Эдвард Арчболд ийм тэмцээн дээр хэдэн арван өт, хувин дүүрэн аварга жоом идээд газар дээрээ нас баржээ. Задлан шинжилгээгээр түүний амьсгалын замыг жоомны хөл дүүргэн тагласан болох нь тогтоогджээ.


Могой загас

Японы уламжлалт гал тогоог амьд хоолоор алдартай гэж хэлж болно. Ургах нарны оронд бас могой загасыг амьдаар нь иддэг аж. Алдарт тогооч Раймон Блан Японд энэ өвөрмөгц хоолыг амталж үзсэн гэнэ. Могой загасны этгээд сонин үнэрийг дарахын тулд цуугаар амталж, сакегаар даруулан бүхлээр нь залгидаг байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүмүүст амьдаараа идүүлдэг 10 амьтан
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • ZOchin 2015/09/28
    yalgaaguil yum bshu ed nar ch amitan honi uher mal ch amitan bzde

    0 1 Хариу бичих
    • Зочин 2015/09/29
      монголчууд хонь, үхэр малаа амьдаар нь иддэггүй шүү... гарчгийг нь уншаад ойлгох хэрэгтэй...

  • Зочин 2014/11/04
    огихнээ шижгийн юмаааааа

    4 0 Хариу бичих
  • Pujiimaa 2014/10/16
    Ih muuhai hool bna loom or nogoo geed

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох