МЭДЭЭ НЭМЭХ  

Мэнгэний учир

  • 7,463 уншсан
  • 3
  • 2014/10/07

Хүн бүрийн арьсан дээр хэвийн хэмжээнээс их пигмент агуулагдсан газар байдаг. Төрөлхийн ийм толбыг мэнгэ гэж нэрлэдэг. Эрт үеэс мэнгийг хүний хувь заяа, зан араншинтай холбон үзэж,  байрлал болон хэлбэрийг анхаарч ажигладаг байснаас үүдэн молеософ гэж нэрлэгдэх тусгай шинжлэх ухаан хүртэл бий болжээ. Мэнгийг түүхэн цаг үе бүрд өөр өөрөөр хүлээн авдаг байв. Жишээ нь, дундад зууны үед мэнгийг “чөтгөрийн тэмдэг” гэж үзээд зүүгээр хатгаж шалгадаг байв. Хэрэв хүн өвдөхгүй, мэнгэнээс цус гарахгүй бол хөөрхий амьтныг ад чөтгөрийн боол гэж үзээд галд шатаадаг байжээ.

Хожим нь эмэгтэй хүн жирэмсэн байхдаа айх, цочих зэргээс болж гэдсээ барьснаас хэвлий дэх хүүхэд нь мэнгэтэй болдог гэж үзэж байв. Анагаах ухаан хөгжсөнөөр меланин гэдэг пигментийн нөлөөгөөр мэнгэ үүсдэг нь тогтоогджээ. Орчин үед хүний биеийн биологийн идэвхт цэгүүд сансрын энергитэй харилцан үйлчилснээр мэнгэ бий болдог гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, рефлексийн бүсэд орших мэнгэ нь нэг янзын «антенны» үүрэг гүйцэтгэж, сансрын долгионы дохиолол хүнд  үйлчлэх нөхцөлийг хангаж байдаг ажээ. Энэ онол ёсоор мэнгэ сөрөг мэдээллийг хааж, организмыг хорт нөлөөнөөс хамгаалж байдаг гэнэ. Энд пигментийн хэмжээ, мэнгэний өнгө, хэлбэр их нөлөөтэй.

Мэнгэ судлаач эрдэмтэд адил мэнгэтэй хүмүүс ойролцоо зан авиртай байдгийг тогтоожээ. Мэнгэ болон гарын алганы зарим зураас нилээд хожуу гарч ирэх тохиолдол маш элбэг. Энэ нь хүний тодорхой үйлдэлтэй холбоотой байж ч магадгүй юм. Хүний эд эсэнд энергетикийн түвшинд болж буй өөрчлөлт арьсны пигментэд нөлөөлнө, өөрөөр хэлбэл биеийн эд эс нь дотоод процессийн индикатор болдог гэсэн үг.

Бас нэг сонирхолтой зүйл нь, урьд насны амьдралаа санадаг хүмүүсийн мэнгэ өмнөх хүний  шархадсан эсвэл гэмтсэн яг тэр газар байдаг гэнэ. Үүнийг гэмтлийн үед ялгарсан хүчтэй энерги хүний нимгэн арьсан дээр үлдэж дараагийн үедээ мэнгэ болон гарч ирдэг хэмээн тайлбарлаж байна. Энэ талаар нөр их судалгааны ажил хийгдсэн ажээ. Виржинийн Их сургуулийн доктор Ян Стивенсоны 1993 онд хийсэн судалгаагаар урьд насны амьдралаа санадаг хүүхдүүдийн 35% нь урьд насандаа олсон шархтай төстэй мэнгэтэй байжээ. Стивенсон нийт 210 хүүхдийг судалсан байна.

Жишээ нь, Энэтхэгийн нэг залуу өөрийгөө буудуулж нас барсан Маха Рам гэгч гэж хэлжээ. Хүүгийн элгэн дээр Маха Рам гэдэг эрийн цогцсыг задлан шинжлэх үед протоколд бичсэнтэй яг адилхан  толбо байдаг гэнэ. Энэ мэтийн жишээ дэлхийн олон оронд цөөнгүй гардаг ажээ. Хүүхдүүд 2-3 насандаа урьд насны амьдралаа хэсэгчлэн санаж байдаг ба 7 нас хүрээд ор тас мартдаг гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Мэнгэний учир
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2014/10/07
    UNEN. UWDUGNUUSUU DOOSH HULDUJ UHSEN HUN TURLIINDUU UWDUGNUUSUU DOOSH TEMDEGTEI TURSUNUUS AWAAD UCHNUUN L TUUH SONSOJ BAISAN.

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/07
    yasan gutsdiim be :P

    2 2 Хариу бичих
  • menge 2014/10/07
    yaaaag duhanniihaa dundaa mengetei hun tsohondoo buuduulj uhjeedeee, 20-d ond lam bsiimaadaa

    4 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох