Кайри Ирвинг плэйоффт тоглоно

Н.Марал

2018-03-16 11:47:44

alternative title

Бостон Сэлтикс багийн ерөнхий менежер Дэнни Эйнж Пүрэв гарагийн өглөө нэгэн радиод ярилцлага өгчээ. Тэрээр "Сэлтиксийн хөгжөөн дэмжигчдэд нэг сайн, нэг муу мэдээ дуулгасан байна. Сайн мэдээ нь багийн лидер Кайри Ирвинг плэйоффт тоглоно. Харин муу мэдээ нь Кайри Ирвинг ойрын хугацаанд зүүн өвдгөндөө мэс засал хийлгэх шаардлагатай болсон" гэжээ. 

Кайри Ирвинг өнгөрсөн ням гарагт Пэйсерсийн эсрэг хийсэн тоглолтын үеэр өвдгөндөө контакт авч тоглолтыг орхисон. Улмаар лхагва гарагт Вашингтон Визардс багийн эсрэг хийсэн тоглолтыг өнжсөн билээ. Рентген зургаа авахуулахад ноцтой бэртэл байхгүй гэсэн онош гарчээ. Ирэх долоо хоногт хийх аялан тоглолтуудад Ирвинг багтайгаа хамт аялахаар болсон байна.

Плэйоффт Сэлтикс баг түүнгүйгээр өндөр амжилт үзүүлэхэд бэрх. Тиймээс Кайри Ирвингийг плэйофф хүртэл бэртэл гэмтлээс хол байлгахын тулд улирлын сүүлийн тоглолтуудад сэлгээнд суулгах магадлал өндөр байна.

Эх сурвалж: ikon.mn 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл