Э.Бэхбаяр Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ОУ-ын тэмцээнд ялалт байгууллаа

Н.Марал

2018-03-13 14:32:14

alternative title

ОХУ-ын Улаан-Үд хотноо Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын барилдаан болж манай баг, тамирчид нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль авсан байна. Тэднээс ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр 57 кг-д таван ялалт байгуулснаар алтан медалийн эзэн болов.

Тэрээр Герман, Испанид болсон Гранпригаас эхлээд Дан Колов, Дмитрий Коркин, Тактын цом, Э.БЭХБАЯР 12 дахь түрүүгээ авлаа “Монголиа опен” зэрэг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны хуанлид багтдаг “А” зэрэглэлийн тэмцээнээс 12 дахь түрүүгээ аваад байгаа юм. Тэгвэл ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ОУХМ Ө.Батзул нар жиндээ мөнгө, ОУХМ Б.Батмагнай, О.Үйтүмэн нар хүрэл медаль хүртлээ.

Зөвхөн эрэгтэйчүүдийн ангиллаар болдог энэхүү тэмцээнээс манай тамирчид алт, мөнгө, хүрэл найман медальтай ирлээ. “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батмагнай сүүлийн дөрвөн жил дараалан энэ тэмцээнээс хүрэл медаль авч буй юм. Тэгвэл 65 кг-д ОУХМ Т.Тулга, 97 кг-д спортын мастер Б.Одсүрэн, 74 кг-д спортын мастер З.Сумъяабазар нар хагас шигшээд ялагдсанаар V байр эзэлсэн байна.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл