МЭДЭЭ НЭМЭХ  

Алдагдсан ертөнцийн амьтдыг судлах нь

  • 5,944 уншсан
  • 2
  • 2014/10/05

Хэдэн жилийн өмнө алдарт уфологич (үл танигдах биет судлаач) Ф.Ю. Зигель Дэлхий дээрх амьдрал хувьслын тодорхой чиглэлд үйлчилдэг мэдээллийн голограмм хэлбэртэйгээр “таригдсан” байж болзошгүй гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Энэ гайхалтай таамаглал криптобиологийн (грекийн «криптос» буюу далд, нууцлаг гэсэн үгнээс гаралтай) шинжлэх ухааны хөгжилд эрс түлхэц өгсөн байна.

Криптобиолог гэдэг нь хайгуул, судалгааны аяллын илтгэлд дурдагдсан боловч хараахан нотлогдоогүй байгаа, мөн үлгэр домог гэх мэт мэдээллийн бусад эх сурвалжид тааралддаг амьтдыг эрж судалдаг биологийн шинжлэх ухааны нэг салбар юм.  

Криптобиологийн зорилго нь: үлгэр домгийг судалж, учрыг нь тайлан дээрх амьтад байдаг нь тогтоогдвол амьтан судлалын ухааны объект болгох, эсвэл зөвхөн домог гэдгийг нь батлах явдал ажээ.

Криптобиологчдын үзэж буйгаар бидний хараахан мэдээгүй байгаа олон төрлийн амьтад хэдэн зуун сая жил үргэлжилсэн хувьслын явцыг тэсэн гарч өнөөг хүртэл амьдарсаар байгаа гэнэ. Сүүлийн үед генетикчид тэднийг ихэд дэмжих болсон байна.

Өмнөд Америк, Африк, Төв болон Зүүн Өмнөд Азийн хүний хөл хүрээгүй, нэвтэрч гарахад хэцүү бүс нутгаар хийсэн аяллын явцад олон сонирхолтой объект, үлгэр домог тааралддаг байна. Алдарт Конан Дойлын найз, хошууч Фоссет бол Амазонк хавиар олон удаа аялсан туршлагатай хайгуулч. Түүний толгойлсон хайгуулын анги 12 метр урт анаконд могой, асар том хар ирвэс, чулуун зэвсгийн үедээ байгаа ойн хүмүүстэй тааралдаж байжээ. 

Нэрт зохиолч, палеонтологч Иван Ефремов «Ойкумены хязгаарт» романдаа цөөвөр, арслан хоёрын эрлийз гиша гэгч аймшигт махчны  тухай бичсэн байдаг. Гэхдээ энэ бол зөгнөл. Харин Монголын говьд амьдардаг маш аюултай Олгой хорхойн тухай дотор жихүүцэм домог бол зөгнөл бишээ.

Элсэн цөлийн гүнд амьдардаг энэ хорхой нь маш хүчтэй цахилгаан гүйдлийн хүчээр олзоо  хөнөөдөг тухай монголчууд олонтаа ярьдаг.

Бүр дундад зууны үеэс эхлэн цасны хүн, алмас зэрэг олон янзаар нэршсэн хүн дүрст нууцлаг амьтны тухай мэдээ эрдэмтдийн сонирхлыг татсаар иржээ. Тэд хэн юм бэ? Сүүлийн үед эдгээр нь ямар нэгэн байдлаар манай үеийг хүрсэн неандертальчууд (эсвэл, бүр эртний хүн), ер бусын мутаци, эсвэл цус ойртолтын үр дүн гэх хандлага өргөн дэлгэрээд байгаа билээ.

Криптобиолог нь амьтдын төрөл бүрийн эмгэгийг орхигдуулалгүй авч үздэг юм. Криптотератолог гэх салбар нь луу, арслан толгойт тас, кентавр зэрэг амьтдын тухай домгийг өнөө үед тохиолддог 2 толгойтой тугал, шувууд, бөхтэй загас зэрэг амьтдын генетик өөрчлөлттэй харьцуулан судалдаг. Мөн амьтдын өнгөний хувиралыг ч анхааралдаа авдаг аж. Амьтдын ертөнцөд гэсэн пигментгүйжил буюу альбинос, хар бараан өнгө давамгайлах буюу меланист үзэгдэл их тааралддаг гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Алдагдсан ертөнцийн амьтдыг судлах нь
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • t 2015/02/20
    mongold dinzavar baisan sarmagchinch baisan almas bugd bii

    0 0 Хариу бичих
  • Smith 2014/10/12
    3

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох