МЭДЭЭ НЭМЭХ  

Онгод тэнгэртэй харилцагч бөө нар

  • 7,214 уншсан
  • 7
  • 2014/10/02

Бөөгийн шашин бол хүмүүс байгальтайгаа нягт холбоотой амьдарч байсан шинэ чулуун зэвсгийн үе болон хүрлийн үеэс үүдэлтэй ажээ. Өвдөж зовох, хүүхэд төрөх, аз завшаан, гай зовлон тохиолдох зэргийг далдын хүчин буюу сүнстэй холбон тайлбарладаг байлаа. Тэр нууцлаг, шидэт ертөнц рүү нэвтэрч, сүнстэй харьцаж чаддаг хүмүүс бөө болдог байв. Тэр цагаас хойш олон зууны туршид бөөгийн шашин сэргэн мандалт, бууран доройтохын аль алиныг үзсээр ирсэн боловч өнөө хүртэл орхигдоогүй байгаа аж.

Бөөгийн чадвар удам дамжин ирдэг бөгөөд шинж тэмдэг нь хүүхэд ахуй цагт илэрдэг гэж үздэг. Энэ нь жир хүнд байдаггүй зарим мэдлэг чадвар, мэнгэ, бие махбодийн онцлог-тамга (илүү хуруу гэх мэт) байж болно. Мөн ирээдүйн бөө заавал «бөөгийн өвчнөөр» өвдөх ёстой аж. Энэ нь ухаан санаа орж гарах, уналт, таталт байж болох гэнэ.  Бөөлөхөд бие сэтгэлийн асар их хүч шаардагдах тул голдуу эрчүүд бөө болдог. Гэхдээ эмэгтэй бөө буюу удган байж болно.

Дээрх өвчний үед хүн сүнсний ертөнц, хүний ертөнц хоёрыг холбогч элч, улаач, бөө болохыг ятгах тэнгэрийн дуу хоолойг сонсдог гэнэ. Хэрэв хүн бөө болох хүсэлгүй, зөвшөөрөхгүй бол өвчин үргэлжилнэ. Эцэст нь хүн бууж өгдөг байна. Ялангуяа удганууд удтал өвдөж шаналдаг ажээ. Хүн бөө болохыг зөвшөөрмөгц түүний бие ариусан эдгэрч, хамгаалагч сүнс буюу онгод тэнгэртэй болдог байна. Бөөлж суртлаа бас нилээд уддаг гэнэ. Зарим бөө 60 нас хүрч байж онгод нь орох тохиолдол байдаг аж. Хүч чадалтай бөө нэг биш хэд хэдэн онгодтой байх нь бий. Ийм бөө нас эцэслэхийн өмнө онгодоо өөр бөөд дамжуулан залгамжлуулах ёстой. Эс тэгвэл онгод нь түүний сүнсийг тавихгүй зовоох гэнэ.

Хар, цагаан бөө гэж бий. Цагаан бөө нь Газрын  сахиустай (уул, ус, ургамлын) харьцана. Тэд лус савдгаас хүмүүсийн хүслийг биелүүлэхийг гуйж зуучилдаг байна. Хар бөө сансар огторгуйд гарах буюу доод ертөнцөд очиж хүмүүний сүнсийг эргүүлэн авчрах чадалтай. Онгод сахиус нь буух үедээ бөө нар далдын хүчний шаардсан ёсоор тахил өргөх нь бий. Тэд Ертөнцийг бүхэлд нь танин мэдэж, амьдралын төрөл бүрийн хэлбэртэй учирдаг. Эхлээд аймаар ч, сүүлдээ дасал болдог гэж өндөр наст нэгэн бөө өгүүлсэн юм.

Бөөгийн тавилан тийм ч амар биш. Хүч чадал, туршлага дутуу бол нөгөө ертөнцөд очих үедээ сүнсээ алдах эрсдэлтэй. Бууж байхад нь саад болбол бөө хэнийг ч үгүй хийж магадгүй. Онгод орох үед ер бусын хүчтэй энерги ялгардаг тул түүнийг хянах ямар ч боломжгүй аж. Төрсөн охиноо өөрөө ч мэдэлгүй алчихсан тохиолдол ч гарчээ.

Бөө нар хүний өвчнийг эдгэрүүлж, хүслийг нь биелүүлэхэд тусалдаг ч өөрсдөө ихээр ядарч шаналдаг байна. Онгод тэнгэрийг хилэгнүүлэхгүйн тулд хүмүүс байгальтайгаа зөв харьцаж, лус савдгийг гомдоохгүй байхыг бөө нар онцлон захидаг юм. Тэгсэн цагт л хүн эрүүл саруул, аз жаргалтай амьдрах магадлал их гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Онгод тэнгэртэй харилцагч бөө нар
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • Mongol 2015/11/11
    Shinjleh uhaan hedhen zuunii nastai, suns bdag gedgiig notolj chaddaggui, uguisgej bas chaddagui yagaad geheer tuuniig sudlah tuvshind hureegui bna.Harin boo morgol heden arvan myangan jiliin nastai. Bidnii ovog deedes uuniig amidraliin practice deer sudalsaar hogjuulseer irsen tuuhtei.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/05
    Шашин гэж зохион байгуулалттай бий болгосон нийгэмлэг, бөө мөргөл гэж ярьдаг гэдгийг олон эрдэмтэд зохиол бүтээлдээ бичсэн дээ, ядаж юм уншиж байгаад бичдэг бол зүгээр дээ

    1 1 Хариу бичих
  • zochin 2015/02/02
    Boo shashin bish Pizda min

    1 0 Хариу бичих
  • - 2014/11/05
    Хөгжсөн шинжлэх ухааны эдээгж чадаагүй өвчинг эдгээдэг л юм даа. Монгол хүн онгод сахиус хөх тэнгэрээ шүтэхэд хэддүгээр зуун байх нь ямар хамаа байна.

    8 2 Хариу бичих
  • Зочин 2014/11/01
    Доод 2 итгэхгүй байж болно... гэхдээ бөөд битгий ам гараарай гэж захия...

    4 2 Хариу бичих
  • Зочин 2014/10/23
    дундад зуунаараа битгий амьдар л даа. ШИнжлэх ухаан гэж юм байсаар байхад

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/09
    Dalan huvi ni hudal baina!

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох