МЭДЭЭ НЭМЭХ  

Хүмүүсийн хамгийн их итгэдэг түүхэн цуурхал

  • 4,453 уншсан
  • 3
  • 2014/10/04

Ева хориотой алим идсэн

Алим ашигтай жимс боловч Ева ээж Эдемийн цэцэрлэг дэх хориотой модноос авч идээд үр хойчоо диваажингийн амьдралаас салгаснаас хойш “хэрүүлийн алим” гэх мэт муу нэртэй болсон түүх бий. Гэхдээ анхааралтай уншвал хориотой жимс нь яг алим гэж Библид дурдаагүй байгаа. Манго, гүйлс гээд л ямар ч жимс байж болох шүү дээ. Гэтэл хүмүүс алим гэж итгэдэг.


Ньютоны толгой дээр алим унасан

Бас өнөөх гайт алим ноён Исаак Ньютоны толгой дээр унаж, Ертөнцийн таталцлалын хүчний хуулийг нээхэд хүргэсэн юм байх. Энэ бол Ньютоны эгч Кэтрин Кондуитын ахыгаа “рекламдаж” ярьсан үлгэр бөгөөд Вольтер цааш олон нийтэд хүргэсэн юм байна.


Уолт Дисней өөрөө Микки Маусыг зурсан

Үгүй гэнэ. Миккиг Дисней студийн №1 зураач, шаламгай гэдэг хочтой Юб  Айверкс зурсан юм байна. Миккигийн тухай анхны кино 2 долоо хоногийн дотор бүтжээ. (өдөрт 700 зураг зурдаг байсан гэнэ) Харин хожим нь кино дуутай болоход Дисней ажилтай болж Микки Мауст дуу оруулсан байна.


Мария Антуанетта: ”Тэгвэл хачиртай боов идэг л дээ”

1766 онд Жан Жак Руссо 25 жилийн өмнө болсон үйл явдлын тухай бичжээ. Мария Антуанетта францын тосгодод талх олдохгүй болж хүмүүс өлсөж байгааг дуулаад ”Тэгвэл хачиртай боов идэг л дээ” гэж хэлсэн гэдэг. Гэхдээ тэр үед Мария ердөө 11 настай, эх орондоо, Австрид амьдарч байсан. Тэгэхлээр энэ үгийг хувьсгалт ухуулагчид зохиож, төрийн эрх баригчид ард түмнээсээ хичнээн тасархай байдгийг харуулахын тулд ашигласан байх магадлалтай.


Анхны уран сайхны кино бол «Галт тэргийг дээрэмдсэн нь»

1903 онд хийгдсэн, ердөө 10 минут үргэлжилдэг энэ кино нь уран сайхны кино огт биш байлаа. Анхны уран сайхны кино 3 жилийн дараа гарсан нь Австралийн «The Story of the Kelly Gang» байв.


Ван Гог өөрийнхөө чихийг огтолсон

Ядуу гуйлгачин боловч алдар цуутай зураач Ван Гог (амьдралынхаа туршид цорын ганц зургаа л зарсан) амиа хорлохын өмнө найз Гогентойгоо муудаад зүүн чихээ огтолж хаясан гэж ярьцгаадаг. Үнэн хэрэгтээ чихнийхээ омгоос жаахан огтолсон байна. Өвдсөн ч тэвчиж болохоор байсан гэнэ.


Салем хотод шулмуудыг шатаадаг байсан

Салем хотод (Массачусетс муж) 1692 онд шулам ангуучлах цагаар 150 хүн баривчлагдаж, 31 хүн ял шийтгүүлсний 20 нь цаазын яланд унажээ. Эдний 6 нь эрэгтэй хүн байсан гэнэ. Тэгэхдээ тэднийг шатаагаагүй, мод чулуугаар шидэж алаад хүүрийг нь дүүжилсэн гэдэг.


“Бяцхан” Наполеон намхан тагдгар эр байсан

Үнэн хэрэгтээ Наполеон 5 фут 7 дюйм (168 см) байсан нь дундаж франц хүнээс өндөр байжээ. Тэгвэл яагаад ийм хочтой болсон юм бол? Түүний цэргийн багахан цолыг (капрал) шоолж ингэж нэрлэсэн байна. Наполеон эзэн хаан болсон ч хоч нь хэвээр үлджээ.


Иоанн хаан Эрх чөлөөний Их хартид гарын үсэг зурсан

Энэ Харти бол Английн эзэн хааны эрх чөлөөг хязгаарлаж, ардчилалын эх үүсвэрийг тавьсан баримт бичиг юм. Тэр үеийн зурган дээр Иоанн хаан Хартид дургүйхэн шиг гарын үсэг зурж байгааг харуулсан байдаг. Энэ нь их инээдтэй хэрэг юм. Учир нь Газаргүй хэмээн алдаршсан Ионн хаан бичиг үсэг тайлагдаагүй нэгэн байсан бөгөөд Хартийн архив дахь эх дээр зөвхөн тамга нь байдаг гэнэ.


Уолтер Рейли Англид төмс ба тамхийг анх авчирсан

Уолтер Рейли бол английн түүхэн дэх хамгийн нууцлаг, хөнгөн явдалт судлаач юм. Тэр хатан хаан I Элизбетэд их таалагддаг байсан аж. Тэр хэзээ ч Англид тамхи төмс авчирч байгаагүй. 1585 онд Испанид төмсний анхны ургацыг хурааж тэндээсээ Европ даяар тархсан. Бүр Ла-Маншийн хоолойг ч гаталсан. Харин тамхийг 1560 онд Франц руу Жан Никот (никотин гэдэг үг түүний овгоос эхтэй) оруулж иржээ. Ингэхлээр Уолтер Рейлийг тамхи оруулж ирсэн гэж зүхэх хэрэггүй юм.


Магеллан дэлхийг тойрон аялсан

Магелланы тухай 2 зүйлийг бүгд мэднэ: дэлхий тойрон аялсан, энэ үеэрээ Филиппинд алагдсан. Нэг нь нөгөөгөө үгүйсгэж байгаа биз? Яг үнэндээ Магеллан замынхаа тэн хагасыг л туулсан аж. Харин түүний орлогч Хуан Себастьян Элькано аяллаа төгсгөж чадсан байна.


Нерон хаан Ром хотыг шатаачихаад хийл хөгжмөөр тоглож суусан

МЭӨ 64 он. Ром хот шатаж байхад Нерон хийлээр тоглож суусан гэж ярьцгаадаг. Гэхдээ энэ бол худлаа. 1-рт: хийлийг 1600 жилийн дараа л зохион бүтээсэн. 2-рт: түймрийн үеэр тэр хотын захад  орших харшдаа байжээ.


Ахмад Кук Австралийг нээсэн

1770 оноос бүр өмнө энд Авель Тасман, Дирк Хартог нарын голландчууд, английн дээрэмчин Вильям Дампир нар ирж байсан юм шүү. Яагаад Кук нээсэнд тооцогддог вэ гэвэл, түүний дараа газрын сургаар цагаан арьстнууд наашаа зүглэх шалтаг гарсан учраас л тэр гэнэ.


Шекспир Гамлетын түүхийг зохиосон

Уильям Шекспир бол хүн төрөлхтний түүхэн дэх агуу жүжгийн зохиолч болох нь маргаангүй. Гэвч түүний жүжгүүдийн ихэнх нь өөрийн нь санаа биш, янз бүрийн домог үлгэр, түүх, хууч ярианы найруулга гэнэ. Жишээ нь, «Данийн хан хүү Гамлет» бол эртний Скандинавын домгоос эхтэй юм байна.


Америк орон 1776-06-04-нд тусгаар тогтнолоо олсон

Яг ч тийм бишээ. Америкийг үндэслэгчид энэ өдөр Тусгаар тогтнолын гэрээнд гарын үсэг зурсан л даа. Гэхдээ тусгаар тогтнолын төлөө дайн 7 жил үргэлжилж, 1783-09-03-нд л Америк улс, Английн хаан III Георг хоёр энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.


Эдисон цахилгаанаар ажиллах чийдэнг бүтээсэн

Эдисон бол 1093 патенттай, суут зохион бүтээгч. Гэвч энэ бүтээлүүдийн ихэнх нь түүний лабораторт ажилладаг нэр нь үл мэдэгдэх ажилтнуудын бүтээл билээ. Түүнээс гадна Эдисоныг төрөхөөс 40 жилийн өмнө чийдэнг Дэйви Хэмфри гэгч хүн зохион бүтээжээ. Гэхдээ түүний гэрэл зөвхөн 12 цаг л ажиллаж байсан байна. Эдисон утас хийх тохиромжтой материал олсноор л түүний чийдэн байнга асах боломжтой болсон юм. Энэ бол шинэчлэл болохоос нээлт хараахан бишээ.


Дэлхий бөөрөнхий гэдгийг Колумб баталсан

Колумб яагаад ч ингэж баталж чадахгүй, учир нь тэр өөрөө ч итгэдэггүй байсан юм. Колумб дэлхийг лийр хэлбэртэй гэж боддог байжээ. Бас тэр хэзээ ч Америкт очиж байгаагүй, харин яг лийрэн хэлбэртэй Багамийн арлуудад л хүрсэн юм.


Ганди Энэтхэгийг чөлөөлсөн

Ганди бол Энэтхэгийн тусгаар тогтнолын хамгийн алдартай лидер. Тэр эх орноо хүчирхийллээс ангид байлгахаар уриалан дууддаг байсан. Түүнийг 16 настай байхад Энэтхэгийн Үндэсний Конгресс байгуулагдсан. Гэхдээ Гандийн оролцоогүйгээр ч гэсэн Энэтхэг арай өөр, шулуун аргаар тусгаар тогтнолоо олох л байсан. Нетаха Чандра Бозегийн удирдлагаар явсан бол бүр ч хялбар эрх чөлөөнд хүрэх байжээ.


Иисус 12-р сарын 25-нд төрсөн

12-р сарын 25 бол Зул сар. Гэхдээ Иисус энэ өдөр төрсөн гэх баталгаа хаана ч, Библид ч байхгүй. Тэгвэл яагаад энэ өдрийг Иисусын төрсөн өдөр болгочихсон юм бол? Энэ өдөр эллинчүүд онгон бүсгүйгээс төрсөн Митрос бурхны баярыг тэмдэглэдэг байсан учраас юм болов уу.


Жорж Вашингтон АНУ-ын анхны ерөнхийлөгч

Үгүй. Анхных нь Пейтон Рендольф байсан юм. Түүнийг л хувьсгалт Конгресс сонгосон билээ. Тэр л англичуудаас хамгаалах Үндэсний армийг бий болгож Ерөнхий командлагчаар нь генерал Вашингтоныг тавьсан юм. Рендольфыг халааг 1781 онд Жон Хэнсон авч Йорктауны тулалдаанд ялалт байгуулсан Жорж Вашингтонд баяр хүргэж байжээ. Харин Вашингтон АНУ-ын бүх ард түмний сонгуулиар ялсан анхны ерөнхийлөгч болсон боловч, дэс дарааллаараа 15 дахь нь байжээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүмүүсийн хамгийн их итгэдэг түүхэн цуурхал
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • egik 2014/11/22
    huue yahaara kolumb amerikd hze ochoogui bdag bile

    0 0 Хариу бичих
  • adam 2014/10/05
    heruuliin alim gej Adam Ewa hoyroos garaltai bishee, ertnii Grekiin domgoos garaltai ug

    3 0 Хариу бичих
  • - 2014/10/04
    Заримыг нь өөр өнцөгөөр харжээ. Гэхдээ түүхэнд "Хэрэв" гэдэг үг байдаггүй гэдэг.,, тэр Ганди дээр

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох