МЭДЭЭ НЭМЭХ  

Бидний бие махбодиос үргэлж ялгарч байдаг гайхалтай бодисууд

  • 3,703 уншсан
  • 5
  • 2014/10/06

Бидний бие организм зөвхөн явах хөдлөх, идсэн хоолыг маань энерги болгон хувиргах үүрэгтэй гэж бодож байвал та эндүүрч байна. Хүний бие дотор маш гайхалтай процессүүд явагдаж, олон янзын бодисыг “үйлдвэрлэн” гаргаж байдаг аж. 

Салст

Хүний биеэс ялгардаг салст нь зөвхөн нусаар хязгаарлагдахгүй. Хоолой, ам, уушиг, хоол боловсруулах зам, мэдээж хамрын хөндийд арвин их салст ялгардаг байна. Өдөрт 2 литр гээд төсөөл дөө. Салст нь бие махбодийг чийглэж, эрхтнүүдийг хуурайшихаас хамгаална. Хамар ам, хоолой хатахаар ямар таагүй байдаг билээ дээ. Бас биеийг хорт бодисуудаас хамгаалдаг гэсэн шүү.


Хүчил

Хоол боловсруулах явцад ходоодноос ялгарсан устөрөгч хлортой холилдож давсны хүчил (HCl) үүсгэнэ. Энэ хүчил металлыг ч хайлуулах чадвартай гэдэг. Тэгвэл яагаад ходоодыг маань түлчихдэггүй юм бол? Нөгөө л салст, мөн ходоодны өвөрмөгц дотоод хананд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй дээ.


Бөөлжис

Үнэн хэрэгтээ бөөлжис нь боловсорч чадаагүй хоолноос арай л өөр зүйл юм. Ердийн хүний ходоод дунджаар 3 литр хүртэл хэмжээний хоол ундыг багтаах чадалтай. Хэтрүүлэн идвэл дотор муухайрч эхэлдэг. Энэ нь “бөөлжисний” төв тархинд чинь гал хамгаалагчаа буулгалаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл бөөлжис нь бие махбодийг хамгаалах механизм болдог байна. Дотор муухайрах, бөөлжих зэрэг процесс байдаггүй бол хүн зогсохоо мэдэхгүй идэж, ходоодоо “алах” байсан биз.


Өтгөн ялгадас

Бие организм хоолоор дамжуулан хэрэгцээт энерги болон шим тэжээлт бодисуудыг авдаг. Хүний хоол боловсруулах зам 9-10 метрийн урттай, аймшгийн өмхий газар байдаг гэнэ. Баас нь зөвхөн боловсорч гүйцсэн хоолноос бүрддэггүй, бас салст, үхсэн эд эс, бактериуд, уснаас тогтдог гэнэ. Нэг гэгээтэй мэдээ бол баасны 75% нь ус байдаг аж.


Гүйлсэн булчирхайн чулуу

Хүний гүйлсэн булчирхай буюу манайхны ярьдгаар хоолойны мах гэдэг хос булчирхай нь өвөрмөгц ууттай байдаг. Энэ уутанд үхсэн эд эс, салст, бактер хуримтлагдаж гүйлсэн булчирхайн чулуу буюу Тонзиллит (Tonsilloliths) өвчнийг үүсгэдэг. Ихэнх хүмүүс үүнийг анзаардаггүй ч зарим хүн хүндээр өвчилдөг байна. Амнаас муухай үнэртэж байвал гүйлсэн булчирхайн чулуутай болсны шинж тэмдэг байж болно. Бөөрөнхийлсөн хөвөнгөөр амархан арчин авч болно. Мөн хоолой амаа сайн угааж,  зайлж байх хэрэгтэй.


Хий

Хүн өдөрт дунджаар 14-23 удаа унгаж, хэхрүүлдэг. Хүнээс ялгарах хий нь нүүрстөрөгчийн давхар исэл, хүчилтөрөгч, азот, устөрөгч, намгийн хий болон хүхрээс бүрддэг. Голдуу агаар залгиснаас хий гарах боловч, тодорхой төрлийн хүнсний зүйл бас нөлөөлдөг. Бүх төрлийн амттан болон шош, байцаа зэрэг мяндаслаг хоол хий ихээр ялгаруулдаг байна. Түүнчлэн зарим хүний бие махбодийн онцлог бас л нилээдгүй үүрэгтэй гэнэ.


Чихний хулхи

Чихний хулхи нь тусгай булчирхайнаас ялгардаг лав бөгөөд бидний сайн нөхөр юм. Хулхи нь чихэнд тоос шороо, жижиг амьтад орохоос хамгаална. Бас чихний сувгийг чийглэж, бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.


Бактерууд

Хүний биед хүний өөрийн эснээс бараг 10 дахин их бактерийн эс байдаг гэнэ. Бидний бие дотор  1,4 кг бактер байдаг аж. Хүний бие нь 100000000000000 ашигт бактерийн гэр болж байдаг гайхалтай экосистем ажээ. Бүхэл бүтэн Ертөнц л гэсэн үг. Бактерууд бидэнд хоол ундаа  боловсруулахад тусалж, 1%-ийг эзлэх өвчин үүсгэгч бусад бактериас хамгаалж байдаг. Ингэхлээр бактеруудаа хайрлацгаая!


Өөхөн давхарга

Өөхөн давхарга буюу харвин нь зүгээр нэг өөхний судал биш юм. Өөхний эсүүд өсөж томрон өөх тосыг хадгалах хачирхалтай газрыг үүсгэдэг байна. Энэ нь хоргүй, өвчингүй бас зөөлхөн байдаг.


Сормуусны хачиг

Эцэст нь, бидний бие махбодиос ялгарч гараагүй ч, биенээс салдаггүй нэг амьтны тухай өгүүлье. Энэ бол сормуусны хачиг буюу Demodex folliculorum юм. Тэд будагтай сормуусан дээр ч тухтай амьдарч чаддаг. Нэг сормуус дээр 25 хүртэл тоотой байдаг энэ амьтан өчүүхэн жижиг учир энгийн нүдэнд харагдахгүй. Тэд ямар ч хоргүй. (Зарим хүнд харшил өгдгийг эс тооцвол) Иймээс одоохон толь руугаа очоод тэдэнд мэнд хүргэж болно шүү. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бидний бие махбодиос үргэлж ялгарч байдаг гайхалтай бодисууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • demodex-sormuusniih-bish 2014/10/11
    demodex chin tosoor hooolloj tosnii bulchirhaid baidag hachig. nasand hursen hunii 3/4- ni baidag gej vzdeg. toslogiin soliltsoo aldagdah buyu hool ni ihedheer osolt urjil ni nemegdseneer batga maygiin zuil gardag. yalanguya hamar hatsriin gurvaljingaar gardag. Ulain hamartai hun bur arhicin bish harin demodexii esreg emchilgee heregtei humuus baidgiim shuu :)

    0 0 Хариу бичих
  • haaaaaaaaaaaa 2014/10/06
    sormuusnii hachig aaa???

    0 0 Хариу бичих
    • sain-sainuu-y-bna 2014/10/08
      sain sainuu y bnada taniltsax gd bgaamuu

    • ha 2014/10/06
      sain yu bna daa

    • sormuusnii-hachig 2014/10/06
      sain bna uu :)


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох