МЭДЭЭ НЭМЭХ  

Бид харь гарагийн хүмүүс (тэрсүүд таамаглал)

  • 4,638 уншсан
  • 14
  • 2014/10/06

“ Бид бол харь гарагийнхан. Бүтээгчид маань бидэнд байгаа сайн сайхан зүйлийг ч, муу муухайг ч хамтад нь өгсөн. Бид оршин тогтнож байгаа цагт туршилт үргэлжилсээр байна гэсэн үг “

  • Дэлхий гараг. Бид түүний тухай юу мэдэх вэ?
  • Хүн. Бид гарал үүслийнхээ талаар юу мэдэх вэ?
  • Ертөнц. Хэн түүнийг төгс судалсан юм бэ?

Эдгээр асуултанд хариулах гэж суут ухаантнууд, сод авьяастнууд хэдэн зуун жил мэрийсэн ч чадсангүй. «Өндөг, тахиа хоёрын аль нь анхдагч вэ? » гэдэг шиг нэг л газраа эргэлдсээр хэдэн зуун, мянганыг үдэж байна. Хүн төрөлхтөн бол байгалийн төгс төгөлдөр бүтээл. Бид Ертөнцөд хосгүй гэж үздэг хүмүүс байна. Харин зарим нь энэ талаар боддог ч үгүй. Аль аль нь байж боломгүй зүйл.

Бид бол илүү хөгжингүй соёл иргэншлийн бүтээгдэхүүн гэсэн онол олон жилийн өмнө бий болсон юм. “Тиймээ, харь гарагийнхан биднийг бүтээж, оюун санаа, ухамсар, зан араншин, сэтгэл хөдлөлийг өгсөн. Тэд биднийг удирдаж, хянаж байдаг. Дэлхий бол асар том лаборатор, бид арай дээд түвшнийх л болохоос биш, туршилтын хархнуудаас ялгаагүй.”

Гэхдээ энэ нь их асуудалтай онол юм.

Дээрх онол үнэн зөв гэж үзье л дээ. Тэгвэл туршилт үргэлжилсээр ахуйд бид амьд байна, харин туршилт дуусахаар юу болох вэ гэдэг л хамгийн их сонирхол татсан асуудал болоод байгаа юм. Ер бусын их нууц агуулсан одот тэнгэрийг харах бүрдээ бид ингэж боддог. Тэгвэл манай эрдэмтэд энэ талаар ямар бодолтой байдгийг сонирхоцгооё.

1-р таамаглал: Математикчдын тооцоолсноор дэлхийн хүндийн хүчний ердөө л 0,6 хувьтай тэнцэх орчинд хүмүүс эрүүл мэнддээ хохирол учруулахгүйгээр өндрөөс үсэрч, харайж чадах байжээ. 

2-р таамаглал: Бид бурхны ч, байгалийн ч бүтээл биш, харин харь гарагаас нүүдэллэн ирэгсэд байвал яах вэ? Баруун Африкийн орнуудын домог үлгэр үнэн бодит зүйл байвал яана? Бид дээр үед бусад гараг, ертөнцийн оршин суугчидтай байнга холбоотой байсан гэж үү? Бид үнэхээр Сириусаас гаралтай байж болно гэж үү? Тэр тусмаа энэ нь одон орон, физикийн хуультай зөрчилдөхгүй л байгаа шүү дээ. Эртний Египетчүүд Сириус одыг бишрэн шүтдэг байсан нь тохиолдлын бус хэрэг байж болох юм.

3-р таамаглал: Хүн дэлхийн уур амьсгалын нөхцөлтэй огт зохицолдоогүй биет. Ер нь хүн Дэлхий гарагийн биологийн гинжин урвалаас ангид амьтан. Ингэхээр хүн сармагчнаас үүссэн тухай Дарвины онол сүйрэн унана гэсэн үг.

4-р таамаглал: Хүн уураг тархиныхаа 10%-ийг л ашигладаг гэж эрдэмтэд баталсан. Яагаад үлдсэн 90% нь бидний хувьд боломжгүй байдаг юм бол? Адам алим идсэн учраас л тэр үү? Өөр тохиромжтой нөхцөлд хүн оюун ухааныхаа бүх боломжийг ашиглаж чаддаг байх ёстой. Бидний уураг тархины түлхүүр хаана байнаа?

5-р таамаглал: Дэлхийн ямар ч амьтан 24 цагийн хэмнэлтэй байдаг. Бүх зүйл наран мандахаас нар шингэх мөчлөгт захирагдана. Азарган тахиаг хичнээн харанхуй газар байлгасан ч үүр цайхыг тэр зөнгөөрөө мэдэрдэг. Харин хүн шал өөр. 1972 онд Францын агуй судлаач М. Сиффр газар дор хагас жил болсон гэдэг. Тэр гадаад ертөнцөөс бүрэн таслагдсан байжээ. Өдөр шөнийг таамаглан баримжаалж тэмдэглэл хөтөлж байсан эрдэмтэн бүтэн сараар алдсан байжээ. Тэгэхлээр 24 цагийн хэмнэл биднийх биш байх нь.

6-р таамаглал: Бүхэл бүтэн гараг дээр ганцхан хүн л хувцас өмсдөг. Хүн Дэлхийн цаг агаарын хатуу ширүүн нөхцөлд огт зохицолдоогүй. Хувцас өмсдөггүйсэн бол сэрүүн бүсийн оршин суугчдын дийлэнх нь үхэх магадлалтай. Энд байгаль эх эсвэл бурхан багш алдаа гаргасан гэж үү?

Одоо төрөлх гараг маань ямар байх талаар дүгнэлт хийцгээе:

  • Тэндэхийн хүндийн хүч дэлхийнхтэй харьцуулбал талд нь л хүрнэ.
  • Тэнд дэлхийтэй төсөөтэй гадаргуу болон хангалттай хэмжээний ус бий.
  • Гарагийн тэхлэгээ эргэх хугацаа нь 30 орчим цаг.
  • Тэнд жилийн улирал, соронзон шуурга гэж байхгүй, агаарын даралт, температур өөрчлөгддөггүй.
  • Тэнд уураг тархи маань 100% ажиллана, бидэнд биологийн хоол унд, техник, Интернетийн  хэрэг огт байхгүй. Бид бүгд телепатууд, бүхнийг чадагч хүчтэнгүүд аж. 

Сонирхолтой дүр зураг гарч байгаа биз? Харин бид эрт орой хэзээ нэгэн цагт гэртээ харьж чадах болов уу?

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бид харь гарагийн хүмүүс (тэрсүүд таамаглал)
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

14 Сэтгэгдэл


  • Зочин 2015/06/23
    Тархиа хүн ямар ч байсан 100% ашигладаг гэж шинжлэх ухааны сэтгүүл дээрээс уншсан. Тэнд бичсэнээр бол хүний тархины хэсэг бүр өөр өөр үйлдлийг хариуцдаг ба нэг дор хоорондоо холбоогүй 4 мэдээллийг түр санах ойд хадгалж, 1-2 үйлдэл дээр төвлөрөн ажиллах чадвартай гэж байгаан. Хүн жорлонгийн өрөөг хоол хийхдээ ашигладаггүйтэй адил тархины тухайн үйлдэлд зориулагдаагүй хэсгийг заавал ашиглах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл 100% ашиглах шаардлага огт гардаггүй.

    0 0 Хариу бичих
  • ??? 2015/06/22
    Minii huvid hun tarhinii 10 huviig setgehed heregledeg busdiin oor zuild heregledg gej bodjin???

    0 0 Хариу бичих
  • haha 2014/10/28
    Lucy uz gehiin lucy shig hogiin kino bhq. 100% ajluulsan chin flash disk bolchdog bizde . Ed es ni bugd teleportoldog bolj ntr shal hudlaa . Undeslelgui . Hervee bid 100% ashiglaj surval Samadi tuluvt shiljeed Atlant tsaashaa hot uusgeh biz yag l hari garigiin humuus shig tom lanzgar tolgoitoi bolod. Hun michnes uusegui ged nomig unsh haha. Hun turultnii eh delhii der bsn hugatsa aria l baga. odoogoos 200 han jiliin umnu mash tehnik tehnologi hog bsn bizde. Yagad genet 1000 jiliin dotor bid inged usrengui hugjchihvuu? Hen tusval . Esvel 2000 jiliin umnu bid usan t1 bgad buyu 8 % ashigladag bgad teged genet 10% tai boltsiimuu?

    0 1 Хариу бичих
  • MEddeg-hun 2014/10/22
    Hun tarhinii 100% iig ashigladag! magadgui tarhini buh esuud hoorondo 100% holbogdoogui bj boloh ym tehdee 50% aas deesh holbogdsn. lucy zugeer l kino. mini mongolchuud dund iim bolovsrolgui muhar tsuu ugend itgesen munhag humuus bhaa heze bolih ym boldoo

    1 0 Хариу бичих
  • B 2014/10/16
    LUCY uz. Tasarchihsan kino

    0 4 Хариу бичих
  • vnen2 2014/10/15
    tarihniihan 100% ashigldag bol kompiuter gj bhgvi bh bsin yum hogjhiin hereer tarhi hogjine enend hyzgaar gj bhgvi magadgvi delhii svirvel tarhi hogjhoo bolino bh

    1 0 Хариу бичих
  • RAPPER 2014/10/12
    гэрээ санаж байна шүү

    3 0 Хариу бичих
  • Zoloo 2014/10/10
    gertee harih yumsan

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/10
    Хэрэв 100% ашиглдаг гэж бодож байгаа бол олон юмыг зэрэг бодонгоо ном уншиж хажуугаар нь юм идээд үз Боломжгүй. Харин Эйнштээн эдрийх 20% эдр нь ажилдаг байсан байх

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/09
    Hun tarhiniihaa 100 huviig ashigladag um ter 10 huvichin hudlaa ok onol

    1 3 Хариу бичих
  • dav 2014/10/07
    Тэр чинь 1000000 жилиин өмнөх манай гаригын тоо байна

    0 0 Хариу бичих
  • aHxAJI 2014/10/06
    Хүн ягаад тарныхаа 10хан хувийг ашигладаг гэж бусад эд эрхтэн бүрэн ажилладаг ш дээ тэгэхээр 100 хувь ашигладаг ч байж мэднэ миний л таамаг

    0 3 Хариу бичих
    • Aanjaa 2014/10/13
      Lucy giin onoloor bol hun tarhiniiha 100% g ashiglaval BURHAN BOLNO uruur helvel biy mahibodi n daahguu agaart zamarsanch tuunii uurag tarhi n biygui orshisoor bna

    • Зочин 2014/10/06
      lucy г үзээрэй кино ч гэсэн ШУ үндэслэлтэй юм явж байгаа


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох