Үндэсний шигшээ багийн чансааг ахиулах нөхөрсөг тоглолтууд болно

Тэргэл

2018-03-13 14:18:00

alternative title

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэ сарын 22-нд Куалалампур хотод Малайзтай, 27-нд Улаанбаатар хотод Мауритус улсын багтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийнэ.

Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ баг одоогоор урд хөршийн Юнан мужид нэгдсэн бэлтгэл хийж байгаа. “Талын хөх чононууд” урд хөршид хийж буй бэлтгэлээ дуусгаад энэ  сарын 18-нд Малайзыг зорьж, 22-нд Куала Лумпур хотод эхний нөхөрсөг тоглолтоо хийнэ. Талбайн эзэн Малайзын шигшээ одоогоор дэлхийн чансааны 175-д бичигдэж байна.

Чансаа дээгүүр багуудтай хийх хоёр тоглолтоос Африк тивийн Мауритус улсын шигшээтэй тоглох тоглолт сонирхол татаж байна. Одоогоор дэлхийн чансааны 157-д бичигдэж буй Мауритусын шигшээ 1999, 2000 онуудад чансааны 118-д эрэмбэлэгдэж байсан удаатай. Мауритусын шигшээ Африк тивийг төлөөлөн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд оролцдог улсуудтай тоглож байсан туршлагатай баг учраас энэ тоглолт манай залууст том сорилт болох нь дамжиггүй. Дэлхийн чансааны 189-д бичигдэж байгаа манай шигшээ энэхүү хоёр тоглолтоос эерэг үр дүн авч чадвал, чансаагаа үлэмж хэмжээгээр ахиулах боломжтой.

Нэмж дуулгахад Монгол, Мауритусын тоглолт нь Монголын шигшээ баг ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр эх нутагтаа хийж буй анхны тоглолт юм. Тиймээс та бүхэн гуравдугаар сарын 27-ны 18:00 цагт Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд цуглаж, “Талын хөх чононууд”-аа уухайлан дэмжээрэй

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

  2018-08-27