Сүхбаатар аймгийнхан Засаг даргаа огцрууллаа

Тэргэл

2018-03-13 12:27:00

alternative title

Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийн үйл ажиллагааг хангалтгүй гэж үнэлээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар огцруулсан байна.

Тодруулбал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит хуралдаанаар аймгийн ИТХ-ын 32 төлөөлөгчийн олонхийн санал буюу нийт 20 төлөөлөгч саналаар дэмжиж Засаг дарга З.Энхтөрийг огцруулжээ.

Ингээд ИТХ-аар  тус аймгийн Засаг даргаар 2004-2008 онд ажиллаж байсан Р.Эрдэнэцогтыг нэр дэвшүүлж, олонхийн саналаар Р.Эрдэнэцогтыг Монгол Улсын ерөнхий сайдад уламжлахаар болжээ.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл