МЭДЭЭ НЭМЭХ  

“Нисдэг Голланд” хөлгийн түүх

  • 5,288 уншсан
  • 0
  • 2014/10/02

Дэлхийн бөмбөрцгийн хаана ч танигдах цор ганц хий үзэгдэл байдаг. Энэ нь хүн биш, харин “Нисдэг Голланд” нэртэй хөлөг онгоц юм. Энэхүү эмгэнэлт, нууцлаг түүхтэй онгоц өнөө үед ч, ялангуяа Өмнөд Африкийн эрэг хавиар харагддаг гэнэ. “Нисдэг Голланд”-тай учрах нь сайн юманд хүргэхгүй гэж далайчид сэжиглэдэг. Домогт өгүүлснээр хий үзэгдэл-онгоц нь хөлөг сүйрэх, далайн дээрэмчид довтлох зэрэг муу зүйлийг зөгнөдөг байна.

Энэ юун хөлөг вэ? Яагаад өнөөг хүртэл амар заяа үзэлгүй, харсан болгоныг айлган чичрүүлсээр давалгаан дээгүүр гулсана вэ?

“Нисдэг Голланд”-ын түүх эмгэнэлт дурлалаас эхтэй аж. Хөлгийн анхны ахмад Филипп Ван дер Деккен нэг бүсгүйд ухаан алдан дурлаж л дээ. Харин бүсгүй өөр залууд сэтгэлтэй. Хайр сэтгэл, атаа хорсолдоо шатсан эр хүүхний сүйт залууг алж, бүсгүй үүнийг даван гарч чадсангүй өндөр хавцлаас тэнгис рүү үсэрчээ. Алуурчин ахмад оргон зайлж чадсан ч хөлөгтэйгөө далайн шуурганд өртсөн байна. Багийн нэг гишүүн шуурга өнгөртөл аль нэг зогсоолд толгой хоргодох санал гаргасан ч улангассан ахмад түүнийг дор нь хороож, хөлөг Сайн итгэлтийн хошуу өнгөртөл багийн нэг ч гишүүн хуурай газарт хөл тавихгүй гэж мэдэгдсэн гэнэ. Үүнээс хойш хөлөг сураггүй алга болж, багийн нэг ч гишүүн гэртээ буцаж харьсангүй. 

Тэр цагаас хойш хөлгийн сүг сүүдэр тайван зогсоол хайж эргээс холгүй тэнүүчлэх болсон гэнэ. Түүнтэй учирсан зарим далайчид хөлгийн тавцан дээр хүмүүс хөлхөлдөж байгааг харсан гэцгээдэг. Дээрх явдлаас хойш зуу гаруй жил өнгөрсөн байхад нэг ч хүн амьд байж чадахгүй нь мэдээж. Үл итгэгчид үүнийг зэрэглээтэй холбон тайлбарладаг. Гэвч зүгээр нэг зэрэглээ даян дэлхийгээр нэг дуулиан тарьж, хэдэн зуун жил болсон ч мартагдаж чадахгүй байх гэж үү!    

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“Нисдэг Голланд” хөлгийн түүх
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох