МЭДЭЭ НЭМЭХ  

Өөрөө өөрийгөө оршуулсан нь ...

  • 7,683 уншсан
  • 0
  • 2014/01/28

1. Конни Франклин : Хүн амины хэргийн гэрч

1929 онд Конни Франклин хэмээх тэнүүлч эр, түүний найз бүсгүй Тиллар Рюминер хоёр дээрэмчдийн халдлагад өртсөн ба эрэгтэйг нь алж, танигдахын аргагүй болтол зэрэмдэглээд цогцсыг нь шатаасан гэдэг. Бүсгүй хүчиндүүлж доромжлуулсан боловч амьд гарсан байна. Энэ хэргээр 5 хүнийг баривчилсан ч тодорхойгүй зүйл олон байв. Ер нь ийм хэрэг гарсан эсэх нь хүртэл эргэлзээтэй байжээ. Учир нь алуулсан гэгдэх Коннийг хотоор тэнүүчлэн ажил хайж явахыг нь харцгаасан байна. Түүнийг гэрчээр татаж байцаахад ямар хэргийн тухай яриад байгааг мэдэхгүй байна гээд өөрийгөө Конни Франклин биш гэж, Тиллар ч түүнийг огт танихгүй гэж мэдүүлцгээжээ. Ингэж нэг хэсэг холион бантан болсны дараа хэргийн учир тайлагдаж эхлэв. Тэр бол 4 хүүхдийн эцэг Мэрион Франклин Роджерс гэгч бөгөөд ойролцоо орших сэтгэцийн эмнэлгээс оргож шинэ амьдрал эхлүүлэхээр оролдож байсан нь тэр ажээ. Галзууртлаа уурласан шүүгч хилсээр хоригдогсдыг суллаж, хэргийн материалыг шатаасан байна.


2. Ноён Тимоти Декстер : Түүний “оршуулганд” 3000 хүн иржээ.

“ Ноён” Тимоти Декстер / Тэр өөрөө өөртөө энэ хэргэмийг хайрласан бололтой / гадаад худалдааны бизнес эрхэлж баяжжээ. 1748 онд төрсөн энэ хүн албан ёсоор ямар нэгэн боловсрол эзэмшээгүй ч 50 настайдаа ном бичсэн гэнэ. Зохиолч цэг тэмдэг гэх мэт “жижиг асуудлыг” огт тоогоогүй орхисон тул уг номыг уншихад нэн хүндрэлтэй байсан гэдэг. Хэдий тийм боловч энэ ном ихэд алдаршиж 3 ч удаа хэвлэгдсэн байна. Гэтэл нэг удаа өөрийг нь үхсэн гэж сонсоод хүмүүс яах бол гэсэн бодол толгойд нь орж иржээ. Энэ нь их сонирхолтой санаа байсан тул өөрийгөө нас барсан гэсэн цуурхал тараагаад ажиглаж эхлэв. Түүний оршуулганд 3000 хүн иржээ. Харин эхнэр нь нэг их гашуудаагүй шиг санагдсан тул уур нь хүрч, хойлгын хуриман дээрээ сүр дуулиантайгаар гарч ирэх гэсэн анхны төлөвлөгөөнөөсөө татгалзжээ. Дараа нь эхнэрээ саваагаар нилээн сайн гөвшсөн гэдэг.


3. Кен Кизи : Баривчлагаанаас зугтаж үхлээр тоглосон нь.

Энэ бол манай жагсаалтын хамгийн алдартай нь байж магадгүй. “ Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг “ сонгодог дуурийн зохиолч, 60-аад оны үеийн “ Дүрсгүй залуус “  контрхамтлагийн гишүүн Кизи 1965 онд мансууруулагч бодис хадгалж байсны улмаас баривчлагдахын даваан дээр үхсэн болж жүжиглэжээ. Тэр Калифорн мужийн Эврика хотын ойролцоо хадан хясааны хажууд машинаа хаяад Мексик рүү зугтсан байна. Машин дотроо “ Далай ээж минь дээ, одоо л би чинь чамдаа очих нь” гэсэн утгатай бичиг үлдээсэн гэдэг. Гэвч нэг жил ч хүрэлгүй эргэж ирээд баригдаж, 5 сар шоронд суусан байна.


4. Кори Тейлор : Төлбөрөөс зугтаж үхсэн дүр эсгэжээ.

Кори Тейлор Verizonы дэндүү тааруухан үйлчилгээнд үнэн голоосоо дургүй нь хүрч байв. Үхэгсэд төлбөр төлдөггүйг сонсоод тэр өөрийн нас барсан тухай гэрчилгээг хуурамчаар үйлдэж оператор руугаа явуулжээ. Гэвч компанийнхан учрыг нь хурдан тайлж, Кори 175 доллараа төлөхөөс аргагүй байдалд орсон гэдэг. 


5. Элисон Матера : Өөрийн оршуулганд иржээ.

Элисон бүгдэд ямар ч гэмгүй, хөөрхөн ааштай бүсгүй гэж санагддаг байлаа. Харин тэр сүмд очих дургүй байдгаа найз нөхөд болон танилууддаа хэлэх аргаа олохгүй байв. Нилээд зовсны эцэст сүмийн найрал дуунд хамт явдаг найзууддаа өөрийгөө хавдраар өвдөөд эдгэрэх найдлагагүй байгаа гэж хэлжээ. Мөн нэгэн эмнэлэгт үхлээ хүлээн хэвтэж байгаагаа ч дурсчээ. Ингээд бараг жил болов. Тэр заримдаа эмчилгээ ямар шатандаа явж байгаа талаар ярьдаг байлаа. Эцэст нь нэг өдөр  сувилагчийн нэрээр сүмийн пастор руу утасдаж өөрийгөө “ үхсэн “ болохыг дуулгажээ. Гэвч түүний бульхай удалгүй илчлэгдсэн юм.


6. Уильям Гроте : Өөрийн алуурчны дүрд тоглосон нь.

Гротегийн эхнэр 2008-00-10-нд нөхрөө алга болсон тухай цагдаагийн газар мэдэгджээ. Түүний хэтэвч, савхин хүрэм, авч явсан уутай зүйл нь голын хажуугаас олдсон байна.  Гроте өөрийгөө үхсэн гэж бүрэн итгүүлэхийн тулд 11-р сарын 24-нд цагдаагийн газар луу  утасдаж алуурчин болохоо хэлжээ. Шалгалтаар түүний хоолой, автомат утсанд үлдсэн Гротегийн хоолойтой тохирч байсан тул  удалгүй Монтан мужаас баривчлагдаж, түүнийг хайхад зарцуулагдсан 13 мянган долларыг төлөх яланд унажээ.


7. Эми Семпл Макферсон  : Үхсэн дүр эсгээд...

Эми бол тухайн үедээ хамгийн нэрд гарсан Исусын номлогчдын нэг байсан юм. 1926 оны 5-р сард Эмигийн ээж охиноо усанд осолдсон, “ Тэр одоо Исустай хамт байгаа “ гэж мэдэгджээ. Цогцос нь олдоогүй байна. Сар гаруйхан хугацааны дараа Эми гэнэт Аризон мужаас гарч ирсэн бөгөөд өөрийгөө хулгайлагдсан болохыг, гэмт этгээдүүд барьцааны мөнгө авахыг хүсч түүнийг Мексикт нэгэн овоохойд хорьж байсан гэж батлаж байв. Гэвч тэр хоригдож байсан газраа олж чадаагүй, хулгайлагдах үедээ өмсөж явсан хувцас нь тохирохгүй байсан гэх мэт эргэзээтэй зүйл их байсан тул хууран мэхэлсэн хэргээр ял тулгагдсан байна. Сүүлд нь түүнийг ялаас чөлөөлсөн боловч яг юу болж өнгөрсөн нь одоо хүртэл тодорхойгүй байгаа юм.

 


8. Гандарубан Субраманьям : Өөрийгөө оршуулаад дахин гэрлэж хүүхэдтэй болжээ.

Түүний автомашин түрээслэдэг бизнес бүтэлгүйтэж эхэлсэн 1987 онд Сингапурт энэ хэрэг мандсан байна.  Гандарубан Шри –Ланк руу зугтаж очоод өөрийгөө орон нутгийн иргэний дайны үеэр буудуулж амь үрэгдсэн гэсэн хуурамч лавлагаа гаргуулж авчээ. Гандарубан өөрийн амь насыг урьдчилан даатгуулсан байсан тул эхнэр нь даатгалын сангаас 250 мянган долларыг нэхэмжлэх эрхтэй болсон байна. Харин тэрээр Шри –Ланкад хуурамч паспорт ашиглан “бэлбэсэн” эхнэртэйгээ дахин гэрлэж, тэднийх 4 дэх хүүхдээ өлгийдөж авчээ. Гандарубан 20 жилийн дараа дахин Сингапурт нэвтэрхийг оролдож байгаад баригдсан бөгөөд 3 жилийн ял сонсчээ. Эхнэр нь түүнээс салсан байна.


9. Уго Хосе Санчес : Үхсэн дүр эсгэсэн боловч Элвисийн CD-гээс болж баригджээ.

Элвис байгаагүй бол Угогийн бүх юм бүтэлтэй болох байлаа. Тэр британийн NMV компанид ажилладаг байв. Гэвч маш ядуу тул амьжиргаагаа арай ядан залгуулдаг  байжээ. Иймээс арга зохиож зүрхний өвчнөөр үхсэн дүр эсгээд гэр бүлийн хамтаар Коста-Рика руу зугтжээ. Компанийн зүгээс үнэмшиж эхнэрт нь эмгэнэл илэрхийлээд зогсохгүй, хамгийн гол нь бага боловч тэтгэлэг өгч эхэлжээ. Гэтэл бүх юм баарчихав. Угогийн нэг найз түүний хямдралын картыг нь / компани ажилтнууддаа өгдөг / ашиглан Элвис Преслигийн CD-г худалдаж авахаар завдсан байна. Мөрдөгчид дор нь учрыг нь олж 2 найзыг баривчлан хэсэг хугацаагаар шоронд хорьжээ.


10. Бенни Уинт : Тодорхой шалтгаангүйгээр 20 жил “ үхжээ”.

Бенни 1989 онд Патрисия Холлингсуорт бүсгүйтэй хуримлахынхаа өмнөхөн далайд гараад эргэж ирээгүй байна. Түүнийг живсэн гэж тооцоод сүйт бүсгүй болон хуучин эхнэр, 4 настай хүү нь гашуудал үйлджээ. 20 жилийн дараа машины дугаар нь гэрэлгүй  байсны улмаас цагдаа зогсоосон байна. Энэ үед гэнэт гэмших сэтгэл төрж цагдаад бүх үнэнээ өчсөн гэдэг. Тэр мансуурулах бодис хадгалж байсан нь илэрч, цагдаа нар өөрийг нь хайж байгаа гэж бодоод зугтсан санж.  Гэтэл хэн ч түүнийг мөрдөж мөшгөөгүй, тэр шал дэмий нуугдсан болох нь тодорчээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Өөрөө өөрийгөө оршуулсан нь ...
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох