МЭДЭЭ НЭМЭХ  

Суут мэхлэгч Виктор Люстиг

  • 11,953 уншсан
  • 21
  • 2014/10/07

Виктор Люстиг бол ертөнцийн хамгийн авьяаслаг залилагчдын нэг юм. Тэр оршин суугаа газраа үргэлж сольдог, 45 нууц нэртэй, 5 хэлээр чөлөөтэй ярьдаг нэгэн байлаа. Люстигийг зөвхөн АНУ-д л   50 удаа баривчилсан боловч баримт нотолгоо хангалтгүй шалтгаанаар тухай бүр суллаж байжээ. Дэлхийн 1-р дайнаас өмнө Люстиг хонжворт сугалаа хуурамчаар зохион байгуулж мэргэшсэн байв. 1920-иод оны үед АНУ-д шилжин ирж, хэдхэн жилийн дотор банк, хувь хүнээс хэдэн арван мянган доллар залилан авчээ.

Люстигийн хамгийн том луйвар нь Эйфелийн цамхагийг зарсан явдал юм. 1925 оны 5-р сард  Люстиг адал явдал хайж Парист ирсэн гэнэ. Тэрээр нэгэн франц сониноос алдарт цамхаг ихэд хуучран муудаж, засвар хийх шаардлагатай байгаа тухай олж уншжээ. Люстиг үүнийг ашиглахаар шийдэж өөрийгөө Шуудан холбооны яамны орлогч сайд гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлж аваад хэд хэдэн газрын дилерүүдэд албан захидал илгээсэн байна. Дараа нь нэрд гарсан бизнесменүүдийг өөрийн буудалласан үнэтэй зочид буудалд үрьж цамхагийн засварт маш их хөрөнгө зарцуулах тооцоо гарсан тул засгийн газраас түүнийг буулгаж, хаалттай дуудлага худалдаан дээр хаягдал төмөр болгон зарах шийдвэр гаргасан тухай танилцуулсан гэнэ.

Олон нийтийн дургүйцлийг төрүүлэхгүйн тулд энэ хэргийг нууц байлгахаар шийдвэрлэснийг дуулгахаа бас мартсангүй. Хэсэг хугацааны дараа тэр цамхагийг буулган зайлуулах эрхийг Андре Пуассон гэгчид зарж, чемодан дүүрэн бэлэн мөнгөтэй болж аваад Вена руу зугтаажээ. Пуассон ажил хэрэгч хүрээлэлдээ тэнэг хүн болж харагдахыг хүсээгүй тул энэ явдлыг хав даран нууцалсан байна. Иймээс хэсэг хугацааны дараа Люстиг Францад эргэн ирж яг ийм маягаар Эйфелийн цамхагийг 2 дахь удаагаа заржээ. Энэ удаа залилуулсан бизнесмен цагдаагийн газарт хандсан учраас Люстиг АНУ руу яаралтай оргон зайлсан байна. 1935 оны 12-р сард Люстиг баривчлагдав. Тэр хуурамч мөнгө хийсний учир 15 жил хоригдох ял, мөн ялын тогтоол хүлээх зуураа оргон зайлсны учир дахин 5 жил нэмж авчээ. Люстиг 1947 онд алдарт Алькатрас шоронд уушигны хатгаа өвчнөөр нас барсан байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Суут мэхлэгч Виктор Люстиг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

21 Сэтгэгдэл


  • Home 2015/02/04
    маш өндөр төмөр антенн зарна шүү

    1 0 Хариу бичих
  • 1- 2014/11/11
    Хятадууд биш Хойд Солонгосчуудад зарсан гэж сонссон юм байна. Баянгол зочид буудалд хуучин танктай хөшөө рүү харсан цонхтой өрөө авч өгч байгаад зарчихсан. Нөгөөх нь кран хөлсөлчихсөн яг буулгах гээд зогсож байсан гэсэн ккк

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/09
    Mongoliin gazar nutag zarnaa said bn

    0 0 Хариу бичих
  • chagii 2014/10/12
    mgl d tanktai hushuug zarsiishtee

    20 0 Хариу бичих
  • dori 2014/10/09
    Бас их авъяас.

    21 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/09
    Телевизийн цамхаг зарна. Өндөр нь 193 м. Авах хүнтэй сайн ярина. Байршил: Үндэсний телевизийн хашаанд.

    31 1 Хариу бичих
    • hha 2014/10/12
      yadtsan har pisda we

  • he-he- 2014/10/09
    suhbaatriin talbaig zarnaa ho

    22 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/08
    mash sergelen, asar ih uhaan bn gesen ug shuu

    22 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/08
    Манай нэг генерал онгоцны мотор зарсан

    25 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/08
    harvaas zevuun hulgaach bn daa

    18 0 Хариу бичих
  • tulgaa 2014/10/08
    Bolomjiin

    18 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/08
    haha

    19 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/07
    танк зарсан тухай мэдэх хүн байна уу

    18 1 Хариу бичих
    • Зочин 2014/10/07
      ter zaluu baridsan uu

    • bb 2014/10/07
      Нэг монгол залуу хятадуудад зайсангийн урд байдаг танк зараад, нөгөөдүүл нь ачих гэж байхад нь цагдаа хяналтынхан шалгаж болиулсан гэсэн шүү... овоо сэргэлэн :)))

  • zochin 2014/10/07
    бараг л амьдралаар нь кино хийчмээр хүн байна

    20 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/07
    Манайд бас нэг залуу хятадуудад танкны хөшөөг зарсан гэж байсан.

    21 0 Хариу бичих
    • Зочин 2014/10/07
      Нээрээ нэг тийм мэдээ яваад байдаг байсан шүү

  • -VIVA- 2014/10/07
    Маш сонирхолтой мэдээ байна.

    20 0 Хариу бичих
    • aa 2014/10/12
      aaaaa


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох