Нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон нь хууль бус шийдвэр биш" гэлээ

Н.Марал

2018-03-14 16:18:45

alternative title

Замын цагдаагийн албанаас нэгдүгээр эгнээгээр зорчиход торгох нь хууль бус байсан шүүхийн шийдвэрийн талаар өнөөдөр тайлбар хийлээ. 

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "2012 онд Нийслэлийн засаг дарга, НИТХ-ын тогтоолоор нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон шийдвэр гаргасныг хууль бус гэх ташаа мэдээлэл ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тархаж байна. Цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа хууль журмын хүрээнд явуулж байгаа. Нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон нь огтхон ч хууль зөрчсөн үйлдэл биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе.

Санжаагийн Одгэрэл гэдэг иргэн "Шударга ёс яллаа. Нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон нь хүчингүй юм байна" гэх мэдээлэл тарааж байгаа нь үндэслэлгүй. Тухайн иргэн автомашинаа барьж яваагүй, цаг хугацаа орон зайн хувьд өөр газарт байхад өмчлөгч дээр нь торгуулийн хуудас очсоныг шүүх хүчингүй болгосон байгаа. Тухайн иргэний нэг удаагийн зөрчил дээр гаргасан шүүхийн шийдвэр гэдгийг ойлгох хэрэгтэй.

2012 онд Нийслэлийн засаг даргын саналаар НИТХ тогтоол гаргаж агентлагаараа дамжуулан замд тэмдэг тэмдэглэгээ байрлуулсан. Ингээд цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд тэмдгийн хэрэгжилтэд хяналт тавиад явж байгаа. Цаашид ч энэ үйл ажиллагаа үргэлжлээд явна. 

Нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон нь хууль бус шийдвэр биш" гэлээ.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл